"Төрийн хүн" сэтгүүл Б.Мөнхсоёл Төрийн хүн | Page 7

Ярилцлага хууль тогтоох байгууллагын босго өндөр хэвээр байж болж байгаа юм уу? Жендэрийн энэ ялгавартай байдал эдийн засгийн үр өгөөжтэй эх үүсвэр болох газар, тендер, зээл зэрэг санхүүгийн үйлчилгээг хүртэх гэх мэт тохиолдолд эмэгтэйчүүдэд хүндээр, том зөрүүтэй тусч, эрчүүдийн ард хоцорч байна. Наад захын жишээ гэхэд ажилд орох, албан тушаал цалин хангамж дээшлэхэд илт мэдэгддэг учраас дуугараад л байх ёстой асуудал. Эмэгтэй хүн улс төр хийх хэцүү болов уу? Хэцүү. Тийм учраас миний хувьд сүүлийн үед эр, эм хүйсийн тэгш эрх, аливаа үйл ажиллагаанд оролцох эрхийн талаар нэлээд дуугардаг болсон. Ер нь улс төрд эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай чадварлаг хүмүүс орох ёстойгоос биш, олонд танигдсан эсвэл эм хүйсээрээ түрий барьж УИХ-ын гишүүн болох нь утгагүй юм. Харамсалтай нь, зарим УИХ-ын гишүүдийн манлайлалгүй, үлгэр дуурайлалгүй байдал нь “хэн ч гишүүн болж болно, гишүүн заавал ажил хийх албагүй, ордонд суучихаад товчлуур дараад л байвал боллоо” гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлчихжээ. Зарчимч сайн хүн гарч ирэхэд хэцүү тогтолцоо хэвээр байна. Эмэгтэй хүмүүс ар гэрийн амьдрал, үндсэн ажлынхаа хажуугаар цаг хугацааны давчуу нөхцөлд улс төрийн маш их зориг, тэвчээр, санхүү мөнгө, эрсдэл гарган энэ салбар луу орж ирж байна. Гэвч эмэгтэй улс төрчдийг гадаад төрх, харагдах байдал, гэр бүлийн бүтэц, ажил мэргэжлээр нь гоочилж, тохуурхан шоолдог байдал давамгайлж байна. Энэ зарчимгүй, ёс зүйгүй, тоглоомын дүрэм нь тодорхой бус байдалд өрсөлдөхөөр иргэний зориг гаргасан эмэгтэйчүүдээ зөв таньж, үнэхээр чадвартайг нь дэмжих хэрэгтэй. За тэгвэл, залуу улс төрчид, тэр тусмаа нэр дэвшигчдийн тухай та юу хэлэх вэ? Залгамж чанар байлгүй яах вэ, гэхдээ залуусын сэтгэлгээ, 7 олон нийттэй ярьдаг хэл их өөр болсныг улс төрийн хууччуул ойлгох хэрэгтэй. Бидэн шиг гадаад дотоодод арав гаруй жил боловсрол эзэмшсэн, өөр өөрийн салбарт шаргуу хөдөлмөрлөж туршлагажсан, багаар ажиллаад сурчихсан, ард түмнийхээ ахуй амьдралыг тодорхой хэмжээгээр ойлгож сэтгэл өвддөг, зөв зүйлүүдийг хийснээр нийгмийн хөгжил хурдсахыг мэдэрчихсэн олон залуус улс төр гэсэн хаалгаар орж ирж байна. Эвдрээгүй энэ залуус өндөр босготой хаалгаар орохдоо хэрхэн хор найруулж, өөртөө ямар ашиг хонжоо авчрах вэ гэж боддоггүй. Өөрийн талын хэнийг дээш нь гаргаж, хэнийг ялалтад хүргэх вэ гэдэгт биш улс эх орноо яаж аврах