6 |
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Монголын Хуульчдын холбооны дүрэмд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, мөн хорооны 2016 оны төлөвлөгөөнд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх болон цаг үеийн асуудлаар Сургалтын хороо нийт 5 удаа ээлжит болон ээлжит бусаар хуралдлаа. Эрхэм хуульчид та бүхэн Сургалтын хорооны эхний хагас жилийн тайлантай танилцана уу.
Нэг: Холбогдох хууль, Холбооны дүрэмд заасан чиг үүрэгт хамаарах үйл ажиллагааны хүрээнд;
1.1. Хуульчдад зориулсан сургалтын бодлого, үндсэн чиглэл, хэлбэрийг тодорхойлох асуудлаар
Хуульчийн үргэлжилсэн сургалтын бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлсон бодлогын баримт бичгийн боловсруулан, хорооны 2014 оны 08 дугаар сарын 07- ны өдрийн хуралдаанаар батлан, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. Хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цагийг тооцох бүртгэл болон арга, хэлбэрийг боловсронгуй болгож, танхимын сургалтад биечлэн оролцож ирцийн бүртгэлд хамрагдсан эсхүл танхимын бус сургалтад хамрагдахаар нотлох баримтыг ирүүлснээр багц цагийг хангасанд тооцож, программд шивэлт хийж, Холбооны албан ёсны www. mglbar. mn цахим хуудаст байршуулснаар хуульч өөрийн нууц үгээр нэвтэрч тухайн жил хангасан багц цагаа харах боломжоор хангаж байна.
1.2. Хуульчийн үргэлжилсэн сургалтын хөтөлбөр боловсруулах, хянаж зөвшөөрөл олгох / магадлан итгэмжлэх / асуудлаар
-Хуульчийн үргэлжилсэн сургалтын нэгдсэн хөтөлбөрийг тухайн хичээлийн жилд Монгол Улсын Их хурлаас батлагдсан болон шинээр батлагдахаар төлөвлөгдөж байгаа хууль тогтоомж, эрх зүйн шинэчлэлийн агуулга, мэдээллийн хэрэгцээ шаардлагад үндэслэн сургалтын хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна.
Хуульчийн үргэлжилсэн сургалтын хөтөлбөрийн стандартыг боловсруулж, 2016 оны үргэлжилсэн сургалтыг Эрүү, Иргэн, Захиргаа, Үндсэн хуулийн эрх зүйн чиглэл тус бүрээр сургалтын шинэ хөтөлбөр боловсруулах ажлыг зохион байгуулах зорилгоор хууль зүйн салбарын эрдэмтэд, судлаачид
|
болон хуулийн байгууллагад ажиллаж буй нэр бүхий хуульчидтай ажил хэргийн уулзалт зохион байгуулж, тэдгээр хуульчдад захиалга өгч 10 гаруй шинэ хөтөлбөрийг бэлэн болгон сургалтад ашиглаж байна. Үүнд:-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга-Зөрчлийн хууль-Захиргааны ерөнхий хууль-Түрээсийн гэрээтэй холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглэхэд анхаарах асуудал
-Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Үндэсний болон олон улсын чиг хандлага
-Газрын харилцаа, үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүйн зохицуулалт-Хуульд зааснаар өвлөх-Өмчлөх эрх болон эд хөрөнгийн хязгаарлагдмал эрх-Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох зохицуулатын хэрэглээ-Хуульчийн харилцаа, хандлага-Зам тээврийн ослын үед үзлэг хийхэд анхаарах асуудал
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шийдвэрлэхэд анхаарах асуудал
-Худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн зохицуулалт зэрэг сургалтын хөтөлбөрийг боловсруулан үргэлжилсэн сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд оруулан хуульчийн үргэлжилсэн сургалтыг зохион байгуулж байна. 2016 онд явагдах хуульчийн үргэлжилсэн сургалтын хөтөлбөрийг шүүгч, прокурор, өмгөөлөгч, болон бусад хуульчдын төлөөллөөс авсан санал хүсэлт, судалгааг үндэслэн боловсруулсан бөгөөд цаашид ч эрэлтэд нийцсэн сургалтыг зохион байгуулах талаар анхааран ажиллаж байна. Хуульчийн үргэлжилсэн сургалтыг магадлан итгэмжлэх ажлын хүрээнд Сургалтын хорооноос бусад этгээдийн зохион байгуулахаар төлөвлөсөн сургалт нь Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журамд заасан шаардлагыг хангасан эсэхээс хамааран магадлан итгэмжлэх, итгэмжлэхээс татгалзах, хөтөлбөрөө дахин сайжруулахыг даалгах байдлаар ажиллалаа. Үүнд:- Магадлан итгэмжилсэн 12- Магадлан итгэмжлэхээс татгалзсан 5 / Журмын шаардлага хангаагүй /
- Дахин сайжруулахаар даалгасан 11 хөтөлбөр байна.
|
Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын
Өмгөөлөгчдийн холбооноос ирүүлсэн“ Иргэний эрх зүй: Үүргийн гүйцэтгэлийг хангах арга иргэний хуулийн хэрэглээ”,“ Шүүхийн шийдвэр боловсруулах арга зүй”,“ Захиргааны эрх зүй”,“ Хүний эрх ба шүүхийн хамгаалалт”,“ Ажилтад ноогдуулах хууль зүйн хариуцлагын зохицуулалтын хэрэглээ”,“ Үл хөдлөх хөрөнгийн барьцааны эрх зүй”,“ Эрдэс баялагийн эрх зүй: Уул уурхайн экспортын бүтгээгдэхүүнд ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, эрх зүйн зохицуулалт, шүүхийн практик, олон улсын хандлага”,“ Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг” хөтөлбөрүүдийг Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах багц цаг тооцох журмын 5.2 дугаар зүйлийг үндэслэн магадлан итгэмжилсэн.
АНУ-ын Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага / IDLO / хамтран“ Захиргааны санкц хариуцлага: Европын холбооны хүрээнд харьцуулсан байдал”, Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо“ Өмгөөлөгчийн үйл ажиллагаан дахь зарим практик асуудлыг холбооны бүгд найрамдах герман улс ба Монгол Улсын хууль тогтоомж, мэргэжлийн ёс зүйн дүрэм, журамтай харьцуулан танилцуулахуй”,“ Захиргааны ерөнхий хуулийн агуулга, үзэл баримтлал”,“ Захиргааны үйл ажиллагаа”,“ Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа”,“ Захиргааны бусад үйл ажиллагаа”,“ Захиргааны актад гомдол гаргах шийдвэрлэх журам”,“ Хохирол барагдуулах, хариуцлага”, Иргэний эрх зүйн хороо“ ИХШХША-ны эрх зүй: Хүсэлт гаргах, шийдвэрлэх, нотлох баримт гаргах, цуглуулах, бүрдүүлэх ажиллагаа” зэрэг сэдэвт сургалтын хөтөлбөрүүдийг магадлан итгэмжилсэн.
1.3. Үргэлжилсэн сургалтын багц цагт тооцох
Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журамд заасныг үндэслэн Сургалтын хороо нь 2016 оны 2 дугаар сарын 15-наас бүртгэлийн ажиллагааг эхлэн 2016 оны 3 дугаар сарын 20- ноос батлагдсан хөтөлбөрийн дагуу танхимын сургалтуудыг зохион байгуулж байна. 2016 оны эхний хагас жилийн байдлаар сургалтын хөтөлбөр магадлан итгэмжлүүлэх, сургалтаас чөлөөлүүлэх, багц тооцуулах зэрэг асуудлаар нийт 152 хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэлээ. Тухайлбал,
|