"Хуульчийн мэдээ" | Page 14

ÍÝÐÈÉÍ ÕÓÓÄÀÑ
ÕÓÓËüчийн мэдээ
Ц. ОЧ: Манай шүүгчид“ Энэ их ажлыг яаж амжуулдаг юм бол” гэмээр ажилладаг
14
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны тэргүүн ЦОГИЙН ОЧ
-Хуульчдын холбооноос шүүгчид рүү чиглэсэн, эргээд шүүгчдээс холбоондоо хандсан харилцааны гол зохицуулагч, гүүр нь танай хороо байх. Хорооныхоо бодлого, чиглэлийн талаар товчхон өгүүлнэ үү. Бодлого, чиглэлтэйгээ уялдаа холбоотой ямар ямар үйл ажиллагаа явуулж байгаа, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнээсээ дурдана уу?
-Монголын Хуульчдын холбооны дүрэмд“ Хуульчдын холбоо нь хуульчийн мэргэшлийн чиглэлээр шүүгчдийн, прокурорын, өмгөөлөгчдийн хороотой байна” гэж заасны дагуу мэргэшлийн чиглэлээр байгуулагдсан сайн дурын хороо бол манай Шүүгчдийн хороо. Өөрөөр хэлбэл, Хуульчдын холбооны зүгээс гишүүн-шүүгч нарт чиглэсэн, тэдэнд хамааралтай ажлыг зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллаж байна. Шүүгчдийн хорооны үйл ажиллагаа Удирдах зөвлөлөөр дамжин хэрэгждэг юм.
Удирдах зөвлөл 12 гишүүнтэйгээр холбогдох хууль, дүрэмд зааснаар ажиллаж байна.
-Шүүгчид нэг хороонд нэгдэн ажиллах нь ямар давуу талыг бий болгодог бол?
-Эрх зүйн салбарын шинэчлэл нийт хуульчийг хамруулсан, тэдний нийтлэг эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй Хуульчдын холбоог байгууллаа шүү дээ. Энд шүүгч нар ч хамаарсан. Тиймээс шүүгчдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдний үзэл бодол, саналыг сонсох, Хуульчдын холбооны үйл ажиллагаанд оролцох оролцоог идэвхжүүлэх, мэргэшлийн үйл ажиллагааг нь дэмжсэн үйл ажиллагааг зохион байгуулалтайгаар нэгдсэн байдлаар явуулах нь үр дүнтэй юм.
Шүүгчдийн хорооны хувьд хэдийгээр сайн дурын хороо боловч хуулиар тодорхой эрх үүргүүдийг олгосон онцлог хороо. Зөвлөл, чиг үүргийн зарим хороод, Хяналтын зөвлөл гэх мэт Хуульчдын холбооны бүтцийн байгууллагуудад ажиллах шүүгчгишүүдийг нэр дэвшүүлэх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллах Хуульчдын холбооны төлөөллийг нэр дэвшүүлэх зэрэг манай хороогоор дамжиж хэрэгждэг нэлээдгүй ажèë áайдаг.
-“ Ой мод урттай богинотой
Олон хүн сайнтай муутай...” гэдэг. Холбооныхоо болоод хорооныхоо аливаа үйл ажиллагаанд танай шүүгч гишүүд хэр идэвх чармайлттай оролцдог вэ?
-Шүүгч нар ажил ихтэй. Хэрэг маргаанаа шийдвэрлэнэ, шийдвэрлэж байгаа маргаантай холбоотой онолын болоод хуулийн зохицуулалтыг судлах, эрхийн актуудаа хуулийн хугацаанд нь ёсчилох, үүний хажуугаар дагнаж, мэргэшсэн чиглэлээрээ бусад шүүгч нартаа сургалт явуулах, өөрсдөө энэ сургалтдаа сургагчбагшаар бэлтгэгдэх, хууль
тогтоомжийг боловсруулах ажлын хэсэгт ажиллах... гэх мэт ажил ундарч байдаг.
Зарим шүүгчèéã харахад“ Яаж энэ их ажлыг амжуулдаг юм” гэж гайхмаар л ажилладаг. Энэ их ажлын хажуугаар Хорооны үйл ажиллагаанд оролцоход хүндрэлтэй, бэрхшээлтэй зүйлүүд гардаг л даа. Гэхдээ манай Удирдах зөвлөлд идэвхтэй сайн ажилладаг шүүгч-гишүүд олон бий. Тэдний маань хүч чармайлт, идэвхтэй ажлын үр дүнд хорооны үйл ажиллагаа сайн яваа гэж боддог.
-Та яагаад хуульч мэргэжлийг сонгоо вэ. Эмч, багш, эдийн засагч ч юм уу, инженер... өөр сайхан мэргэжил зөндөө байна шүү дээ. Түүнээс сонгож яагаад болоогүй юм?
-Аав маань геологич мэргэжилтэй хүн. Харин миний өвөө Сандагийн Цэдэнноров гэж 1940-1953 онд Улсын дээд шүүхийн дарга байсан, насаараа шүүхэд ажилласан шүүгч хүн байв. Тэгэхээр өвөөгийнхөө мэргэжлийг өвлөөд өдий зэрэгтэй ажиллаж байгаа нь тэр бүр хүнд тохиолдолгүй азтай хувь тохиол юм даа.
Дашрамд хэлэхэд, энэ жил Улсын дээд шүүхийн 90 жилийн ой болж байгаа. Улсын дээд шүүхийн даргаар ажиллаж байсны хувьд өвөөгийнхөө Монголын шүүхийн хөгжилд оруулсан хувь нэмрийг хойч үед нь хүргэх зорилгоор удахгүй өвөөгийнхөө нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан зарлах бодолтой.
-Таны хэлэх дуртай үг...?
-Хамгийн түрүүнд“ Хийж чадахгүй зүйл гэж байхаас, хийж болохгүй зүйл гэж байдаггүй” гэдэг үг санаанд орж байна.
-Дургүй зан чанар...?- Худлаа дүр эсгэсэн нялцагануур занд дургүй.
-Хамгийн
сүүлд
уншсан
ном...?
-Түүхийн чиглэлийн ном унших