"Хуульчийн мэдээ" | Page 15

ÕÓÓËüчийн мэдээ НÝÐÈÉÍ ÕÓÓäÀÑ дуртай. Яруу найргийн ном ч унших сайхан байдаг. Яг одоо таны бичсэн “Бадрангуй” шүлгийн түүврийг уншиж байна. Ж.Жамъянчойжил, Ц.Амарсайхан, А.Доржготов, О.Зандраа, Д.Тунгалаг, Л.Бямбаа... гээд хүндэлж явдаг шүүгч олон бий. -Спортын ямар төрлийг шимтэн сонирхдог вэ? -Хүний хийморьлог эрч хүчтэй байдлыг илэрхийлдэг болохоор бүх төрлийн спортыг үзэх дуртай. Энэ жил дэлхийн аварга шалгаруулах хоккейн тэмöээн, Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмжээн, Бразилд болох олимп гээд үзэх юм их. Хөлбөмбөгийн “Манчестер юнайтэд” багийн дэмжигч. -Таны дуртай амттан...? -Гоё чихэр, шоколадыг хүүхдүүдтэйгээ булаацалдаад л иднэ шүү дээ. -Аялах дуртай дуу...? -Би ээжийн тухай дуу дуулах дуртай. Саяхан гавьяат жүжигчин Л.Болдбаатарын дуулсан дууг сонсоод сурах гээд л аялаад байна /инээв/. “…Хадган далай тэнгэртээ цацлын мөртэй ээжийнхээ Хайлган бүүвэйтэй шөнүүдийг тоолж үзсэн ч биш дээ… гээд. -Харамсч явдаг зүйл...? -Харамсах ч юу байхав. Ер нь сүүлийн үед манайд бусдыгаа үгүйсгэдэг үзэгдэл газар авч байна. Хуулийг үгүйсгэдэг, үл биелүүлэх байдал ихэсвэл энэ нийгэм улам л замбараагүй байдалтай болох байх. -Амьдралдаа баримталдаг зарчим...? -Аав маань хэлдэг юм. “Олныхоо төлөө олонтойгоо яваа хүн алзахгүй дээ” гэж. -Таны хамгийн үнэт баялаг тань юу вэ? -Миний гэр бүл, үр хүүхдүүд. 15 -Монголын хуульчдаас (шүүгчдээс) хэнийг хамгийн ихээр хүндэлдэг вэ? -“Хуульчийн оргил нь шүүгч, шүүгчийн оргил нь Дээд шүүхийн шүүгч” гэж үг сонсч байсан юм байна. Би анхны ажлын гараагаа 2002 онд Улсын дээд шүүхэд шүүгчийн туслахаас эхэлж байлаа. Тухайн үед ажиллаж байсан Дээд шүүхийн шүүгч нараас ажлынх нь арга барил, хүнтэй харьцах харьцаа, хууль хэрэгл