ШИЛДЭГ ИЛТГЭЛ |
ÕÓÓËüчийн мэдээ |
||
17 |
хамаарах прокурор, өмгөөлөгчдийн үйл ажиллагааны зарчим, үүрэг, үйл ажиллагаанд нь хориглох зүйлийг тусгасан ба мэргэжил, ёс зүйн шалгуурыг тусгаагүй байна. Иймээс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5, 6 дугаар зүйлд заасан ерөнхий үүрэг, зарчмыг хадгалахын хамт дээр дурдсан төрөл, мэргэжлийн хуульчид тавигдах мэргэжил, чадвар, ёс зүйн шалгуур шаардлагыг хуулиар тогтоох шаардлагатай.
Гурав. Хуульчийн гурван үнэлэмж
Аль ч дүрийн бай, аль ч тогтолцоонд ажилладаг байхаас үл хамааран хуульч хүний үнэ цэнийг тодорхойлох гурван үнэлэмж байдаг гэж хэлж болно. а. Хуульч хүн бол хууль тогтоомжийг зөв ойлгож, тайлбарлаж хэрэглэх мэргэжлийн мэдлэг, чадвар, дадлыг бүрэн эзэмшсэн, нийгэмд ямагт эерэгээр үнэлэгддэг мэргэжилтэн байх учиртай. Үүний тулд хуульч хүн туйлын ажил хэрэгч, хичээл зүтгэл гаргадаг, аливаа асуудалд хандахдаа хууль зүйн онол, зарчмыг удирдлага болгодог, эрх зүйн болон процессын журмыг ямагт баримталж хүндэтгэн хэрэгжүүлдэг чанар, чадвартай байх ёстой. б. Хуульч хүн шударга зан чанартай, хүний эрхийг ямагт хүндлэн үздэг мэдрэмжтэй байх ёстой. Шударга байх гэдэг нь хуульчийн өөрийн үйлчлүүлэгч, гүйцэтгэж байгаа ажил, үйл хэрэгтээ шударга хандах хандлага бөгөөд манайхны ихэнхийн ойлгодгоор хууль ёсны өмнө шударга байх ойлголт биш юм. Нэгэнт хүчинтэй болсон хуулинд хэн ч шударга бус хандах боломж угтаа байхгүй юм. Харин үйл ажиллагаагаа хууль ёсны байлгах бол хуулинд шударга байх тал нь болно. в. Хуульч бол өндөр ёс зүйтэй мэргэжилтэн, иргэн байх учиртай. Үйлчлүүлэгчтэйгээ болон үйлчилгээ авахаар ирсэн иргэдтэй маргалддаг, тэдэнд хоосон итгэл төрүүлдэг, бодит байдлыг буруу ойлгуулдаг, хуульч гэдгээр түрий барьдаг, үйлчлүүлэгчийг өөрийн эрх ашигт ашигладаг, бусдын эрх ашиг сонирхлыг үл тоодог гээд ёс зүйгүй үйлдэл хуульчдад / ялангуяа
|
шалгуургүй эрх авсан өмгөөлөгчид / цөөнгүй ажиглагддаг. Манай МХХны“ Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм” энэ талаар өнөөдрийн хувьд тун сайн бичиг баримт болсон боловч үүнийгээ уншсан, мэддэг, мөрдлөг болгодог хуульч үнэндээ тоотойхон байна. Болж өгвөл энэ дүрмийг“ Хуульчийн мэргэжил, ёс зүйн зарчим” гэдэг хууль болгох юмсан. Бидэнд авч хэрэглэж ажил болговол хангалттай эрх зүйн үндэслэл бий. Жишээ нь: Өмгөөлөгчийн үүргийн талаарх НҮБ-ын 1990 оны Гавана хотноо сайшаасан зарчимд өмгөөлөгчийн мэргэшил, боловсрол, хариуцлага, үйл ажиллагааны баталгааг заасан байх бөгөөд үүнээс авч үндэсний хууль тогтоомжид тусгах санаа цөөнгүй харагдана. Манай улсад шүүгчийн, прокурорын, өмгөөлөгчийн, нотариатчийн гээд ёс зүйн дүрмүүд олонтаа гарч мөрдөгдөж байсан ч тэр нь ихэнхдээ өөр өөрийн системийн хуульчдаа хамгаалахад чиглэж, хуульчдаа ёс зүйн хувьд өөрчлөх үүргээ гүйцэтгэж чадаагүй мэт санагддаг.
Хуульч бол өндөр ёс зүйтэй мэргэжилтэн, иргэн байх учиртай.
Дөрөв. Хуульчийн нэр хүнд, үнэ цэнийг яаж өсгөх вэ?
Монгол улс томоохон төсөл, хөтөлбөр, олон улсын Арбитрын шүүхэд оролцохдоо гадаадын нэр хүндтэй хуулийн фирмүүдийг өндөр үнээр хөлсөлж ажиллуулах нь зуршил болж байна. Энэ бол зарим талаараа хуульчид нь улсдаа үнэ цэнэгүй байгаагийн илрэл. Нөгөө талд чадварлаг, овсгоо самбаатай хуульчид өмгөөллийн нөхөрлөл байгуулан амжилттай ажиллаж, нэр хүнд сайтай, сайн ажиллаж амьдарч байгаа жишээ ч цөөнгүй бий. Гэхдээ
|
бүхэлдээ хуульчдын нэр хүнд, тэдэнд итгэх итгэл сул байна. Иймд:
1. Эрх зүйч мэргэжлээр их дээд сургуульд элсүүлэх суурь шалгалтын чиглэл, энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөр, багшлах боловсон хүчин, оюутанд тавих шаардлагыг чанарын өөр түвшинд хүргэх.
2. Хуульчид тавигдах мэргэжлийн болон ёс зүйн ажил хэргийн шалгуурыг зохих хуульд шууд суулгах замаар шаардлагыг сайжруулах, Хуульч сонгон шалгаруулах шалгалтын босго, шалгуур үнэлэмжийг илүү нарийн өндөр болгох. 3. Шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллах эрх олгох сонгон шалгаруулалтын арга хэлбэр, шалгуур босго, үнэлгээг шударга бөгөөд өндөр болгох, өмгөөлөгчдийг дахин сонгон шалгаруулж эрх олгох.
4. Энэ нийтлэлд дэвшүүлсэн асуудлуудыг шийдвэрлэхэд улс төрчид шууд хууль зохиох замаар биш 2011 оны“ Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” Үндэсний чуулган шиг үндэсний хэмжээний чуулган, уулзалтууд, сүүлийн үед МХХ, түүний чиг үүргийн хороодоос зохион байгуулж байгаа 2014 оны“ Эрх зүйн боловсрол, хуульчдын ур чадвар” зөвлөлдөх уулзалт уулзалт бусад уулзалт, хэлэлцүүлэг шиг арга хэмжээнүүдийг системтэй, чиглэсэн бодлоготой явуулж алдаа, оноогоо ярилцаж, практик ажилтнууд, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагын байр суурийг нэгтгэн, улмаар зохион байгуулалтын арга хэмжээгээр хийж хэрэгжүүлж болох алхмуудыг шууд хэрэгжүүлж, судалгаа хийж бодлого боловсрулах асуудлыг эмхэлж цэгцлэн хууль, тогтоомжийн төсөл боловсруулах зэргээр хууль зүйн салбарын шинэтгэлийг зөвхөн эрх зүйн акт орчин талаас нь биш хүний хүчин зүйлийн шинэтгэлийг нь түрүүлж хийх бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Үнэт зүйлгүй буюу сэтгэлгээ нь шинэчлэгддэггүй, сэтгэдэггүй, чадвар мөхөс, иргэний эр зоригтой, шударга чанаргүй, үүнийг нь сүүдэр мэт дагалдсан ёс зүйгүй хуульчаас юуг ч хүсэх хэрэггүй.
|