8 |
шалгалтын чиг үүрэг Хууль зүйн яаманд байсан, түүний харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэн зохион байгуулдаг байсан тул холбогдох баримт, материал, программ хангамжийг хүлээлцэх ажил үргэлжилж байна. Түүнчлэн шалгалтын зохион байгуулалтын хугацаа, хариуцах нөөцийг тооцож, нарийвчилсан төлөвлөгөө боловсруулаад, холбогдох байгууллагатай хамтран ажиллаж эхлээд байна. Шалгалт зохион байгуулах гурван хоногийн төлөө бэлтгэл нь нэг жил үргэлжилдэг юм байна. Ялангуяа шинээр чиг үүрэг шилжүүлсэнтэй холбоотой энэ жилийн хувьд илүү хугацаа шаардлагатай байгаа нь ойлгомжтой байх.
-Шалгалтын хорооноос урьд авсан шалгалтуудад судалгаа хийсэн. Судалгааны үр дүнгийн талаар мэдээлэл өгнө үү?
-2015 онд шалгалтын хорооноос 2003-2013 оны хуульчийн сонгон шалгаруулалтын журам, үйл ажиллагаанд харьцуулсан судлагаа хийж, дүгнэлт гаргасан. Энэ судалгааг хийхэд 2013 онд ХЗҮХээс Хуульчийн шалгалтад үнэлгээ хийсэн нь маш èõ хэрэг болсон. Энэ үнэлгээндээ тулгуурлан Хуульчийн мэргэжлийн шалгалтын журамд тодорхой өөрчлөлтийг 2014 онд оруулж, Хууль зүйн сайдаас баталсан байна. Тухайлбал судалгаанд ихэнх оролцогчдын бэрхшээл гэж нэрлэсэн бодлогын цагийг өмнө байснаас урт болгосон. 2016 онд үргэлжлүүлэн сүүлийн 2 жилд цахимаар зохион байгуулсан Õуульчийн ìýðãýæëèéí шалгалтын журам, үйл ажиллагаанд мөн судалгаа хийсэн. Гол нь өмнөх онуудад зохион байгуулсан хуульчийн мэргэжлийн шалгалтын явцад ямар тулгамдсан асуудал, нийтлэг бэрхшээл байгаад дүгнэлт хийж түүнийг сайжруулахад анхаарч байна. Түүнчлэн Монгол Улсын хууль зүйн их, дээд сургууль төгсөгчдийн Хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцсон болон тэнцсэн статистикийг харьцуулан нэгтгэсэн төдийгүй гадаадын зарим улсын хуульчийн мэргэжлийн шалгалтын талаарх харьцуулсан судалгааг хийсэн. Ерөнхийдөө Хорооноос судалгаа, шинжилгээнд тулгуурлаж ажиллах зорилготой байна, Тиймээс манай хорооны зүгээс үе шаттайгаар өнөөгийн нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийх, гадаад улсуудын хуульч бэлтгэх тогтолцоо, үр нөлөөг судлах, үүндээ тулгуурлан үе шаттайгаар хуульчийн ìýðãýæëèéí шалгалтыг чанартай,
|
улмаар хуульч нэр хүндтэй байхуйц тогтолцоо, нөхцөлийг бүрдүүлэхэд эрмэлзэж байна.
-Хуульчийн мэргэжлийн шалгалт авах журмыг батлах мөрдүүлэх ёстой. Журамд ямар зохицуулалтуудыг оруулж өгсөн талаар?
-Хуульчийн мэргэжлийн шалгалтын чиг үүрэг эрхэлсэн хорооноос ажлын хэсэг байгуулж журмын төслийг боловсруулаад Холбооны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхэд бэлтгэж байна. Өмнө íü 2014 онд Хууль зүйн сайдын тушаалын хавсралтаар баталсан Хуульчийн мэргэжлийн шалгалтын æóðàìä суурилан шинэ төслийг боловсруулсан. Журмын эхний хэсэг зохицуулалт нь хүсэлт гаргасан хүний шалгалтад орох эрхийг тодорхойлох, шалгалт зохион байгуулах асуудлыг хариуцах Øалгалтын комисс, Øалгалтын хороо, ажлын хэсгийн хариуцах ажил, үүргийг тодорхойлсон бол дараагийн хэсэг зохицуулалт нь шалгалт авах явцтай холбоотой товыг зарлах, оролцогчдын бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авах, хянах, баталгаажуулах, шалгалтын журам, дүнг мэдээлэх, гомдол гаргах зэрэг асуудал багтсан. Мөн гурав дахü хэсгийн зохицуулалтад хуульчийн мэргэжлийн шалгалтын даалгавар, бүтэц, оноог зохицуулахаар тусгасан. Хуульд заасан шаардлагад нийцүүлж, түүнийг илүү тодорхой болгох байдлаар журмыг Хорооны ажлын хэсгээс боловсруулсан байгаа.
-Хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн л бол шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох эрх хялбар олгогдож байгаа. Энэ нь чадваргүй туршлага муутай хуульчдыг төрүүлээд байна гэх шүүмжлэл бий. Тэгвэл шалгалтыг чанаржуулах ямар бодлого барьж байна вэ?
-Хуульчийн шалгалтад тэнцсэн бол хуульчаар ажиллах эрх ерөнхийдөө үүснэ. Шүүгчээр ажиллахаар бол дахин шүүгчийн шалгалт өгөх шаардлагатай. Харин прокурор, өмгөөлөгчөөр шууд ажиллах эрх нь үүснэ. Хуульчийн ур чадварын сайн, мууг үнэлэхэд энэ харилцааг бүхэлд нь ярих шаардлагатай болно л доо. Эхлээд хууль зүйн сургуулийн бакалаврын сургалтын чанарыг ярих хэрэгтэй болно, дараа нь мэргэжлийн дадлагын чанар ярина. Тэгээд хуульчийн мэргэжлийн шалгалтын агуулга, чанарын тухай ярьж таарна.
|
Үүний дараа нэгэнт хуульчийн эрхтэй болсон бол хуульчийн үргэлжилсэн сургалтын агуулга, чанар ярина. Хуульчийн мэдлэг, ур чадварын талаар судалгаагаар залуу хуульчдад хуулийн хэрэглээний ур чадвар, асуудалд дүн шинжилгээ хийх чадвар, шийдвэр бичих чадвар дутагдалтай байна гэсэн судалгааны дүн бий. Энэ дутагдаад байгаа ур чадварыг сайжруулахын тулд бакалаврын сургалтаас нь эхлэх ёстой болно. Клиник сургалт гэж нэрлээд байгаа хуулийн практик хэрэглээний асуудал руу илүү хандуулах байдлаар, бодлого, тохиолдол шийдвэрлэх талаар аргачлалыг эзэмшүүлэх гэх мэт. Мэргэжлийн дадлага хийхээр хуульд заасан 2 жилийг илүү тодорхой байдлаар зааж бас чиглүүлж болно. Тухайлбал, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэх эрх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар энэ оны 7 дугаар сарын 1-нээс нээсэнтэй холбоотой сайн дурын хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөллийн үйлчилгээнд туслах ажил гүйцэтгэхийг тооцох ч юм уу. Тодорхой нийгмийн зорилтот бүлэгт эрх зүйн чадавхыг бэхжүүлэх замаар нийтэд тустай үйл ажиллагаа эрхэлсэн ажлыг тооцох ч байдаг юм уу. Мэргэжлийн дадлагад тооцох журмаар хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөллийн үйлчилгээнд туслах ажилд илүү үр дүнтэй байхаар тодорхой чиглэл, удирдамжийг тодорхойлох ч юм уу. Ер нь хуульчид нийгэмд тустай үйл ажиллагааг тодорхой хэмжээнд хийхийг нь дэмжсэн байдлаар, үүний хамт хуульчийн ур чадвар эзэмших боломжтой байдлаар энэ мэргэжлийн дадлага хийх тал дээр бас дэмжих боломжтой. Хуульчийн эрхтэй хүмүүст үргэлжлүүлсэн сургалтын олон түвшний модуль санал болгох, мэргэшсэн хуульч нэршлийг хэрэглэх боломжийг олгох гэх мэт асуудлыг саяхан Сургалтын хорооноос санал гаргаж, хэлэлцүүлж байсан. Энэ нь өөрөө зөвхөн залуу хуульчдад биш бүх хуульчдад түвшин бүрт нь шаардлагатай, хэрэгцээнд нь нийцсэн байдлаар байнгын үйл ажиллагаа байдаг. Тэгэхээр хуульчийн шалгалтын чанараас бүх хуульчийн ур чадвар хамаарна гэдэг бол өрөөсгөл. Ер нь бодлогын хувьд хуульчийн шалгалтын босго өндөр, хуульчийн эзэмшсэн байвал зохих мэдлэг, ур чадварыг шалгахуйц байх ёстой. Энэ нь хуульчийн өөрийнх нь мэргэжлийн онцлогтой холбоотой, хүний эрхийг хамгаалах ажил хийдэгтэй шууд хамаатай. Тиймээс тоо бус чанар |