"Хуульчийн мэдээ" сонин 9 дүгээр сар | Page 7

ЯРИЛЦЛАГА
ÕÓÓËüчийн мэдээ
7 зохион байгуулж, шалгарууллаа. Илтгэлийн уралдаанаар Хуульчдын эрхийн зөрчил хаана байна, хэрхэн яаж эрхийг нь хамгаалах вэ гэдэг дээр нийт хуульчдын анхаарлыг хандуулж, шинэ санаа, боломжит гарцыг хуульчдынхаа дунд хэлэлцүүлэхийг зорьсон. Уралдаанд ирүүлсэн илтгэлүүд нь шинэлэг, судалгаан дээр суурилсан, анхаарч ажиллах санал шүүмжтэй бүтээлүүд байсан. Мөн“ Өмгөөлөгчийн эрх зүйн орчин, түүнийг сайжруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Өмгөөлөгч гишүүд энэ хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, нэлээдгүй асуудлаар санал бодлоо хуваалцсан. Тухайлбал, Өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг нарийвчилсан, тодорхой зохицуулалт шаардлагатай байгаа дээр дийлэнх оролцогчид санал нэгдэж, шүүхэд төлөөлөх эрхийн тухайд шүүмжлэлтэй хандаж, өмгөөлөгчийг сонгон шалгаруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг, өмгөөлөгчдийн татвар, даатгалын асуудлаар анхаарч ажиллах талаар ярилцаж хэлэлцлээ.
-Шүүхэд төлөөлөх эрхгүй хүмүүс хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, өмгөөлөгчдийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна гэх шүүмжлэл байдаг. Үүнд танай хороо хэрхэн анхаарч байна вэ?
-Хуульч биш этгээд хууль зүйн зөвлөгөө өгдөг, шүүхэд төлөөлдөг, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуульчдыг нэр цохож нэр хүндэд нь халддаг нь хуульчдын нийтлэг эрх ашгийг хөндөж, ингэснээрээ иргэд, олон нийтэд буруу ойлголт, хандлагыг бий болгох нөхцөл болж байна гэсэн өргөдлийн дагуу судалж үзэхэд, нэр бүхий иргэд Монголын Хуульчдын холбооны нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй хэрнээ хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байсан. Хуульчийн эрхзүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг Хуульчдын холбоо ханган ажилладгийн хувьд зөрчлийг арилгах талаар Холбоо тодорхой арга хэмжээ авч ажилласан. Тамгын газар, сайн дурын хороодтой хамтарч дараа дараагийн арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөсөн зүйл бий.
-Ярицлагын төгсгөлийг танд үлдээе.
-Хуульчдын эрхийг хүлээн зөвшөөрөх, мэргэжлийн үйл ажиллагааны хараат бус байдлыг хуульчилж өгөх нь хуульчдыг хүний эрхийг хамгаалах, шударга үнэний төлөөх ариун үйлсэд хоёргүй сэтгэлээр хандах баталгаа болдог. Нэгэнт хуулиар олгогдсон эрхэд хүндэтгэлтэй хандаж, хөндөхгүй, зөрчихгүй байх нь л хаа хаанаа чухал байна.
“ Хуульчдын эрхийн хамгаалалт” илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо
Монголын Хуульчдын холбооны Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооноос ЕСДҮГЭЭР сарыг“ ХУУЛЬЧДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ САР” болгон зарлаад байгаа билээ.
Сарын аяны хүрээнд хуульчид, судлаачдын дунд“ Хуульчийн эрхийн хамгаалалт” илтгэлийн уралдааныг зарлаж, хоёр үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа. Нэгдүгээр шатанд нийт 13 хуульч илтгэлээ ирүүлснээс шүүгчдийн шийдвэрээр 9 хуульчийн илтгэлийг дараагийн шатанд шалгаруулж, 2016.09.07-нд Хуульчдын танхимд шилдэг илтгэлүүдийг тодруулах хэлэлцүүлгийг явуулж, дүнгээ гаргаад байна.
Илтгэлийн уралдааны тэргүүн байрт Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга П. Эрдэнэбатын“ Хуульчдын эрхийн хамгаалалт” сэдэвт илтгэл, хоёрдугаар байрт Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач Л. Галбаатарын“ Шүүгчийн эрхийг хамгаалахад баримтлах олон улсын эрх зүйн хэм хэмжээ” сэдэвт илтгэл, гуравдугаар байрт хуульч, судлаач Ч. Бат-Уянгын“ Хүний эрхийг хамгаалагчийн эрхийг хамгаалах нь: Хуульчийн сэтгэцийн эрүүл мэнд” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.
Илтгэлийн уралдааны шүүгчдийн комиссын даргаар Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооны гишүүн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н. Одонтуул,
комиссын бүрэлдэхүүнд тус хорооны дарга Ж. Ариунаа, гишүүн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн Шүүгч Н. Очмандах, Нийслэлийн прокурорын газар, Хяналтын прокурор Н. Бадамцэцэг, Баянгол дүүргийн прокурорын газрын прокурор Н. Энхтуяа, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б. Ганбаатар нар багтсан юм.