ÇÀÕÈÐÃÀÀÍÛ ÝÐÕ Ç¯ÉÍ ÕÎÐÎÎÍÛ ÁÓËÀÍ
ÕÓÓËüчийн мэдээ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ 2016 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН
Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо нь Хуульчдын холбооны дүрмийн 9.10 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар Монголын Хуульчдын холбооны Их хурлаас 2013 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10 дугаар тогтоолоор албан ёсоор батламжлагдан үйл ажиллагаа явуулж байна. Холбооны дүрмийн 9.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмын дагуу 1. Хорооны тэргүүн Д. Ганзориг- Үндсэн хуулийн цэцийн гишүүн 2. Д. Сүнжид- Удирдлагын академийн багш( dr. jur) 3. Ц. Цогт- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч 4. А. Насандэлгэр- Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 5. Д. Батбаатар- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч 6. Э. Халиунбаяр- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч 7. Т. Жавхлантөгс- Улсын дээд шүүхийн шүүгчийн туслах, шинжээч 8. Ц. Нарангэрэл- Өмгөөлөгч 9. Ж. Даваасүрэн- Өмгөөлөгч 10 Т. Мөнх-Эрдэнэ- Худалдаа хөгжлийн банкны хуульч 11. С. Эрдэнэболор- Отгонтэнгэр их сургуулийн багш 12. Пүрвээ Баттулга – Өмгөөлөгч 13. Р. Мөнхзул – Өмгөөлөгч нар тус тус сонгогдон ажиллаж байна.
Хороо байгуулагдсанаасаа хойш Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Хуульчдын холбооны дүрэмд тухайлан заасан чиг үүргийг хэрэгжүүлэх болон Холбооны 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд уялдуулж өдөр тутмын үйл ажиллагаагаа зохион байгуулан ажиллаж байна.
А. Гишүүддээ чиглэсэн
Нэг. Хорооны төлөвлөсөн үйл ажиллагааны хүрээнд
Нэг. Зохион байгуулалтын чиглэлээр
1.1. Хорооны гишүүдийн шинэчилсэн бүртгэл явуулах
Захиргааны эрх зүйн 296 гишүүнтэйгээс:- 25 гишүүн албан ёсоор гарах хүсэлтээ өгсөн- 65 хүнтэй холбогдож чадаагүй- 201 цаашид хороондоо байна гэсэн дүн гарсан.
1.2. Удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, шинээр сонгох
- Хорооны нэгдүгээр сарын 11-ний хурлаас шийдвэрийн дагуу тус хорооны удирдах зөвлөлийн 3 гишүүнийг өөрийн хүсэлтээр чөлөөлж, хороонд орох 3 хүний хүсэлтийг хүлээн авч түр томилсон.
17
1.3. Хорооны бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах
- Бүх гишүүдийн хурлыг 2016 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хуралдуулж, нийт 87 гишүүн оролцсон. Хурлаар хорооны дүрмийг баталж, 2014-2015 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн талаар мэдээлэл өгч, гишүүдийн дунд асуулт хариултын тэмцээн зохион байгуулж, урамшуулсан.