"Хуульчийн мэдээ" | Page 18

ÕÓÓËüчийн мэдээ ÇÀÕÈÐÃÀÀÍÛ ÝÐÕ Ç¯ÉÍ ÕÎÐÎÎÍÛ ÁÓËÀÍ 1.4.Удирдах зөвлөлийг хуралдуулах Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүдийн хурал сар бүрийн эхний 7 хоногийн даваа гаригийн 15:00 цагт хуралдах календарчилсан төлөвлөгөө гаргаж, хагас жилийн байдлаар 6 удаагийн ээлжит хурал, 2 удаагийн ээлжит бус хурал, бүх гишүүдийн хурал 1 удаа тус тус хуралдаад байна. 1.5. Байгаль орчны дэд хороо байгуулах Захиргааны эрх зүйн хорооны 2016 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн хурлаар Байгаль орчны дэд хороо байгуулсан. Байгаль орчны дэд хороо нь 2 удаагийн ээлжит хурал зохион байгуулаад байна. 1.6.Эмхэтгэл гаргах Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудыг хэрэглэгчдэд хэрэгцээтэй байх үүднээс бусад хуулиас татсан зүйл заалтыг хуулийн доод хэсэгт оруулж, хуудас бүрийн хажууд тэмдэглэл хийх зай гаргаж хэвлүүлж гишүүддээ тараалаа. Хоёр. Сургалтын чиглэлээр 2.1. 2016 оны 02 сарын 17-ны өдөр доктор Д.Уянгын “Өмгөөлөгчийн үйл ажиллагаан дахь зарим практик асуудлыг Холбооны Бүгд Найрамдах Герман улсын ба Монгол Улсын хууль тогтоомж, мэргэжлийн ёс зүйн дүрэм, журамтай харьцуулан танилцуулахуй” сэдэвт сургалтыг зохион байгуулж, сургалтад 35 хуульч хамрагдсан. 2.2.Ханнс-Зайделийн сантай хамтран Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд хорооны гишүүддээ сургалт зохион байгуулсан. Хичээлийг Д.Ганзориг (хорооны тэргүүн), Д.Сүнжид (хорооны УЗ-ын гишүүн), Ц.Цогт (хорооны УЗ-ын гишүүн) нар зааж, нийт 19 хуульч хамрагдсан. 18 2.3. “Захиргааны ерөнхий хуулийн үзэл баримтлал, танилцуулга” сэдэвт 3 багц цагийн сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлж, 2016 оны 9 сараас төлөвлөгөөний дагуу сургалтыг зохион байгуулахаар болоод байна. 2.4. Хорооны гишүүдийн дунд сургалтыг ямар сэдвийн хүрээнд явуулах эрэлт хэрэгцээ байгаа талаар санал асуулга явуулсан бөгөөд татвар, газрын харилцаа, төрийн албаны чиглэлээр сургалт авах эрэлт хэрэгцээ их байгааг тодорхойлсон.