"Хуульчийн мэдээ" | Seite 19

ÇÀÕÈÐÃÀÀÍÛ ÝÐÕ Ç¯ÉÍ ÕÎÐÎÎÍÛ ÁÓËÀÍ
ÕÓÓËüчийн мэдээ
Гурав. Судалгааны ажлын чиглэлээр
3.1. Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран“ Эрх зүйн шинэтгэл: хүрсэн үр дүн, цаашдын зорилт, чиглэл” сэдвийн хүрээнд Захиргааны эрх зүйн хүрээнд хийсэн шинэтгэлийн үр дүнг тоймлон дүгнэсний үндсэн дээр шинэтгэлийг гүнзгийрүүлэх хэрэгцээ шаардлага, цаашид ямар чиглэлээр түлхүү анхаарахыг ерөнхийгөөс нарийвчлах байдлаар тусгасан санал, зөвлөмжийг удирдах зөвлөлийн 5 гишүүн гүйцэтгэж байна.
Б. Гадагш чиглэсэн
3.2. Захиргааны ерөнхий хуулийг иргэдэд сурталчлах ажилд оролцох
- Захиргааны ерөнхий хуулиар иргэдэд зориулсан танилцуулгыг хийх бэлтгэл ажил явагдаж байна.- Удирдах зөвлөлийн гишүүн Ц. Цогт“ Захиргааны ерөнхий хуулийн хэрэглээ” сэдвээр 2016 оны 06 дугаар сарын 14-нд Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилчдад хичээл заасан. 3.5. Монголын Хуульчдын холбооны“ Хуульчийн мэдээ” сонинд“ Захиргааны эрх зүйн хороо” тогтмол булантай болж, сар бүр Удирдах зөвлөлийн гишүүд мэдээлэл, нийтлэл хэвлүүлж байна.
ДӨРӨВ. Бусад. Үйл ажиллагааны хүрээнд
4.1. Номын нээлт
МУИС-ийн багш П. Одгэрэлийн“ Захиргааны эрх зүйн ерөнхий анги” номын нээлтийг 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан.
4.2. Боулингийн тэмцээн
Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооноос уламжлал болгон зохион байгуулдаг“ Шилжин явах цомын төлөөх боулинг-2016” тэмцээнд гишүүд амжилттай оролцсон.
19
4. 3.“ Шилжин явах цом-2016”-тэмцээн
Хуульчдын холбооноос зохион байгуулсан“ Шилжин явах цом-2016” тэмцээнд амжилттай оролцож, Сагсан бөмбөгийн төрлөөр эрэгтэй баг тамирчид 3-р байр, эмэгтэй баг тамирчид 3-р байр, Гар бөмбөгийн төрлөөр тэргүүн байр эзэлж, гурван төрөлт тэмцээнд багийн дүнгээр Тэргүүн байрт шалгарч,“ Шилжин явах цом”- ын, эзэд боллоо.
Тус тэмцээнийг Захиргааны эрх зүйн хороо нь 2017 онд Тамгын газартай хамтран зохион байгуулна.
ТАЙЛАН БЭЛТГЭСЭН:
ХОРОО ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН Б. ЦЭРЭНЛХАМ