МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ÕÓÓËüчийн мэдээ
БОУЛИНГИЙН ТЭМЦЭЭНД ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТАМГЫН ГАЗРЫН БАГ ГУРАВДУГААР БАЙРТ ШАЛГАРЛАА
Өмгөөлөгчийн туслахууд сургалтад хамрагдлаа
Монголын өмгөөлөгчдийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг“ Шилжин явах цом”-ын төлөөх Боулингийн тэмцээн өнгөрсөн бямба гаригт ҮСАХ-гийн“ Sport pub bowling” төвд амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээнд нийт 12 баг өрсөлдсөнөөс“ Адвокат консалтинг” ХХН-ийн баг тэргүүн байр эзэлж,“ Элч” ХХН-ийн баг дэд байрт
шалгарсан бол Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын баг гуравдугаар байрыг эзэллээ.
Тус тэмцээний“ Шилдэг эрэгтэй тоглогч”-оор“ Адвокат консалтинг” ХХН-ийн багийн тоглогч, өмгөөлөгч Б. Ганболд шалгарч,“ Шилдэг эмэгтэй тоглогч”-оор Хуульчдын холбооны Тамгын газрын багийн тоглогч Ц. Анхтуяа тодорсон юм.
7
ДАШИНЧИЛЭН, РАШААНТ СУМДАД АЖИЛЛАЛАА
Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б. Гүнбилэгээр ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 03 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд Булган аймгийн Хишиг-Өндөр, Дашинчилэн, Рашаант сумдад ажиллаж, иргэдтэй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, иргэдээс санал асуух уулзалт зохион байгууллаа. Мөн энэ үеэр Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Э. Ганхөлөг, эрх зүйч Б. Дагиймаа, Б. Пүрэвсүрэн нар иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, доктор Б. Гүнбилэг ерөнхий боловсролын сургуулийн
12 дугаар ангийн сурагчдад“ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр хичээл заасан юм.
Монголын Хуульчдын холбооноос өмгөөлөгчийн туслах ажилтнуудад өмгөөллийн ур чадвар, дадал олгох сургалтыг 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд“ Хуульчийн харилцаа хандлага” сэдвээр АШУҮИСын багш Ц. Өрнөхбаяр,“ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн туслахын оролцоо, практик хэрэглээ болон анхаарах зарим асуудал” сэдвээр МХХ-ны Зөвлөлийн гишүүн, Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн Д. Түвшинтамир,“ Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгчийн туслахын оролцоо, практик хэрэглээ болон анхаарах зарим асуудал” сэдвээр Зөвлөлийн гишүүн, гавьяат хуульч Г. Оюунцэцэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн туслахын оролцоо, практик хэрэглээ болон анхаарах зарим асуудал” сэдвээр Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж. Даваасүрэн нар тус тус хичээл заасан юм.
Сургалтад нийт 56 өмгөөлөгчийн туслах ажилтан хамрагдсан бөгөөд тэдэнд“ Өмгөөлөгчийн туслахын үнэмлэх” болон сургалтад хамрагдсан гэрчилгээ, Хуульчдын холбооноос гаргасан дүрэм, журмын эмхэтгэлийг олгов.