шилдэг илтгэл |
ÕÓÓËüчийн мэдээ |
||
9 |
сэдэв тул энэ илтгэлийн хүрээнд дэлгэрүүлэн авч үзэхгүй.
б / Тусгайлсан арга хэрэгсэл: Хуульчийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах нь.
Хуульчдын хувийн хараат бус байдлаа хангах байдалд чухал нэг ойлголт нь тэдгээрийн сэтгэцийн эрүүл мэнд юм. Монгол Улсын хувьд энэ ойлголт нь шинэ сэдэв бөгөөд хуульчдын сэтгэл зүйн байдлын талаарх дагнасан судалгаа байхгүй, хууль зүйн сургуулийн хөтөлбөрт байх Хууль зүйн сэтгэл судлал хичээл нь хуульчдын бус тэдний үйлчлүүлэгчдийн сэтгэл судлал, тэдэнтэй хэрхэн харилцах арга, харин хууль зүйн үргэлжилсэн сургалт дахь энэ сэдэвт хүчээр багтааж болохуйц хичээлүүд нь“ хувь хүний эерэг хандлага” төдийхнөөр хязгаарлагддаг юм.
Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэмд заасан хуульчийн баримтлах нийтлэг зарчимд хүний эрхэм чанарыг хүндлэх, ялгаварлан гадуурхахгүй байх, зарчимч байх, бодитой, ухаалаг хандах, мэргэжлийн үйл ажиллагаандаа чин сэтгэлээсээ хандах бөгөөд хүчин чармайлт гаргаж, шуурхай, зохион байгуулалттай ажиллана зэрэг хуульчийн хувь хүний зохион байгуулах, ачаалал даах чадварт тулгуурласан зарчмууд олон бий. 9 Эдгээр зарчмуудыг хөдөлбөргүй сахин биелүүлэхэд хуульчаас ямар чадвар шаардах вэ?
Хуульчийн мэргэжлийн онцлог буюу өдөр тутмын ажлын зураглал нь ахин, дахин бусдын зовлонг хуваалцах, тэдний асуудлыг шийдэх юм. Энэ онцлогоос шалтгаалан сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд өртөх нь түгээмэл.
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд“ сэтгэцийн эрүүл мэнд” гэж хүн сэтгэцийн эмгэггүй байхын зэрэгцээ нийгэм болон хүрээлэн байгаа гадаад орчинтойгоо дасан зохицож хэвийн амьдрах, ажиллах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэн хувь нэмрээ оруулж чадахуйц байдлыг ойлгоно гэжээ. Мөн.” сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” гэж нийгэм, сэтгэл зүйн шалтгааны улмаас хүний сэтгэхүй, сэтгэл хөдлөл, зан үйл түр хямарсан байдлыг ойлгохоор заажээ. 10
Хуульч нь хуульч биш хүнээс 3.6
9
Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, 1.4.
10
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль / шинэчилсэн найруулга /, 3
|
дахин илүү сэтгэл хямарч, гутардаг гэсэн судалгаа бий. 11 Хуульчдын дунд тамхи, согтууруулах ундаанд донтох, нойргүйдэх, сэтгэл гутрах шинж тэмдэг илрэх, гэр бүл салалт, тархинд цус харвах, зүрхний шигдээс цаашилбал, амиа хорлох үзэгдэл анхаарал татахуйц өндөр байгаа талаар хуульчдын ажлын байрны хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох oзорилготой АНУ болон Австрали улсуудад хийгдсэн холбогдох судалгаануудад олонтой дурджээ. 12, 13 Эдгээр судалгаанд мэргэжлээрээ 0.5-54 жил хүртэл ажилласан бүхий л хуульчид оролцсон бөгөөд ажиламралтын зохисгүй байдал буюу хэтрүүлэн ажиллах, ажлын байрны ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамт, цалин хөлсний хүрэлцээгүй байдал зэрэг олон шалтгааныг дурдсан аж.
2015 онд АНУ-ын 12000 гаруй хуульчдын дунд хийсэн судалгаагаар оролцогчдын 20.6 % хувь нь согтууруулах ундаанаас хамааралтай, 46.8 % нь тамхи, 31 % нь марихуан байнга хэрэглэдэг, 61.1 % нь айдас түгшүүр, зовинол байнга мэдэрдэг, 45.7 % нь сэтгэл гутралд өртдөг, 12.5 % нь анхаарал сарних эмгэгтэй, 11.5 % нь амиа хорлох талаар бодож байсан, 2.9 % нь өөрийгөө гэмтээж байсан, 0.7 % нь амиа хорлохоор завдаж байсан гэсэн хариу гарсан байна. 14 Тус судалгааны тайланд хуульчдад сэтгэцийн эрүүл мэндийн талаарх мэргэжлийн зөвлөгөө зайлшгүй шаардлагатайг онцлон дурджээ..
Монгол Улсад энэ чиглэлийн дагнасан судалгаа байхгүй ба 2013 онд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс захиалан хийлгэсэн“ Шүүгчийн цалин хангамжийг тогтоох үндэслэл, шаардлага” судалгаа, 2016 онд Монголын Хуульчдын холбооноос хийсэн“ Прокурорын хөдөлмөрийн сэтгэл ханамж, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс” судалгаанд цухас дурдсан байдаг.
11 http:// edition. cnn. com / 2014 / 01 / 19 / us / lawyer-suicides /( сүүлд үзсэн 2016.08.17)
12
Adele J. Bergin & Nerina L. Jimmieson“ Australian Lawyer Well-being: Workplace Demands, Resources and the Impact of Time-billing Targets”, 2013. http:// www. tandfonline. com / doi / abs / 10.1080 / 13218719.2013.822783
13
Colin James“ Lawyers’ wellbeing and professional legal education” 2010. http:// dx. doi. org / 10.1080 / 03069400.2008.9959763
14 http:// journals. lww. com / journaladdictionmedicine / Fulltext / 2016 / 02000 / The _ Prevalence _ of _ Substance _ Use _ and _ Other _ Mental. 8. aspx( сүүлд үзсэн 2016.08.17)
|
“ Прокурорын хөдөлмөрийн сэтгэл ханамж, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс” судалгаанд оролцогч прокуроруудын 64 % нь өөрийн эрхэлж буй ажилтай холбоотой сэтгэл зүйн стресст автдаг гэсэн ба гол шалтгаанаа цалин, урамшуулал хангалтгүйгээ, их ачаалал, шүүх хуралдааны үеийн болон дараах хамгаалалт муу, хүнд ноцтой хэрэг шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хэргийн оролцогчидтай харилцах харилцаа зэргийг дурджээ.
Судалгааны тайланд мөн л мэргэжлийн сэтгэл зүйчийн шаардлага бийг онцолсон байна. 15 Харин“ Шүүгчийн цалин хангамжийг тогтоох үндэсэл, шаардлага” судалгаанд оролцогчдын 91.4 хувь нь эрхэлж байгаа ажилтайгаа холбоотой ямар нэгэн стресс, сэтгэлийн дарамтад ордог ба шалтгаан нь ажлын ачаалал, ойр дотныхонд учирч болох эрсдэл, цалингийн хүрэлцээгүй байдал, хэрэгт холбогдогчдын зан авир, улс нийгмийн өмнө хүлээдэг өндөр хариуцлага гэж хариулсан байна. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь зөвхөн тухайн хуульчийн хувийн асуудал биш ба хуульчдын дундаж наслалт( туршлагатай хуульчид эрт нас барах), гэр бүл салалт( нийгмийн асуудал), стрессээс үүдэлтэй ёс зүйгүй зан харилцаа, ажлын бүтээмж буурах( үйлчилгээний чанар, төсөв үр дүнгүй зарцуулагдах), мэргэжлийн нэр хүндтэй холбогддог бөгөөд эдгээрийн шалтгаан нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, түүнээс урган гарах асуудлаас үүсдэг тул үүнийг шийдэх нь яалт ч үгүй хуульчийн үйл ажиллагааны баталгааг хангах хэрэгслийн нэг юм.
Энэ асуудал нь зөвхөн манай улсын гэлтгүй гадаадын улсуудын хувьд ч судлах, шийдвэрлэх ёстой асуудал юм. Тухайлбал: Шотландын Хуульчдын нийгэмлэгийн захирал“ Таван өмгөөлөгч тутмын нэг нь амьдралдаа ядаж нэг удаа мэргэжлээс шалтгаалсан сэтгэл зүйн асуудалд орж байдгийг бид мэднэ” 16 гэж дурдсан байдаг юм.
Өнгөрөгч оноос Канад Улсын Барын холбооноос сэтгэл судлалын мэргэжлийн байгууллагуудтай хамтран энэ чиглэлийн сургалтыг хуульчдын дунд зохион байгуулах болсон юм. Тус сургалт нь хуульчдад:
15
Мөн тэнд. 8.
|