"Хуульчийн мэдээ" | Page 16

ÕÓÓËüчийн мэдээ шинэ бүтээл Хуульч, өмгөөлөгч Ц.Монголын хос номын нээлт боллоо Хуульч, өмгөөлөгч Цэрэнгийн Монгол “Бодит ардчилал” онол, судалгааны бүтээл болон “Үнэний эрэлд...” товхимлынхоо нээлтийг 2016.05.19-нд “Аз хур” номын их дэлгүүрт хийлээ. Номын нээлтэд иргэн Д.Ламжав, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг, УИХ-ын гишүүн асан Д.Цэвээнжав нарын хүмүүс оролцсон юм. Өмгөөлөгч Ц.Монгол нь “Бодит ардчилал” бүтээлээ манай ардчилсан тогтолцооны гажуудал, түүнээс гарах арга зам хийгээд бодит ардчилсан нийгмийн бүтэц, зохион байгуулалт, үндсэн хэлбэр, түүний төлөвшлийн талаар судалгаанд үндэслэн, өөрийн орны болон өрнөдийн сонгодог онол, практикт тулгуурлан бичжээ. Монгол Улсын Үндсэн хуулиар тунхаглаж, хэрэгжүүлэхээр тодорхойлсон ардчилсан зарчим гажуудсан, ардчиллын үнэт зүйлс аажмаар үгүй болж дарангуйллаас дор үр дагаварт хүргэх болсон шалтгаан, нөхцөл, түүнээс гарах арга замын талаар “Бод