"Хуульчийн мэдээ" | Seite 12

ЯРИЛЦЛАГА
ÕÓÓËüчийн мэдээ
А. Оюунчимэг: Хуульчид хөгжих нь ганцхан Хуульчдын холбооны асуудал биш, хуульчдын оролцоо чухал
12
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зорилт нь хуульчийн эрх зүйн байдал, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, мэргэжлийн нэр хүнд, хариуцлагын тогтолцоо, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын чиг үүрэг, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг бүрдүүлэх. Энэ хуулийг хэрэгжүүлэгч байгууллага нь Монголын Хуульчдын холбоо. Тэгвэл Хуульчдын холбооноос 2016 онд ямар бодлого баримтлан ажиллаж байгаа, юуг хийхийг зорьж байгаа талаар Холбооны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А. Оюунчимэгтэй ярилцлаа.
-Хуульчдын холбооноос 2016 онд ямар бодлого, чиглэлийг баримтлан ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Хуульчдын холбоо нь хороодоороо дамжуулж чиг үүргээ хэрэгжүүлдэг. Гэхдээ нэг жилийн хугацаанд маш олон чиглэлийн ажлыг хийж амжуулах боломж байхгүй. Нэгдүгээрт, Бодлого зохицуулалтын хэлтсээс нийгмийн хэрэгцээ шаардлагад тулгуурлаад хуульчийн үргэлжилсэн сургалтын зохион байгуулалтыг байгаа түвшинээс нь ахиулах бодлогыг барьж ажиллаж байна. Хоёрдугаарт, Хууль зүйн их дээд сургуулиудыг магадлан итгэмжлэх ажлыг судалгаан дээр тулгуурлан, Холбооны гишүүн шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульчдын оролцоотой хийхийг зорьж байна. Гуравдугаарт, бид өмгөөлөгч
нарт багагүй цаг гаргаж байна. Манай улсад нөхөрлөлийн зарчмаар өмгөөллийн үйл ажиллагааг өндөр түвшинд явуулж байгаа өмгөөлөгч нар цөөнгүй бий, тэднийгээ дэмжихийг зорин ажиллаж байна.
-Сургалтыг сайжруулах бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд ямар ажлууд хийж байна вэ?
-Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороо нь хичээл заах багш нарын хичээлийг магадлан итгэмжилдэг. Өөрөөр хэлбэл 2016 онд энэ багшийн заах хичээлийн агуулга, сэдвийн хэрэгцээ байна гэдгийг магадлан итгэмжилж өгөөд, хуульчид магадлан итгэмжилсэн хичээлийн хүрээнд сургалт авах боломжийг хангаж өгнө. Мэдээж байгууллагдаад олон жил болоогүй, байгууллагын соёл тогтоогүй байгаа энэ үед бидэнд дутуу зүйл байна л даа. Хуульчид манай сургалтыг“ Нэг зүйлийг олон давтаж байна, Хэлбэр аргаа өөрчлөхгүй байна” гэх шүүмлэлийг ирүүлж байна. Хуульчдын холбоо энэ онд хамгийн эхлээд хичээл заах багш нартаа анхаарч, хичээлийг шинжлэх ухааны үндэслэлтэй заах, багш хүн өөрөө ямар байх вэ, хуульчдад хичээл зааж байгаа багшид ямар шаардлага тавих âý ãýäýãò àíõààð ÷ мэргэшсэн багш нарыг бэлтгэх сургалтыг явууллаа.“ Амьдралд суурилж суралцахуй: багш нарыг бэлтгэх гарын авлага”-ын дагуу 10 удаагийн хичээлийг оруулж багш нарыг бэлтгэх, багш нар зөвхөн өөрөө лекц уншаад зогсдог хэлбэр аргыг өөрчлөхийг зорьлоо. Өөрөөр хэлбэл, сургагч багш нар энэ сургалтад хамрагдсанаар заах чадвар нэмэгдэх бодлогыг Хуульчдын холбоо хангаж ажилласан. Сургалтад Хуульчдын холбооны чадварлаг хуульчид хамрагдсан. Мөн хичээл заадаг багш нараас гадна, багш нарын хичээлийг магадлан итгэмжилдэг Сургалтын хорооны зохих гишүүд ч хамрагдсан. Сургалтад ахиц гарна. Нөгөөтэйгүүр, сургалтыг явуулахдаа хэрэгцээ шаардлагыг нь мэдрээд тэр хэрэгцээнд нь тулгуурлаж явуулах бодлогыг барьж ажиллаж байна. 2016 он бол нэлээд онцлогтой. Жишээлбэл, Эрүүгийн хууль, Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн хууль гэх мэт хуулиуд ирэх есдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлнэ. Үүнд урьтаж Хууль боловсруулсан ажлын хэсэг болон Хууль зүйн яамтай хамтраад бодлогын түвшинд хөдөө орон нутгуудад сургалтыг зохион байгуулж байна.
-Хуульчдын холбоо үндсэн чиг үүргийн нэг нь хуульчдын
эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах. Энэ чиг үүрэг хэрхэн хэрэгжиж байгаа вэ?
-Хуульчдын холбоо анхнаасаа байгууллагдахдаа шүүн таслах ажиллагаанд оролцож байгаа хуульчдыг баг болгоод нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхүйц бие даасан байдлыг хангахыг зорьсон. Манай улсад шүүх эрх мэдэл зайлшгүй байх ёстой. Хүний хууль ёсны эрх ашгийг хаана хамгаалж байна вэ гэхээр шүүх л хамгаалдаг. Тиймээс шүүх үнэн зөв, бодитой байвал нийгмийн хандлага, харилцаа гээд бүх зүйл зөв гольдролтой явна. Тэгэхээр бид шүүх эрх мэдэл гэхээр шүүгч нар гэж олгоод, шүүгчдийг цалин хангамж, байр саваар хангаад байгаа боловч яг шүүх эрх эрх мэдлийг хэрэгжүүлдэг гол субьект нь мэдээж иргэн, иргэний хууль ёсны эрх ашгийг хамгаалах гээд оролцож байгаа прокурор, өмгөөлөгч, шүүгч. Энэ гурав бол гурвуулаа шүүх эрх мэдэл гэдэгт багтдаг. Би хуульч хүнийхээ хувьд шүүгчийн нийгмийн асуудлыг шийдээд боломжийн түвшинд байгаа гэж харж байна. Гэтэл прокурор, өмгөөллийн асуудал эрс тэс ялгаатай байна. Уг нь зэрэг параллель явах ёстой байтал орхигдоод явж байгааг Хуульчдын холбоо өөрсдийн судалгаан дээр тулгуурлаад ярих боломж бүрдэж байна.
Хуульчдын холбооны хийсэн судалгаагаар прокурорын нийгмийн хэрэгцээ шаардлага, прокурорын өнөөдрийн сэтгэл зүй болон ажлаа гүйцэтгэж байгаа байдалд нь судалгаа хийсэн. Энэ судалгаагаар прокурорын аюулгүй байдал, цалин хангамж хангалтай түвшинд байгаагүй. Прокурор гэдэг хүн чинь гэмт хэрэг хийсэн үйлдэлд нь зохих ял шийтгэл ногдуулаад бидний амар тайван, сэтгэл зовохгүй байх боломжийг бүрдүүлж байдаг. Энэ үүргийг нь нийгэмд таниулах, ойлгуулах, прокуроруудын сэтгэл санааг дэмжих, сэтгэл зүй ч ажиллуулах зэрэг нийгмийн хэрэгцээ шаардлага байна. Тэгвэл шүүх эрх мэдлийн хамгийн гол ялангуяа иргэний эрх зүйн харилцаанд оролцдог өмгөөлөгчдийн асуудал тунхагийн шинжтэй, хуулинд өмгөөлөгчийн эрх зүйн байдал хангагдчихсан мэт боловч тэр хууль нь хэрэглэгдэхгүй нөхцөл байдал байгааг Хуульчдын холбоо харñàí. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өмгөөлөгчид ямар нэгэн мэдээллийг саадгүй гаргаж өгнө гэж заасан ч бусад хуулиар хаагдчихсан. Жишээ нь Хуулийн этгээдийн бүртгэл, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэл зэргээс өмгөөлөгч нотлох баримт гаргуулж авах гэхээр шүүгч тэр хэрэгт нь хэрэг