16 |
Хуульч Р. Нямцэрэн
Хуульч гэж хэн бэ? – Хуульч мэргэжлийн мөн чанарыг зөв тодорхойлох, түүний нийгэмд гүйцэтгэх үүргийг товойлгох явдал нь мэргэжилдээ эзэн болсон, өргөн мэдлэгтэй, логик сэтгэлгээтэй, чадварлаг, ёс зүйтэй хуульч нийгэмд илүү үнэ цэнэтэй байж энэ нь өөрөө ардчилсан шударга ёсонд ч зах зээлийн харилцааны зарчимд ч илүү нийцнэ гэж үзэх ёстой. Ийм учраас“ хуульч” гэж хэн бэ гэдгийг манай Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5, 6 дугаар зүйлд тодорхойлсноос илүү оновчтой, илүү үнэ цэнэтэй тодорхойлж, энэ шаардлагыг хангах шалгуурыг ч өндөр болгох шаардлагатай юм.
Нэг. Хуульч, хуульчийн зэргэмж
АНУ-ын БАР-ын Холбооны ёс зүйн дүрмийн удиртгал хэсгийн 1-д“ Хуульч гэдэг нь хууль зүйн мэргэжлийн гишүүн бөгөөд үйлчлүүлэгчийн төлөөлөгч, хууль зүйн системийн албан хаагч, шударга ёсны төлөө онцгой үүрэг хүлээсэн иргэнийг ойлгоно” гэж томёолжээ. Гэтэл манай хуулиуд болон мэргэжлийн ёс зүйн дүрмүүдэд ихэвчлэн шалгаруулалтад орж, зөвшөөрөл авсан, бүртгүүлсэн буюу томилогдсон гэх байдлаар томъёолсон нь хэт хэлбэрийн талыг баримталсан харагдана. Хуульчийн үнэ цэнийг өсгөх анхны алхам нь Хуульчийн мэргэжлийн шалгалтын босго, шалгуурыг өндөрсгөх явдал юм. Үүнийг дагаад эрх зүйч бэлтгэдэг их, дээд сургуулийн чанар, магадлан итгэмжлэлдд тавих шаардлага ч аяндаа өндөрсөх, байгалийн ухаан буюу математикт суурилсан эсхүл танин мэдэхүй нь задарсан уншдаг, сэтгэдэг хүүхдүүд их, дээд сургуулийн босго давдаг болох, цаашлаад үнэ цэнэтэй хуульч мэргэжилтнүүд бэлтгэгдэнэ гэхчлэн олон үр дүн гарна гэж бодогдоно.
Ингээд бид их, дээд сургууль
|
төгссөнийг эрх зүйчид, хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэнийг хуульчид, үүний дараах тусгай шалгуур давсаныг мэргэжлийн хуульчид / шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуульч доктор, профессор г. м / гэж нэрлэх шаардлагатай. Үүнийг дагаад хуульчийн үнэлэмж, үнэ цэнийн дараах шалгуур гарч ирэх боломжтой. Одоо ШЕЗ-өөс шүүгч сонгон шалгаруулахдаа анхан шатны, давж заалдах шатны, хяналтын шатны шүүхийн шүүгчид тус тусад нь болзол нөхцөл тавьж, тэд ч томилогдсон шүүхийн шатлалаараа үнэ цэнэ нь тодорхойлогдож байна. Прокурор ч ялгаагүй шат шатандаа тодорхой ажил, албан тушаалын ялгаа зэргэмжтэй байна. Гэтэл шүүх эрх мэдлийн хүрээнд ажилладаг хамгийн олон тоотой байгаа өмгөөлөгчид“ бүхнийг мэдэгч”,“ чадагч” мэт ямар ч ялгаа зэргэмжгүй байдал шүүх эрх мэдлийн хэрэгжилтэд ч хуульчийн нэр хүнд, үнэ цэнэд ч сөргөөр нөлөөлж байгааг зөвшөөрөхөд буруудах зүйл огт байхгүй. Иймээс бид ХБНГУ-д өмгөөлөгч нь дадлагажигч өмгөөлөгч, өмгөөлөгч, муж улсын шүүхэд оролцох өмгөөлөгч, Холбооны дээд шүүхэд оролцох өмгөөлөгч гэсэн 4 зэргэмжтэй, Англид анхан шатанд оролцдог барриструуд, давах хяналтад оролцдог солиструуд, мөн Францад 3 зэргэмжтэй байдаг зэргийг судлах шаардлагатай. Өмгөөлөгч нэртэй бүхэн давах, хяналтын шүүхэд очоод хуульч хүн ойлгох, хаана ямар асуудлаар орж ирснийг нь тааварлахад хэцүү юм яриад зогсож байдаг явдал түгээмэл болж байгааг цэгцлэх, Өмгөөллийн хуулийг шинэлэг байдлаар боловсруулж МӨХ нь зөвхөн өмгөөлөгчдөө тэдний давтан сургалтад дэмжлэг үзүүлдэг, мэргэшүүлэх суралт явуулдаг зэргээр үйлчилдэг, тэдний эрх, ашиг сонирхлыг хамгаалдаг ТББ-ын статустай субъект байх, МХХ-д Өмгөөллийн хороо идэвхитэй ажилладаг хэвээр байх, хариуцлага нь Мэргэжлийн хариуцлагын хороондоо хамаарах, өмгөөлөгчийн төлөөлөх |
эрхийг хэт задгай тавьсныг эргэж харах зэрэг нь хамгийн хүртээмжтэй хуульч болох өмгөөлөгчийн үнэ цэнийг өсгөхөд сайн нөлөө үзүүлнэ.
Хоёр. Гурван дүрийн хуульч Хуульчдыг а /. Үйлчлүүлэгчийн төлөөлөгч б /. Хууль зүйн тогтолцооны ажилтан в /. Шударга ёсыг хангахад үүрэг хүлээсэн мэргэжилтэн гэсэн гурван дүртэй гэж хэлж болмоор санагдана. Нийгэмд гүйцэтгэх үүрэг, засаглалд хамаарах шинжээр нь эхнийхэд шүүхэд төлөөлөх эрхийн хуульчид болох өмгөөлөгч, хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, хууль зүйн туслалцаа үзүүлдэг нотариатчид, хоёр дахь хэсэгт хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын субъектуудад ажиллах бодлого боловсруулах болон түүний хэрэгжилтийг хангахад оролцдог хуульчид, гуравдахь хэсэгт шүүх засаглалд ажилладаг төрийн статустай шүүгч, прокуроруудыг хамааруулж болох ч дээрх гурван дүр энэхүү ангилалд хамаарах хуульчдад нийтлэг байдаг гэж хэлж болно. Жишээ нь: Шүүгч хүн гэхэд хэрэг маргааны оролцогчдын эрх, ашиг сонирхлыг эрх тэгш авч үзэж асуудал шийдвэрлэдгээрээ шүүхээрээ үйлчлүүлэгчдийг хамгаалагч, мөн шударга ёсны баталгаа, нийгмийн хүрээнд нь авч үзвэл хууль зүйн тогтолцооны ажилтан гэж хэлж болно. Гурван дүрийн хуульчид тавигдах мэргэжлийн болон ёс зүйн, ажил хэргийн шалгуурууд юу байх вэ? Өнөөдөр мөрдөж байгаа хуулиудыг авч үзэхэд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 4.1.8, 4.1.9 дэх хэсэгт энэ талаарх шалгууруудыг нилээд тодорхой тавьсан байх боловч шүүгч сонгон шалгаруулж томилж байгаа байдал, томилогдсон хүмүүсийн чадвар чансааг харж байхад хуулийн зорилго хангагдахгүй байна. Прокурорын байгууллагын тухай болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд эдгээрт
|