"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-10/ | Page 6

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ÕÓÓËüчийн мэдээ
ХУУЛЬЧИД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА
Монголын Хуульчдын холбооны гишүүн 5377 хуульчаас Хууль зүйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, салбарын хөгжилд бодит хувь нэмрээ оруулан бусдыгаа манлайлсан хуульчдыг Төрийн одон медалиар шагнуулахаар нэрийг нь дэвшүүлж, холбогдох материалыг бүрдүүлэн Ерөнхийлөгчийн Тамгын газар хүргүүлсэн.
Шагналд нэр дэвшүүлсэн хуульчдаас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хуульч Балдангийн Уранцэцэгийг, Алтангадас одонгоор Базаррагчаагийн Бүрнээ, Готовын Амгалансуурь нарыг, Хөдөлмөрийн хүндэт медалиар Гоошоохүүгийн Даваадоржийг шагнахаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж зарлиг гаргажээ.
Мөн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, боловсронгуй болгох үйл хэрэгт олон жил үр бүтээлтэй ажилласан хуульчдыг Хууль зүйн салбарын тэргүүн,“ Хүндэт жуух” бичгээр шагнуулахаар тодорхойлсон бөгөөд“ Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдэг”-ээр Дугарсүрэнгийн Батмөнх, Ламгивын Бор, Зукарын Гүлбаша, Намдагийн Нямсүрэн, Балдансүрэнгийн Отгончимэг, Дарамжавын Дарьбазар, Гэрэлийн Тэгшсуурь, Цагаан- Ухнаагийн Роза, Базарагчаагийн Наранчимэг, Жамъяндоржийн Айжуу, Дамдинжавын Мөнхцэцэг, Цогт- Очирын Отгонцэцэг, Норовсүрэнгийн Амаржаргал, Дугарсүрэнгийн Батмөнх нарыг,“ Хүндэт жуух” – аар Жамсрангийн Уранцэцэг, Пүрэвийн Шижиртуяа, Шагдарсүрэнгийн Гандансүрэн,
Ширэндэвийн
Одонсүрэн,
Нямсүрэнгийн Найгалдорж, Энхболдын Билгүүн,
Төмөрбаатарын Ганбат, Бат-Очирын Долгорсүрэн, Чулуунбаатарын Цэнд-Очир, Ганягийн Тунгалагтуяа, Дэлгэрбямбын Баянмөнх, Батжаргалын Дэлгэрцэцэг, Володягийн Цэрэнрагчаа, Цэндийн Наранчимэг, Тогтохын Эрдэнэбат, Амгалангийн Золжаргал, Лувсангийн Түвшинцэнгэл, Энхтайваны Ганхөлөг, Цэнд- Аюушийн Жавхлантөгс, Нямбаярын Болорчимэг, Очиржанцангийн Чулуунцэцэг, Мянгаагийн Баясгалан, Намдагсүрэнгийн Батчимэг, Жадамбын Туяа, Тогоочийн Дэлгэрмаа, Норовбадамын Ганбаатар нарын эрхмүүдийг шагнахаар Хууль зүйн сайдын тушаал гарчээ.
Төрийн одон медалиар шагнагдсан зарим хуульчийн шагналыг холбогдох байгууллага, орон нутагт нь хүргүүлсэн бөгөөд шинэ оны босгон дээр Төрийн одон медаль, хууль зүйн салбарын шагналаар шагнагдаж буй зарим хуульчдад шагналыг гардуулах ёслолын ажиллагааг Хуульчдын танхимд зохион байгуулсан
Энэ үеэр мөн Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Бямбын Намхай, Мөнхдоржийн Бадрал, Эрдэмбилэгийн Лхагвасүрэн, Цэдэвдоржийн Өлзийжаргал, Дагвадоржийн Тунгалаг, Хүрлээгийн Цогтсайхан нарыг Хуульчдын холбооны“ Хүндэт тэмдэг”-ээр шагнаж урамшуулсан юм.
Мөн Монгол Улсын“ Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуулан Монголын Хуульчдын холбооноос хууль зүйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, салбарын хөгжилд бодит хувь нэмрээ оруулан бусдыгаа манлайлсан хуульчдыг Төрийн дээд одон медаль, Хууль зүйн салбарын шагналаар шагнах ёслолыг
2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор өмгөөлөгч Бямбын Намхай, Хөдөлмөрийн хүндэт медалиар өмгөөлөгч Лувсандоржийн Өлзийхүү болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар яамны“ Хүндэт жуух” бичгээр шүүгч Мянгаагийн Баясгалан, прокурор Ширэндэвийн Одонсүрэн, өмгөөлөгч Нямбаярын Болорчимэг нарын хуульчдыг шагнаж урамшууллаа.
6