"Хуульчийн мэдээ" сонин 9 дүгээр сар | 页面 6

ЯРИЛЦЛАГА
ÕÓÓËüчийн мэдээ
6
Түрүүч нь I нүүрт
Ж. Ариунаа: Хуульчийн эрхийн баталгаа нь хуульч ажил үүргээ хараат бусаар хэрэгжүүлэх үндэс юм
хуульчдад нийтлэг тулгардаг асуудал уу гэдэг дээр ялгамжтай хандах тухай юм. Зарим тохиолдолд нэг хуульчийн эрхийг хөндсөн асуудал нь судлаад үзэхээр хуульчдад тулгардаг нийтлэг асуудал байх нь бий.
-Энэ гурван жилийн хугацаанд танай хороонд хуульчдын эрх зөрчигдсөн талаар хэр олон гомдол ирсэн бэ,
-Эрх нь зөрчигдөж байгаа талаар олон өргөдөл, гомдол, хүсэлт хуульчдаас Хуульчдын холбоонд ирдэг. Манай хороо тэдгээр өргөдлийг үндэслэлтэй эсэхийг судлан, хуульчийн эрх хөндөгдсөн, зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гарган ажилладаг. Бусад хуульчдаас илүүтэйгээр шүүгч, прокурор, өмгөөлөгч гишүүдийн эрх, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой өргөдөл, гомдол дийлэнх нь байна.
-Хуульчдын эрх хэрхэн зөрчигдөж байх юм?
-Хуульчдын өргөдөл, хүсэлтээс харахад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг хэрэгжүүлэхгүй байгаагаас, хууль тогтоомжийн зөрчилтэй байдлаас хуульчийн эрх хөндөгдөж байна. Хуульчдын тэр дундаа шүүгчдийн нэгдсэн сонирхол хөндөгдсөн ноцтой зөрчил гарсныг бүх хуульч мэдэж байгаа байх. Тухайлбал, Шүүх байгуулах тухай хуулийг хэрэгжүүлэхдээ нийт шүүгчдийг чөлөөлж, дахин томилохдоо нэр бүхий 13 шүүгчийг орхиж, дахин томилоогүй асуудал. Энэ асуудал одоо хэр нь бүрэн шийдлээ олоогүй л явна. Учир нь ШЕЗ нь тухайн хуульчдын нэрсийг томилуулахаар явуулсан гэдэг, харин Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгчийг томилох, эс томилох нь түүний бүрэн эрхийн асуудал, томилохгүй байх үндэслэлээ тайлбарлах хуулийн зохицуулалт байхгүй гэсэн хариулт өгсөн. Ингээд бүрэн эрхэт Ерөнхийлөгч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь заалтыг өмнөө бариад нэг биш нэлээд хэдэн шүүгчийг хууль зүйн ямар ч үндэслэлгүйгээр ажилгүй болгож, иргэний хөдөлмөрлөх эрхэд халдсанаас гадна шүүгчийн хараат бус халдашгүй байдалд халдсан. Харин Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д юу гэж заасан байна вэ гэхээр“ Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигчийг судалж үзэж, түүнийг томилох буюу томилохоос татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасан байгаа нь хэрэв томилоогүй бол томилохоос татгалзсан шийдвэр байна гэдгийг хэлээд байдаг. Хэрэв Ерөнхийлөгч томилохоос татгалзсан шийдвэрээ танилцуулчихвал
Ерөнхийлөгчийн эс үйлдэл хуульд нийцээгүй талаар маргаан гарч асуудал дагуулахгүй л байсан байх. Нөгөө талаар яг энэ томилгооны асуудал өөрөө Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-оор хийгдэх томилгоо биш юм. Яг энэ учир шалтгааны улмаас Монголын Хуульчдын холбоо Монгол Улсын Ерөнхийлөгч рүү удаа дараа албан ёсоор хандсан боловч хариултгүй хэвээр байна. Шүүхийн шинэтгэл нь хуулийн хүрээнд зүй зохистойгоор хийгдэх учиртай. Олон улсын жишигт / ихэнх улсад / тухайн улсын Ерөнхийлөгч нь шүүгчдээ томилдог, харин энэ томилгоо нь бүрэн утгаараа шүүгчийн хараат бус, халдашгүй байх баталгаа нь болж өгдөг байна. Түүнчлэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.10-т“ Шүүгчийн ээлжийн амралтын үндсэн хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоох бөгөөд шүүгчээр ажилласан таван жил тутам гурван өдрийн нэмэгдэл амралт олгоно” гэж заасныг хэрэгжүүлэх талаар ШЕЗ зөвлөмж гаргасан нь шүүгчдийн хангамж, нөхцөлийг дордуулсан гэж гомдол ирсэн нь ч үндэслэлтэй. Мөн Прокурор гишүүдийн эрхийн зөрчилтэй холбоотой, УИХын 35 дугаар тогтоолын хавсралтын 1.3-т“ Хууль цаазын зөвлөх”-ийн зэрэг дэвтэй прокурорт сахилгын шийтгэлтэй байгаа хугацаанд нь зэрэг дэвийн нэмэгдэл олгохгүй” гэж заасан нь шударга ёсонд нийцэхгүй буюу хяналтын прокурорын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзсэн. Өнгөрсөн хоёрдугаар сард Прокурорын хороо хэлэлцүүлэг зохион байгуулж, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналын хамт, энэ УИХ-ын 35 дугаар тогтоолын хавсралтын 1.3 дахь заалттай холбоотой асуудлыг УИХ-д өргөн барьсан боловч, хуулийн төсөл буцаахтай хамт буцаасан байсан. Гэтэл энэ 35 дугаар тогтоолын агуулга нь хуулийн төсөлтэй хамтатгах шаардлагагүй байсан тул Холбооноос дахин энэ асуудлаар хандах ёстой юм байна гэж үзэж байгаа. Өргөдөл, гомдол үүгээр хязгаарлагдахгүй л дээ, өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхэлхэд тулгардаг бэрхшээл, үүнээс үүдээд эрх нь зөрчигдөж байдаг талаар гээд энд бүгдийг тоочих аргагүй юм.
-Одоо шүүгчдийн цалинг бууруулах асуудал яригдаж байгаа. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Олон улсын Шүүгчдийн Холбооны, Бээжингийн тунхаглал зэрэг Олон улсын баримт бичгүүдэд
Шүүгчдийн нийгэм, эдийн засаг, эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үзэл баримтлалыг тунхагласан байдаг. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т“ Энэ хууль болон бусад хуулиар тогтоосон шүүгчийн эрх зүй, эдийн засаг, нийгмийн хамгаалалт зэрэг хараат бус, халдашгүй байдлын баталгааг ямар нэг хэлбэрээр дордуулсан хууль тогтоомж, захиргааны акт гаргахыг хориглоно” гэсэн хуулийн зохицуулалттай. Энэ үзэл баримтлал, зохицуулалтаа чиг шугамаа болгож Шүүх засаглалын хараат бус, халдашгүй байх нөхцөлийг баталгаажуулан хангаж ажиллах ёстой гэж үзэж байгаа.
-Танай хорооноос хуульчдын эрхийг хамгаалахын тулд юунд илүү анхаарч ажиллаж байна вэ?
-Манай хороо Тамгын газартай хамтарч, 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд“ Хуульчийн эрхийн зөрчил” судалгааг зохион байгуулж, үндсэн 3 бүлгийн / шүүгч, прокурор, өмгөөлөгч / нарын дунд анкетын судалгаа явуулсан. Судалгаанд 66 шүүхийн 443 шүүгч, 34 прокурорын газрын 208 прокурор, 112 өмгөөлөгч, нийт 763 хуульч хамрагдсан. Судалгааны зорилго нь хуульчдад тулгардаг тулгамдсан асуудал, ил болон далд байдлаар гардаг эрхийн зөрчил, мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад саад болж буй хүчин зүйлс, мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхэлсний төлөө эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж, зөрчигддөг эсэх талаар мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийж, анхаарал татсан асуудлаар тодорхой арга хэмжээ авч ажиллах явдал юм. Дээрх судалгааны сөрөг үр дүнг эерэг болгохтой холбоотой ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхийн төлөө байна. Хуульчийн эрх хангагдаж, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах нь хуульч ажил үүргээ хараат бусаар хэрэгжүүлэх үндэс болно гэж боддог. Мөн хуульчдаас санал хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авах цэсийг Холбооны цахим хуудасны баруун доод хэсэгт байршуулсан, гишүүн хуульч бүрт нээлттэй байгаа.
-Есдүгээр сарыг“ Хуульчдын эрхийг хамгаалах” сар болсон зарласан. Сарын аяны хүрээнд ямар ажлуудыг амжуулав?
-Манай хороо 2016 оны 9 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 01 хүртэл сарын аяныг зохион байгуулж байна. Сарын аяны хүрээнд хуульч, судлаачдын дунд“ Хуульчийн эрхийн хамгаалалт” сэдвийн дор илтгэлийн уралдаан
Үргэлжлэл нь VII нүүрт