ЯРИЛЦЛАГА |
ÕÓÓËüчийн мэдээ |
||
13 |
үүсгэсэн бол шүүхээр дамжуулан авна гээд хязгаарлачихсан байх жишээтэй. Энэ нь эхлээд нэхэмжлэл гаргах, цаг хугацаа алдах зэрэг нөхцөл байдал үүсээд байгаа. Үүнийг хууль хэрэглэх, бусад хуулиар хаалттай байгаа зохицуулалтуудыг нэгдсэн нэг мөр болгох, зөв ойлгох, өмгөөлөгчдийн эрх зүйн баталгааг хангах асуудалд Хуульчдын холбоо судалгаа гаргаад, ийм хэрэгцээ, засаж залруулах зүйл байна гэдгийг Хууль зүйн яам, хууль санаачлах эрх бүхий хүмүүст нь цаг алдалгүй уламжилж байна.
-Шүүгчдийн эрх зөрчигдсөн асуудал дээр Хуульчдын холбооноос дуу хоолойгоо нэлээдгүй хүргэсэн шүү дээ. Ямар үр дүнд гарсан бэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 198, 199 дүгээр зарлигаар зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийг албан тушаалаас чөлөөлж буцаан томилохдоо нэр бүхий 12 хуульчийг дахин томилоогүй буюу нэр бүхий 34 шүүгчийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр шүүхэд шилжүүлэн томилсон нь Монгол Улсын Үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус, халдашгүй байдлыг зөрчсөн тул зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах асуудлаар нэр бүхий хуульчид Хуульчдын холбоонд удаа дараа хандсан. Монголын Хуульчдын холбооноос чиг үүргийнхээ хүрээнд энэ асуудалд анхаарлаа хандуулж нэр бүхий хуульчдыг дахин шүүгчээр томилоогүй буюу өөр шүүхэд шилжүүлэн томилох болсон үндэслэл шалгтгааныг тодруулах, уг хүсэлтүүдийг шийдвэрлэхэд албан ёсны баримт мэдээллийг гаргуулах, шүүгчийн албан тушаалд буцаан томилуулах тухай асуудлаар албан бичгүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж болон холбогдох бусад албан тушаалтанд удаа дараа хүргүүлж шат дараалсан арга хэмжээнүүдийг авч ажилласан. Үүний үр дүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч. Өнөрбаяр нь Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б. Гүнбилэгтэй биечлэн уулзсан бөгөөд тэрбээр уулзалтын явцад“ Дахин томилогдоогүй 12 хуульчийн хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэр бүхий хуульчдын нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгосон тохиолдолд холбогдох материалуудыг судалж үзсэний дагуу шүүгчээр томилоход харшлах зүйлгүй бол дахин томилуулах боломжтой” гэж мэдэгдсэн.
-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар хууль зүйн их дээд сургуулиудыг магадлан итгэмжлэх чиг үүрэг
|
энэ жилээс Монголын Хуульчдын холбоонд шилжиж байгаа. Энэ талаар тодруулж ярихгүй юу?
-Манай нийгмийн тогтолцоо нь мэргэжил олгох тогтолцоо биш. Тэгэхээр хуульч гэж хүнийг бэлтгэхэд сургуулийг магадлан итгэмжлэõ, тэр сургуулийг төгссөн хүмүүс хуульчийн шалгалт өгөхдөө хэр хэмжээнд тэнцэж байна вэ гэдгээр нь магадлан итгэмжлэх хэрэгцээ шаардлага зүй ёсоор урган гарсан. Боловсролын тухай хуулиас гадна манай Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д“ Хууль зүйн сургууль Дээд боловсролын тухай хуульд заасан шаардлагаас гадна Хуульчдын холбооноос тогтоосон шаардлагыг хангасан байна” гээд заачихсан. Тэгэхээр магадлан итгэмжлэх асуудалд нийгмээрээ оролцох төдийгүй хүүхдээ хуулийн сургуульд явуулж байгаа иргэд энэ ялгаа заагийг харах хэрэгтэй байна. Одоо манай тогтолцоо яаж яваад байна гэхээр хуулийн боловсрол олгоод байгаа болохоос мэргэжил олгож байгаа юм биш. Тэр хүн мөнгөө төлөөд боловсролоо олж авч байгаа юм. Үүнийг иргэд ялгахгүй байна. Хуульч гэдэг хүн Үндсэн хуульд зааснаар эрх зүйн үйлчилгээ үзүүлдэг. Би 1990-ээд оны үед шүүгч байсан. Тэр үед шүүх үнэн мөнийг тогтоодог байсан бол одоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчим нь өөр болж, талуудын зарчим үйлчилдэг болчихсон. Талуудын зарчим гэдэг нь иргэний эрх зүйн харилцаанд оролцож байгаа хүн өөрөө өөрийнхөө аюулгүй байдлыг хангана, хэрвээ ямар нэгэн байдлаар эрх нь зөрчигдвөл шүүхээр хангуулахдаа нотлох баримтаа өөрөө бүрдүүлнэ гэсэн үг. Тэгэхээр хуульчид маань өөрөө нийгэмд эрх зүйн үйлчилгээ үзүүлэх чадвартай байх ёстой. Хуульчид тавигдах хамгийн эхний шаардлага бол үнэнч байх, шударга байх. Хэрвээ тэр хүн хичнээн мэдлэгтэй байсан ч гэсэн шударга байж чадахгүй бол худлаа шийдвэр гардаг. Тэгэхээр ёс зүйн хэм хэмжээнд нийцсэн, мэдлэгтэй, хандлага нь зөв тогтсон, зөв шийдвэр гаргадаг хуульчийг бэлтгэх боломжоор хууль зүйн сургуулиуд хангагдсан байна уу, үгүй юу гэдэг ажлыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар Хуульчдын холбоо цоо шинээр хийх гэж байна. Комисс байгуулаад, комиссоороо дамжуулаад чиг үүргээ хэрэгжүүлнэ гэж байгаа. Боловсрол соёл, шинжлэх ухааны яамтай хамтраад магадлан итгэмжлэх асуудлын суурийг зөв тавих, сайн хуульчийг бэлтгэх сургалтын тогтолцоог бүрдүүлэхэд Хуульчдын холбооноос анхаарч ажиллаж байна.
-Хуульчдын холбооноос ямар шаардлага тавих вэ?
-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Хуульчдын холбоо
|
1. Боловсролын зохистой хөтөлбөрийн стандартыг тогтооно.
2. Сургуулийн багшлах бүрэлдэхүүний стандартыг тогтооно.
3. Сургуулийн орчны стандартыг тогтооно
4. Оюутны заавал эзэмшсэн мэдлэг, ур чадварын стандартыг тогтоохоор заасан. Тэгэхээр тэр мэдлэг дотор зөвхөн хууль хэрэглэх мэдлэг байх уу, эсвэл шударга, ёс зүйтэй байх уу зэрэг шаардлагыг Хуульчдын холбоо стандарт тогтоох замаар зохистой бодлого бий болгохоîð àæèëëàæ байна. Мэдээж энэ ажил судалгаанä суурилахаас гадна, төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байна.
-Тухайлбал, ямар ажлуудыг хэрэгжүүлээд байна вэ?
-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.5-д заасны дагуу хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх комиссыг Улсад хүлээн зөвшөөрөгдсөн, мэдлэг чадвартай сайн хуульчдаар бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлээд байна. Энэ комиссын гишүүд хуулинд заасан Магадлан итгэмжлэх журам, стандартуудын төсөл дээр ажиллаж байна. Мөн Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс уг комисст магадлан итгэмжлэх мэргэжлийн шинжээчийн эрх авах тухай хүсэлтийг холбогдох материалын хамт шилжүүлээд байгаа.
-Ярилцлагын төгсгөлийг танд үлдээе.
-Бид богино хугацаанд судалгаанä тулгуурлаж өргөн цар хүрээтэй олон ажлыг хийж чадсан. Мэдээж хуульчид хөгжих нь ганцхан Хуульчдын холбооны асуудал биш. Хуульчдын өөрсдийнх нь оролцоо чухал.
Ер нь хуульч өөрөө дэг журамтай, сахилга баттай болох хяналт хаанаас эхлэх вэ гэхээр хуульчид өөрсдийгөө л хянахаас эхэлнэ. Нийгмээр хянуулах биш хуульчид өөрсдөө хяналтаа тавьж чадсан эрх зүйн улсууд л хөгжиж байна. Түүнээс биш ямар нэг хяналтын аппарат гаргачихаад хуульчид цэвэршинэ гэдэг зүйл аль ч нийгмийн эрх зүйн түүхэнд байхгүй. Хуульч хүн хаана хэрэгцээтэй байна тэнд хөгжинө, хийсэн зүйл нь хүнд хэрэг болдог л байх ёстой, тэгвэл үнэ цэнэтэй байна гэж би хувьдаа боддог. Нийгмийн харилцааны эдрээтэй асуудалд хуульчийн хийж байгаа үйлдэл, үйл ажиллагаа нь тунгалаг, цэвэр байж чадвал иргэд“ Хуульч бидэнд хэрэгтэй юм байна, зөрчил гарсан үед зохицуулагч хэрэгтэй” гэдэг хандлагыг бий болгож, иргэдийг өөрсдөдөө итгэх итгэлийг авчрах ёстой юм байна гэж харж байна.
|