орон нутаг
ÕÓÓËüчийн мэдээ
8
Хуульчдын холбооны ажлын хэсэг Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт ажиллалаа
Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б. Гүнбилэгээр ахлуулсан ажлын хэсэг 2017 оны хоёрдугаар сарын 08-12-ны өдрүүдэд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт ажиллалаа.
Ажлын хэсэг нь Хуульчдын холбооны үйл ажиллагааг сурталчлах, Холбооны удирдлагын тогтолцоо, бүтэц зохион байгуулалт, хуулиар хүлээсэн чиг үүрэг, тэдгээрийн хэрэгжилтийн талаар хуульчдад танилцуулж, саналыг сонсохын зэрэгцээ хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажилласан юм.
Ажлын хэсгийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдснаар Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б. Гүнбилэг“ Үндсэн хуулийн эрх зүй” сэдвээр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э. Золзаяа“ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа”,“ Өв залгамжлал” сэдвээр, доктор М. Цэрэнбат“ Шүүх ДНХ шинжилгээ”,“ Хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг” сэдвээр тус тус хичээл заасан бөгөөд сургалтад Хэнтий аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 37 хуульч хамрагдлаа.
Мөн тус ажлын хэсэг нь Хэнтий, Сүхбаатар аймгийн салбар зохицуулагчийг сонгох сонгуулийг зохион байгуулсан бөгөөд хуульч Б. Болортунгалаг Хэнтий аймгийн салбарын зохицуулагчаар, хуульч У. Болдхүү Сүхбаатар аймаг дахь салбарын зохицуулагчаар сонгогдлоо.
ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б. ГҮНБИЛЭГ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б. Гүнбилэгээр ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 03 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Говь-Алтай аймагт ажиллалаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д. Мөнхжаргал, ХСИС-ийн Хэвлэл, редакцын хэлтсийн дарга, доктор С. Гантулга, Хуульчдын холбооны Сургалтын хороо хариуцсан мэргэжилтэн Г. Санчир, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Х. Наранхүү нар ажиллаж буй юм.
Ажлын хэсгийн үйл ажиллагаа ерөнхий хөтөлбөрт тусгагдснаар Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б. Гүнбилэг“ Үндсэн хуулийн эрх
зүй” сэдвээр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д. Мөнхжаргал“ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр, ХСИС-ийн Хэвлэл, редакцын хэлтсийн дарга, доктор С. Гантулга“ Эрүүгийн хуулийн ерөнхий анги” сэдвээр тус тус сургалт явуулсан бөгөөд сургалтад Говь-Алтай аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй хуульч хамрагдлаа.
Мөн энэ үеэр Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б. Гүнбилэг АШУИС-ийн харьяа Говь-Алтай аймаг дахь анагаахын сургуулийн нэгдүгээр курсийн оюутнуудад гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх болон Үндсэн хуулийн талаар мэдлэг олгох хичээл заасан юм.
ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН ХЭСЭГ СЭЛЭНГЭ, ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАВ
Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б. Гүнбилэгээр ахлуулсан ажлын хэсэг Хуульчдын холбооны үйл ажиллагааг сурталчлах, 2017 оны хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилгоор 2017 оны хоёрдугаар сарын 20-22-ны өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллалаа.
Ажлын хэсгийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсанаар Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б. Гүнбилэг“ Үндсэн хуулийн эрх зүй” сэдвээр, Гадаад хэргийн яамны Олон улсын гэрээ эрх зүйн газрын захирал А. Төмөр“ Олон улсын гэрээ” сэдвээр, АШУҮИС-ийн багш, доктор М. Цэрэнбат“ Хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг”,“ Шүүх ДНХ шинжилгээ” сэдвээр, Дархан- Уул аймгийн прокурор Ц. Мөнхбат“ Албадан ажил хийлгэх ял түүний эрх зүйн зохицуулалт”,“ Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбоотой асуудал” сэдвээр тус тус сургалт зохион байгуулсан.
Хуульчдын холбооноос энэ жил зохион байгуулж буй орон нутгийн сургалт нь 2017 оны 3 багц цагийг тооцож буйгаараа онцлог бөгөөд сургалтад Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй хуульч хамрагдлаа.