шинэ бүтээл
ÕÓÓËüчийн мэдээ
Захиргааны эрх зүйн өгүүлэл, нийтлэлийн эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц. Цогт нь өөрийн болон хамтран бичсэн өгүүлэл, нийтлэлээ эмхэтгэн ном болгон хэвлүүлжээ. Монгол хэлний тайлбар толь бичигт“ эмхэтгэх” гэдгийг тухайн зохиогчийн бичиж туурвисан зүйлийг нэгтгэж ном болгохыг хэлнэ гэжээ.
Гэвч энэхүү номын бүтцийг бүхэлд нь авч үзвэл“ захиргааны эрх зүйн” нэгэн сэдэвт зохиолыг эрхгүй санагдуулна.
Энэхүү эмхэтгэлд авсан бүтээлүүд нь шинэ төрлийн дагнасан шүүх байгуулах, шүүхийн шинэчлэлийн үндсэн элементүүд,
мэргэших аргачлал, захиргааны байгууллагын эрх зүн байдлыг зөв тодорхойлох, захиргааны гэрээг бусад ойролцоо төрлийн гэрээнээс ялгах, захиргааны шүүхэд хэрэг маргаан шийдвэрлэх ажиллагааны онцлог, ашигт малтмалын эрх зүйн харилцааны асуудлыг мэргэжлийн хуульч, судлаачийн байр сууринаас онол, практикийн талаас зэрэгцүүлэн хөндөхийг зорьсон нь энэхүү номын үнэ цэнийг илэрхийлнэ.
Уг номыг сонирхсон хэн бүхэн Улаанбаатар хотын номын бүх дэлгүүрээс худалдан авах боломжтой бөгөөд 99052111 дугаарын утсаар холбогдож мэдээлэл авч болно.
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД БЭЛТГЭГЧДЭД ЗОРИУЛСАН СОРИЛГЫН БОЛОН БОДЛОГЫН ХУРААМЖ ХУДАЛДААНД ГАРЛАА
15
2016 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтыг Монголын Хуульчдын холбооноос 11 дүгээр сарын 23-25- ны өдрүүдэд зохион байгуулахтай холбоотойгоор Хуульчийн мэргэжлийн шалгалтын жишиг сорилгын хураамжийг шинэчлэн хэвлэлээ. Мөн Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос 2016 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцогчдод зориулсан бодлогын хураамжийг бэлтгэн гаргалаа. Тус номыг: 1. Үндсэн хуулийн эрх зүй, Үндсэн хуулийн процессын эрх зүй 2. Захиргааны эрх зүй, Захиргааны процессын эрх зүй 3. Иргэний эрх зүй, Иргэний процессын эрх зүй 4. Эрүүгийн эрх зүй, Эрүүгийн процессын эрх зүйн чиглэлээр сүүлийн жилүүдэд шинээр батлагдсан хуулийн агуулгаар баяжуулсан бодлого, түүнийг бодох аргачлалын хамт боловсруулж эмхэтгэн гаргажээ.
Энэхүү бодлогын хураамж нь хуульчийн мэргэжлийн шалгалтад бэлтгэх эрх зүйчдийн гарын авлага болохоос гадна хууль зүйн их дээд сургуулийн оюутнууд ч хичээлдээ ашиглах боломжтой.
Хуульчийн мэргэжлийн шалгалтын бодлогын болон сорилгын хураамжийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Номын худалдаа болон Хуульчдын холбооны V давхар 503 тоот / Санхүү /- оос тус бүр 20.000 төгрөгөөр худалдан авах боломжтой.
Холбоо барих утас: 70116004, 99235070, 88335107