"Хуульчийн мэдээ" | Page 5

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ÕÓÓËüчийн мэдээ
Өмгөөлөгч З. Сүхбаатар Бизнесийн удирдлагын доктор боллоо
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Эрдмийн сургуульд докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан 2016 оны зургадугаар сарын 09-нд боллоо.
Энэхүү хуралдаанаар Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч,“ Монгол өмгөөлөгч” ХХН-ийн гүйцэтгэх захирал З. Сүхбаатар“ Хууль зүйн фирмийн менежментийг байгууллагын онолын хүрээнд судалсан нь” сэдвээр Бизнесийн удирдлагын доктор( Ph. D)- ын зэргийг амжилттай хамгаалав. Монголын Хуульчдын холбооны зүгээс гишүүн хуульч З. Сүхбаатар танд баяр хүргэж, цаашдын их үйлст тань өндөр амжилтыг хүсэн ерөөе.
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ТОЙМ
5
Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б. Сарантуяагийн тайланг сонслоо
Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу Хуульчдын холбооноос санал болгосноор Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж буй хуульч Б. Сарантуяа нь бүрэн эрхийнхээ хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа сонсголоо. Тэрбээр тайландаа шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийгдсэн онцлох 10 ажлын үр дүнг танилцуулж, Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүдээс асуусан асуултад хариулж, саналыг нь сонссон юм.
2. Тамгын
газрын
2015
оны
сүүлийн
хагас
жилийн
тайланг
хэлэлцлээ
Хуульчдын
холбооны
Тамгын
газрын 2015 оны сүүлийн хагас жилийн
үйл ажиллагааны болон санхүүгийн
тайланг
хэлэлцээд,
Хуульчдын
холбооны
зөвлөлийн
гишүүдээс
гаргасан санал, Хяналтын зөвлөлөөс
өгсөн зөвлөмжийг анхаарч ажиллахыг
Тамгын газарт даалгалаа.
3. Нэр бүхий хуульчдыг Шалгалтын хорооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөллөө
Хуульч П. Золзаяа( Шүүгчдийн хорооны төлөөлөл), Г. Алтанчимэг( Шүүгчдийн хорооны төлөөлөл), Д. Жамбалсүрэн( Прокурорын хорооны төлөөлөл), Д. Солонго( хуульч профессорын төлөөлөл) нарыг хүсэлтийн дагуу Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Үүнтэй холбогдуулан
Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх үйл ажиллагааны удирдамжид заасны дагуу Шүүгчдийн хорооны төлөөллөөр Д. Оюумаа, Ц. Цэлмэг нарыг, Прокурорын хорооны төлөөллөөр Д. Дамдинсүрэнг, хуульч профессорын төлөөллөөр С. Должинг тус тус Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал хорооны гишүүнээр сонголоо.
4. Хуульчдын холбооны 2016 оны төсөвт тодотгол хийлээ
Хуульчдын холбооны нэгдсэн бүртгэл, хуульчийн үргэлжилсэн сургалт, гишүүний татварын төлөлтийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн программ хангамжтай болох зорилгоор шаардлагатай санхүүжилтэд нийт 16.600.000 / арван зургаан сая зургаан зуун мянга / төгрөгийг хөрөнгө оруулалтын зардалд нэмж оруулан Хуульчдын холбооны 2016 оны төсөвт тодотгол хийлээ.
5. Шүүгчид нэр дэвшигчдийн талаар дүгнэлт гаргалаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 10, 25 дугаар тушаалаар тус тус зарласан зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид нэр дэвшсэн 23 хуульчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаарх Шалгалтын болон Ёс зүйн хорооны дүгнэлтийн саналыг баталгаажууллаа.
6. Ажлын хэсэг байгуулагдлаа
Хуульчдын холбооны зөвлөлийн 2015.12.26-ны өдрийн хурлын 52 дугаар тогтоолоор баталсан тус холбооны 2016 оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөний 5.3 дахь хэсэгт Шүүгчид нэр дэвшигчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаар дүгнэлт гаргах түр журмыг боловсронгуй болгож, байнгын үйлчлэх шинжтэй журам болгон батлах ажлыг 2 дугаар улиралд багтаан хийж гүйцэтгэхээр тусгасан тул уг журмын төслийг
боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хуульчдын холбооны зөвлөл, Шалгалтын болон Ёс зүйн хорооны төлөөллийг оролцуулан 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.
7. Хуульч А. Доржготовыг Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр томилуулахаар санал болголоо
Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх үйл ажиллагааны удирдамжид заасны дагуу Шүүхийн ёс зүйн хорооны 1 гишүүний орон тоонд А. Доржготов, Х. Сэлэнгэ, Т. Сосорбарам, Д. Төгсбаяр, Д. Отгонцэцэг, Ш. Үнэнтөгс нарын 6 хуульч нэрээ дэвшүүлснээс Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны 2016.05.24-ний өдрийн хурлын 27 дугаар шийдвэрээр хуульч А. Доржготовыг Хуульчдын холбооны зөвлөлд санал болгосон юм.
Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны саналыг үндэслэн хуралдааны явцад Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүдийн олонхийн дэмжлэгийг авсан тул Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 4.13 дугаар зүйлийн 1.22 дахь заалтыг тус тус үндэслэн хуульч А. Доржготовыг Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгохоор шийдвэрлэлээ.
Мөн хуралдааны явцад Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц. Ганболд нь 2016.04.04- 2016.04.08-ны өдрүүдэд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудаар ажиллахад тухайн орон нутгийн хуульчдаас хуульчийн үргэлжилсэн сургалтын төлбөр, сургалтын зохион байгуулалт, видео сургалтын хэрэгцээ, шаардлагатай холбогдуулан гаргасан санал, хүсэлтүүдийг тус Холбооны зөвлөлийн гишүүдэд уламжилж танилцуулсан юм.