"Хуульчийн мэдээ" сонин 9 дүгээр сар | Page 8

шилдэг илтгэл
ÕÓÓËüчийн мэдээ
Хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах нь: Хуульчийн сэтгэл зүйн эрүүл мэнд
8
Судлаач Ч. Бат-Уянга
а / Ерөнхий арга хэрэгсэл буюу хуульчийн эрхийг хамгаалах суурь зарчмууд
Хүний эрхийн баримт бичгүүдэд тусгаснаар 1“ хүн бүр хуулийн дагуу байгуулагдсан эрх бүхий, хараат бус, тал үл харах шүүхээр тэгш эрхийн үндсэн дээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй”. Монгол Улсын Үндсэн хуульд ч мөн адил хүн бүр“ шударга шүүхээр шүүлгэх” эрхтэйг бататгасан байдаг. 2“ Шударга шүүхээр шүүлгэх” нь хүний үндсэн эрхийн нэг бөгөөд шүүх эрх мэдэл энэ эрхийг хангахад зорино.
Шүүх эрх мэдлийн хараат бус байдал нь нэгт, шүүх эрх мэдэл нь гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдлээс ангид, бие даасан байх; хоёрт, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгчид нь аливаа нөлөөллөөс( олон нийтийн болон хэргийн оролцогчдын үзэл бодол гэх зэрэг) ангид, бие даан ажиллаж, зөвхөн хуульд захирагдах тухай ойлголт юм.
Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч нь шүүгч, прокурор, өмгөөлөгч гэсэн гурван тал байна. Тал бүр өөр, өөрийн чиг үүрэгтэй ч зангидах гол цэг нь“ хүний эрхийг хангах” юм. Иймээс л хуульчийн эрхийг хэрхэн хамгаалснаас тухайн улс дахь хүний эрхийн хамгаалалтын түвшин шууд хамааралтай байдаг.
1
Хүний эрхийн түгээмэл тунхаглал, 10-р зүйл; Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт, 10-р зүйл; Европын хүний эрхийн конвенцийн 6-р зүйлд болон бусад олон улсын баримт бичгүүдэд тус тус заасан.
2
Монгол Улсын Үндсэн хууль, 16 13,
16.14.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хуульчдын мэргэжлийн холбоонд буюу Монголын Хуульчдын холбоонд хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, энэ чиг үүргээ хэрэгжүүлэх замаар хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хангах 3 чиг үүргийг олгосон нь зүгээр ч нэг тохиолдлын эсхүл уриа лозун төдий хэрэг биш билээ.
Хуульчийн эрх гэдэг нь товчхондоо бол мэргэжлийн үүргээ гүйцэтгэхдээ хэний ч албадлага, дарамт шахалтгүйгээр хараат бус, бие даасан байх тухай ойлголт юм. Өөрөөр хэлбэл, хуульчдын хувьд хараат бус, бие даасан байх нь үүрэг төдийгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол юм. 4
Хуульчдад мэргэжлийн үйл ажиллагаа болон хувийн амьдралдаа баримтлах зарчим байдаг. Тухайлбал: Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэмд зааснаар хуульч нь хүний эрхэм чанарыг хүндлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, шударга ёсыг баримтлах, хууль дээдлэх, хараат бус байх 5 зэрэг болон бусад нийтлэг ба тусгай зарчмуудыг баримтлах үүрэгтэй. Эдгээр зарчмыг зорилго нь хүний эрхийг хангах юм. Тус зарчим бүрийн цаана түүнийг хэрэгжүүлэх боломж болон хэрэгжүүлснээр учрах эрсдэлээс сэргийлэх, хамгаалах механизм байх ёстой. Чухамхүү энэ ойлголтоос хуульчдын үйл ажиллагааны баталгаа буюу хуульчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын агуулга тодроно.
Хуульчийн хамгаалалт
эрхийн
Хуульчдад хамаарах зохицуулалтуудаас 6 харахад хуульчдын( ялангуяа шүүгч, прокурор)
3
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, 45.1, 56.3.
4
Өмгөөлөгч, шүүгч, прокурорын эрх зүйн байдлыг зохицуулсан дараах олон улсын баримт бичгүүдэд энэ талаар тусгасан. Basic Principles on the Role of Lawyers( 1990), 16-22; Basic Principles on the Independence of the Judiciary( 1985); Guidelines on the Role of Prosecutors( 1990); The Status and Role of Prosecutors: A United Nations Office on Drugs and Crime— International Association of Prosecutors Guide( 2014).
5
Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, 1.4.1.
6
Мөн тэнд. 4.
хараат бус байдлыг албаны болон хувийн гэсэн 2 түвшинд авч үзэж байна. Хувийн хараат бус байдал гэдэг нь хуульч чиг үүргээ хэрэгжүүлэхдээ аливаа нөлөөлөлд үл автан, зөвхөн нотлох баримт болон хуульд үндэслэн шийдвэр гаргахыг хэлнэ. Албаны хараат бус байдал гэдэг нь төрийн зүгээс хуульчдыг үйл ажиллагаагаа зохих ёсоор биелүүлэхүйц нөхцөл, баталгаагаар хангах тухай ойлголт юм. Хуульчдын хараат бус, бие даасан байдлыг“ өргөсөн тангарагтаа үнэнч байх”-ыг үүрэгдсэнээр хангах боломжгүй бөгөөд албаны болон хувийн хараат бус байдлыг нь хангах бодлого төрөөс хэрэгжүүлэх ёстой. Үүнд: шүүгч, прокурорыг томилох, чөлөөлөх, халах явц ил тод, шударга байх, хуульд заасан үндэслэлд тулгуурлах, үйл ажиллагаагаа хэвийн, үр ашигтай, бие даасан хэрэгжүүлэхэд хангалттай төсөвтэй байх, төрийн зүгээс зүй бус хяналт, шалгалт хийхээс хамгаалагдах, чиг үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотойгоор тэдний өөрсдийн болон гэр бүлийн аюулгүй байдалд аюул занал учирвал эрх бүхий байгууллага буюу этгээдийн зүгээс тэдний амь насыг хамгаалалтанд авах гэх зэрэг.
Эдгээр олон улсын хэм хэмжээнд жишиг болгосон хараат бус байдлыг хангах механизмыг төрөөс хууль тогтоомжид тусган баталгаажуулж, Засгийн газар болон түүний харъяа байгууллагууд хуульчдын хараат бус байдлыг хүндэтгэж, сахин биелүүлэх үүрэгтэй.
Монгол Улсын тухайд шүүгчийг томилох процесс ажиллагааны явцад шүүгчийн хараат бус байдалд халдах явдал гарсан 7, прокурорын үйл ажиллагааны баталгаа, тэр дундаа эдийн засгийн баталгаа хангагдаагүй 8 зэргээр хуульчдын хараат бус байдлыг хангахад чиглэсэн зохицуулалтууд шаардлагатай байсаар байна. Гэхдээ тус асуудал нь харьцангуй судлагдсан
7
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ахин томилооогүй 13 шүүгчид хамаарах асуудал. Энэ талаар Хуульчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооноос хэлэлцүүлэг явуулж, Монголын Хуульчдын холбооны зүгээс удаа дараа арга хэмжээ авч, байр сууриа илэрхийлж байсан тул энд дэлгэрүүлэн дурдахгүй.
8
Монголын Хуульчдын холбоо“ Прокурорын хөдөлмөрийн сэтгэл ханамж, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс” судалгаа, 2016.