"Төрийн хүн" сэтгүүл Б.Мөнхсоёл Төрийн хүн | Page 6

6
Ярилцлага
Улсын төсөв татвар төлөгчдийн мөнгөөр бүрдэж байгаа учраас иргэд , аж ахуйн нэгж төсвийн мөнгө юунд зарцуулагдаж байгаад хяналт тавьж , оролцоотой ажиллах шаардлагатай . Тиймээс төсвийн ил тод , нээлттэй байдалд анхаарах ёстой байх . Та төсвийн төвлөрлийг сааруулах талаарх Ерөнхийлөгчийн дэргэдэх ажлын хэсэгт орж ажилласан гэл үү ?
Тийм ээ . Төсвийн төвлөрлийг сааруулах асуудалд анхаарал тавьж , өөрөөр хэлбэл орон нутгийн засаг захиргаа , иргэд тулгамдсан асуудлаа шийдэх санхүүгийн эрх мэдэлтэй байх тал дээр нэлээд ач холбогдол өгч ажилласан . 2013 оноос хэрэгжиж эхэлсэн Төсвийн тухай хуулиар бий болсон орон нутгийн хөгжлийн сангийн тусламжтайгаар иргэд асуудлаа шийдвэрлэх тодорхой боломжтой болсон . Жил бүрийн төсвийн тухай хуульд дүн шинжилгээ хийж , тухайн жилийн төсвийн тухай хууль бодитой хийгдсэн эсэх , тулгарах эрсдэл , бэрхшээл , хэр алдагдалтай байгаа зэрэгт дүгнэлт өгч , санал гаргадаг . Миний санаачилж хэрэгжүүлсэн нэг шинэ ажил
бий . Бизнес эрхлэгчид , бодлого боловсруулагчдад зориулан Хэрэглэгчийн итгэлийн индексийг боловсруулсан , энэхүү ажлыг МУИС-ийн багш нар одоо хүртэл хэрэгжүүлээд явж байгаа .
Туршлагатай улс төрчид , зарим эдийн засагч Монголын сонгуулийн системийг буруу , гаж байна гэдэг . Та юу хэлэх вэ ?
Мөнгөтэй хүмүүст ээлтэй , тэдэнд үйлчилдэг одоогийн сонгуулийн тогтолцоо энэ байдлаар мөд өөрчлөгдөхгүй . Улс төрийн систем , сонгуулийн тогтолцоо нь шинэ гарч ирж байгаа хүмүүст төвөгтэй , шударга бус байна . Эх үүсвэр нь ойлгомжгүй асар их хөрөнгөөр баярхаж бялхсан хүмүүс гарч ирээд ахан дүүсийн минь тархийг угааж , аяга , мөнгө , бидон , нүүрсээр саналыг нь худалдаж авах эмгэнэл биш гэж үү ? Сонгуулийн тов нэгэнт тогтчихсон энэ цаг үед , сонгогчид маань идэвхтэй , соргог байж , хүнээ зөв танихын төлөө илүү чармайлт гаргаасай . Тархи угаасан , харваас хоёр гурван нүүртэй хүмүүсийг бүү сонс , нүүр нь улайхгүй худлаа ярьж байгаа нэр дэвшигчдэд бүү итгээрэй гэж хэлмээр байна .
Жендер гэдэг үгийн утгыг алдагдтал улс төрийн орчинд хэрэглэж байна . Эм хүйсийг эрээс нь зааглах ёстой ч юм шиг ойлголт төрүүлж байгаа тухай та шүүмжилдэг . Жендерийн талаар юу гэж ойлговол зохих вэ ?
Жендерийн тухай зөв өнцгөөс ярихгүй бол эмзэг ойлголт . Гуйвуулах , буруу утгаар ойлгох магадлал өндөр . Ер нь жендер гэдэг нь аливаа үйл ажиллагаанд эрэгтэй эмэгтэй хүмүүс эрх тэгш оролцохыг хэлдэг . Боломжийг тэгш олгоно , хэрхэн ашиглахыг хувь хүн өөрөө шийднэ гэсэн үг . Манай эмэгтэйчүүдийн боловсрол өндөр ч цалин бага , мэргэшсэн байдлаараа илүү ч албан тушаалын зэрэглэлээр эрэгтэйчүүдээс доогуур албан тушаал эрхэлдэг . Цалингийн ялгавартай байдал 20 % -тай байна . Гэтэл жишээ нь , өрх толгойлсон эмэгтэйчүүд олон байдаг бол эрэгтэйчүүд 8 дахин бага байна .
Монголын нийт хүн амын 52 %, боловсролын салбарт ажиллагсдын 79 %, эрүүл мэндийн салбарын нийт хүний нөөцийн 87 %, шүүх засаглалын чиглэлээр ажиллагсдын 63 % -ийг эмэгтэйчүүд бүрдүүлж байхад
Төрийн ХҮН