"Хуульчийн мэдээ" | Page 10

ÕÓÓËüчийн мэдээ тайлан Өмгөөлөгчдийн хорооны тайлан Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооноос өмгөөлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдний ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааг сурталчлах зэрэг чиглэлээр 2016 оны эхний хагас жилд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг хүргэж байна. Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг өмгөөлөгчдөд хүргэх, өмгөөлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, Холбооны зүгээс зохион байгуулж буй өмгөөлөгчдөд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, олон нийтэд өмгөөллийн нөхөрлөл болон өмгөөлөгчийн үйл ажиллагааг таниулан сурталчлах, Холбоо, өмгөөлөгч хоорондын ажлын уялдаа холбоог нэгтгэн сайжруулах зорилгоор “Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааг сурталчлах аян”-ыг амжилттай зохион байгууллаа. Аяны хүрээнд Холбооны Тамгын газар, Өмгөөлөгчдийн хороотой хамтран дараах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлсэн болно.Үүнд: 1.“Хариуцлагын даатгалын аян” 10 Өмгөөлөгчийн хариуцлагын даатгалын суурь хураамж 50.000 төгрөг болсонтой холбогдуулан Хуульчдын холбоонд хамтран ажиллах санал албан ёсоор ирүүлсэн даатгалын компаниудыг ажилтнуудыг Холбооны байранд байрлуулж, өмгөөлөгчдийг хариуцлагын даатгалдаа хялбар хамрагдах боломжийг бүрдүүлж өгсөн бөгөөд Мэргэжлийн хариуцлагын даатгалын аян явагдаж буй талаарх мэдээллийг Холбооны сайт болон бусад арга хэлбэрээр өмгөөлөгчдөд хүргэж, өмгөөлөгчдөд даатгалын үйлчилгээг үзүүлэх ажлыг зохион байгууллаа. 2.“Өмгөөллийн нөхөрлөл болон өмгөөлөгчийн нэгдсэн лавлагаа” Өмгөөллийн нөхөрлөлүүд болон өмгөөлөгчдөөс ирүүлсэн мэдээллийг үндэслэн, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чиглэл, нэр, хаяг бүхий нэгдсэн товхимол гаргах ажлыг идэвхжүүлж, товхимлыг хэвлэлтэд өгөхөөр бэлтгэж байна. Энэхүү мэдээлэл нь Холбооны сайтад давхар байрших юм. 3.“Өмгөөлөгчдийн ажлын өрөө” Өмгөөлөгчдийг ажиллах ая тухтай орчин нөхцөлөөр бүрэн хангах зорилгоор шүүхийн байруудад ажлын өрөө гарган, бүрэн тохижуулах ажлыг эхлүүллээ. Эхний ээлжинд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ажлын өрөө гарган тохижуулж, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр албан ёсоор хүлээлгэн өгсөн. Өмгөөлөгчид нь шүүхийн байранд албан ёсны ажлын өрөөтэй болсоноор шүүх ху