ТАЙЛАН |
ÕÓÓËüчийн мэдээ |
||
7 |
танхимын бус сургалтын хэлбэрээр багц цаг тооцуулах 80 гаруй хүсэлт ирүүлсэн бөгөөд холбогдох баримтыг хянан үзсэний үндсэн дээр багц цагийг тооцох шийдвэрийг гаргаад байна.
1.4. Сургагч багш нарыг сонгох, бэлтгэх санал болгох асуудлаар
Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журмын 4.1 дүгээр зүйлд зааснаар үргэлжилсэн сургалтад хичээл заах сургагч багшийг сонгон шалгаруулж, сургагч багш нарын судалгаанд үндэслэн заах арга зүйн сургалтуудыг зохион байгуулж байна. АШУҮИС-ийн дэргэдэх“ Харилцааны ур чадварын институт”-тэй хамтран“ Амьдралд суурилж суралцахуй” сургалтын тутор бэлтгэх хөтөлбөрийг 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2016 оны 05 дугаар сарын 28-ны хугацаанд амжилттай зохион байгууллаа. Сургалтын онцлог нь багш бүр хэрхэн хөгжиж өөрчлөгдөх аргад суралцахаас гадна заах арга зүйн олон шинэлэг талыг сурч цаашид сургалтад нэвтэрүүлэн хэрэгжүүлэх чухал ач холбогдолтой юм. Энэ удаагийн сургалтад шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуульчдын төлөөллөөс бүрдсэн 18 сургагч багш бэлтгэсэн.
Шинээр баталсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга сэдвийн хүрээнд: Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал зорилго, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн хохирол, гэмт хэргийн хор уршиг, яллагдагчаар татаж болохгүй хугацаа, ялын бодлого, төрөл, торгох, нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах ял, хорих ял, эрх хасах ял, албадлагын арга хэмжээний төрөл / үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, эмнэлгийн чанартай, хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ /, ял хөнгөрүүлэх, хүндэрүүлэх нөхцөл байдал тэнсэх, Өсвөр насны хүнд болон хуулийн этгээдэд ял оногдуулах зэрэг асуудлаар сургалт явууллаа.
Зөрчлийн тухай хуулийн танилцуулга сэдвийн хүрээнд: Зөрчлийн хуулийн үзэл баримтлал, хууль үйлчлэх зарчим, үндэслэл хэрэгцээ шаардлага, зөрчлийн ойлголт ба шинж бүрэлдэхүүн, шийтгэлийн төрөл зэрэг асуудлаар сургалт тус тус зохион байгууллаа. Тодруулбал, 2016 оны 7 дугаар сарын 01-нээс мөрдөгдөх Захиргааны ерөнхий хууль, 2016 оны 9 дүгээр сарын 01-нээс мөрдөгдөх Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн хуулиудыг хуульчдад таниулан сурталчлах хуульд шинээр орсон нарийвчилсан зохицуулалтаар сургалтын хөтөлбөр боловсруулах зэрэг ажлыг үе шаттайгаар хийж, Хууль зүйн яамтай хамтран сургагч
|
багш бэлтгэх 3 удаагийн сургалтыг зохион байгуулж 90 гаруй хуульч хамрагдаад байна.
Хоёр: Хорооны төлөвлөсөн үйл ажиллагааны хүрээнд:
Сургалтын хороо нь 2016 онд үндсэн чиглэлийн хүрээнд 19 төрлийн ажил хийхээр төлөвлөсөн. Үүнээс эхний хагас жилийн гүйцэтгэлийн 10 ажил бүрэн хэрэгжсэн, хэрэгжих шатандаа явж байгаа 5 ажил, 3, 4 дүгээр улиралд хэрэгжих нийт 4 ажил үлдсэн байна. Төлөвлөсөн ажлуудын үндсэн чиг үүрэгт хамаарах асуудлууд байсан бөгөөд тэдгээрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг энэхүү тайлангийн нэг дэх хэсэгт тодорхой тусгасан болно.
2.1. 2016 онд үргэлжилсэн сургалтын төлөвлөгөө боловсруулж батлах
Тухайн жилд зохион байгуулах сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг батлах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд 2016 онд зохион байгуулах Хуульчийн үргэлжилсэн сургалтын нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөөг хорооны 2016 оны 01 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар батласан.
2.2. Батлагдсан төлөвлөгөөний дагуу сургалт зохион байгуулах
Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журмын дагуу 2015 оны сургалтад хамрагдаагүй хуульчдыг 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 28-ны хооронд бүртгэлийн ажлыг зохион байгуулсан бөгөөд бүртгэлд 300 гаруй хуульч бүртгүүлсэн. 2015 оны хуульчийн 18 сургалтад хүндэтгэн үзэх болон бусад шалтгааны улмаас хоцорсон хуульчдад 2016 оны 03 дугаар сарын 03-06-ны хооронд“ Хөдлөх хөрөнгийн барьцааны эрх зүй”,“ Үндсэн Хуулийн процесс”,“ Хүний эрхийн үндсэн ойлголт”,“ Хөдөлмөрийн хуулийн хэрэглээ”,“ Гэрээний эрх зүй”,“ Хүний эрхэд суурилсан хандлага” сэдвүүдээр сургалтыг зохион байгууллаа.
Хуульчдын холбооны Сургалтын хорооноос 44, АТГ-тай хамтран 4, Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран 15, Монголын Банкны холбоотой хамтран 8, УЕПГ-ын Сургалт судалгааны төвтэй хамтран 3, Монголын Нотариатчдын танхимтай хамтран 13 удаа танхимын хэлбэрээр сургалт зохион байгуулж, одоогийн байдлаар 760 гаруй хуульчийг хамруулсан байна.
Сургалтыг дараах байдлаар зохион байгуулсан:
- Авилгатай Тэмцэх газар тусгай захиалгаар.
-Улсын Ерөнхий прокурорын сургалт судалгааны төвтэй хамтран 3 удаагийн давтамжтайгаар шинэ
|
прокурорын сургалт-Холбооны Тамгын газртай хамтран
Хөвсгөл, Орхон, Булган аймаг,-Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг,
-2015 онд шинээр хуульчийн гэрчилгээ авсан хуульчдын сургалтыг 2016 оны 03 дугаар сарын 12, 13, 19, 20-ны өдрүүдэд“ Хуульчдын холбооны чиг үүрэг”,“ Хуульчдын холбооны удирдлага зохион байгуулалт”,“ Хуульчдын холбооны үйл ажиллагаанд хамааралтай хууль, дүрэм, журам тэдгээрийн зохицуулалт”,“ Мэргэжлийн хариуцлагын маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа”,“ Хуульчийн харилцаа, хандлага” сэдэвт сургалтын хөтөлбөрөөр зохион байгуулсан.
2016 оны Хуульчийн үргэлжилсэн сургалтыг 2015 оны 02 дугаар сарын 15-наас зарлаж 2016 оны 3 дугаар сарын 12-ноос эхлэн 2016 оны кредит цагийн сургалтуудыг батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулж байна.
Гурав. Бусад үйл ажиллагаа
-Нийслэлийн эрүүл мэндийн газар, Байгаль орчин ногоон хөгжлийн яамны харьяа“ Хан-Хэнтий” тусгай хамгаалатын газар, Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Өмгөөлөл судлалын академи зэрэг байгууллагуудтай хамтран“ Захиргааны ерөнхий хууль”,“ Зөрчлийн хууль”,“ Ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн зохицуулалт”,“ Хөдөлмөрийн хуулийн хэрэглээ”,“ Сонгуулийн эрх зүйн онцлог, шинэлэг зохицуулалт”,“ Сонгуулийн хандивын эрх зүйн зохицуулалт”,“ Сонгуулийн сурталчилгааны эрх зүйн зохицуулалт”,“ Сонгуулийн маргаан түүнийг хянан шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт” сэдэвт сургалтуудыг 2016 оны 6 дугаар сарын 08, 13-ны өдрүүдэд хамтран зохион байгуулсан.
- Хуульчийн үргэжилсэн сургалтыг нийт хуульчдад хүртээмжтэй байдлаар зохион байгуулах, хуульчийн мэргэшсэн чиглэл, салбарт хамаарах хэрэгцээ шаардлагад нь тулгуурласан сэдэв, мэдлэгийг олгох зорилгоор УЕПГ-ын Сургалт судалгааны төв, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Өмгөөлөгчдийн холбоо, Хуульчдын холбооны бусад Сайн дурын болон чиг үүргийн хороодын үйл ажиллагааг дэмжиж хамтран сургалт зохион байгуулах, хөтөлбөрийг магадлан итгэмжлэх зэрэг бодлого барин ажиллаж байна.
ТАЙЛАН БЭЛТГЭСЭН: СУРГАЛТЫН ХОРОО ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН Л. ПҮРЭВБЯМБА
|