Ярилцлага 7
хууль тогтоох байгууллагын босго өндөр хэвээр байж болж байгаа юм уу? Жендэрийн энэ ялгавартай байдал эдийн засгийн үр өгөөжтэй эх үүсвэр болох газар, тендер, зээл зэрэг санхүүгийн үйлчилгээг хүртэх гэх мэт тохиолдолд эмэгтэйчүүдэд хүндээр, том зөрүүтэй тусч, эрчүүдийн ард хоцорч байна. Наад захын жишээ гэхэд ажилд орох, албан тушаал цалин хангамж дээшлэхэд илт мэдэгддэг учраас дуугараад л байх ёстой асуудал.
Эмэгтэй хүн улс төр хийх хэцүү болов уу?
Хэцүү. Тийм учраас миний хувьд сүүлийн үед эр, эм хүйсийн тэгш эрх, аливаа үйл ажиллагаанд оролцох эрхийн талаар нэлээд дуугардаг болсон. Ер нь улс төрд эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай чадварлаг хүмүүс орох ёстойгоос биш, олонд танигдсан эсвэл эм хүйсээрээ түрий барьж УИХ-ын гишүүн болох нь утгагүй юм. Харамсалтай нь, зарим УИХ-ын гишүүдийн манлайлалгүй, үлгэр дуурайлалгүй байдал нь“ хэн ч гишүүн болж болно, гишүүн заавал ажил хийх албагүй, ордонд суучихаад товчлуур дараад л байвал боллоо” гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлчихжээ. Зарчимч сайн хүн гарч ирэхэд хэцүү тогтолцоо хэвээр байна. Эмэгтэй хүмүүс ар гэрийн амьдрал, үндсэн ажлынхаа хажуугаар цаг хугацааны давчуу нөхцөлд улс төрийн маш их зориг, тэвчээр, санхүү мөнгө, эрсдэл гарган энэ салбар луу орж ирж байна. Гэвч эмэгтэй улс төрчдийг гадаад төрх, харагдах байдал, гэр бүлийн бүтэц, ажил мэргэжлээр нь гоочилж, тохуурхан шоолдог байдал давамгайлж байна. Энэ зарчимгүй, ёс зүйгүй, тоглоомын дүрэм нь тодорхой бус байдалд өрсөлдөхөөр иргэний зориг гаргасан эмэгтэйчүүдээ зөв таньж, үнэхээр чадвартайг нь дэмжих хэрэгтэй.
За тэгвэл, залуу улс төрчид, тэр тусмаа нэр дэвшигчдийн тухай та юу хэлэх вэ?
Залгамж чанар байлгүй яах вэ, гэхдээ залуусын сэтгэлгээ, олон нийттэй ярьдаг хэл их өөр болсныг улс төрийн хууччуул ойлгох хэрэгтэй. Бидэн шиг гадаад дотоодод арав гаруй жил боловсрол эзэмшсэн, өөр өөрийн салбарт шаргуу хөдөлмөрлөж туршлагажсан, багаар ажиллаад сурчихсан, ард түмнийхээ ахуй амьдралыг тодорхой хэмжээгээр ойлгож сэтгэл өвддөг, зөв зүйлүүдийг хийснээр нийгмийн хөгжил хурдсахыг мэдэрчихсэн олон залуус улс төр гэсэн хаалгаар орж ирж байна. Эвдрээгүй энэ залуус өндөр босготой хаалгаар орохдоо хэрхэн хор найруулж, өөртөө ямар ашиг хонжоо авчрах вэ гэж боддоггүй. Өөрийн талын хэнийг дээш нь гаргаж, хэнийг ялалтад хүргэх вэ гэдэгт биш улс эх орноо яаж аврах вэ, хэрхэн хөгжүүлэх вэ, ямар бодлого дээр алдаа гаргав, хүндээр
өвчилсөн эх орноо |
богино |
хугацаанд |
яаж илааршуулах |
вэ гэдэгт |
төвлөрч, толгойгоо |
ажиллуулна. |
Улс |
төрийн |
аль |
нэг намд харьяалагдаж эсвэл |
бие |
даан |
гарч |
ирж |
байгаа |
залуусыг |
сонгогчид |
ойлгож |
дэмжээсэй. |
Буруу |
хүмүүсийг |
төрийн |
сонгуульд |
оролцуулж |
сонгоод байвал манай улс улам |
их хохирол амсана. Байдал улам |
хүндэрнэ. Нийгэм, геополитик, |
эдийн засаг, байгаль орчны гэх |
мэт салбарууд хүнд байдлаас |
босч ирэхгүй байх вий. |
Ингэхэд та олон улсын санхүү, бизнесийн чиглэлээр сургууль төгссөн ч бизнесийн салбарт биш, иргэний нийгмийн байгууллагад ажилласны учир шалтгаан юу вэ?
Зүгээр нэг байгууллагад ороод үйл ажиллагааг нь өргөтгөж, орлогыг нь сайжруулан, ашгийг нь нэмэгдүүлэхийн төлөө ажиллана гэдэг миний хувьд хязгаарлагдмал юм шиг санагдсан. Нийгэмд чиглэсэн, илүү олон хүнд хүртээлтэй, улсынхаа хэмжээнд үлдэцтэй
юм хийх |
зорилгоор иргэний |
нийгмийн байгууллагад эдийн |
засгийн |
хөтөлбөр |
хариуцаж |
ажиллаж |
байсан. |
Сургуулиа |
төгсөөд Монголдоо ирснийхээ |
дараа |
НҮБ-ын |
Хөдөлмөр |
эрхлэлтийг дэмжих төсөл, АНУ-ын олон улсын хөгжлийн байгууллагын санхүүжилттэй << Говийн бүсийн эдийн засгийн хөгжлийг дэмжих санаачлага >> зэрэг төслүүд дээр ажилласан.
Нээлттэй нийгэм форумд Эдийн засгийн хөтөлбөр хариуцсан менежерийн ажлыг 11 жил хийжээ. Ажиллах явцдаа АНУ-д эдийн засгийн чиглэлээр сурсан гэсэн. Эдийн засагч болох эхлэл тань тэр үеэс тавигдсан уу?
Миний амьдралын нэлээн олон жил эдийн засгийн шинжлэх ухааныг ойлгох, судлахад зориулагдсан гэж хэлж болно. Нээлттэй нийгэм форумд ажиллаж байхдаа, 2010-2011 онд Мичиганий их сургуульд эдийн засгийн чиглэлээр сурсан. АНУ-ын Засгийн газрын тэтгэлэг л дээ. Ажил мэргэжлийн шат ахих ид насандаа байгаа, манлайлах чадвартай залуу боловсон хүчнийг дэмжсэн хөтөлбөр юм. Хөтөлбөрт хамрагдах хугацаандаа“ Экономист” сэтгүүл, Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас( ОУВС) жил бүр зохион байгуулдаг уулзалтуудад оролцож байлаа. ОУВС-гийн жилийн программд нэлээд идэвхтэй оролцож, дэлхийн нөлөө бүхий эдийн засагчидтай санал бодлоо солилцож тодорхой хэмжээнд танигдаж чадсан. Монголдоо ирсэн хойноо хоёр ч удаа уг хөтөлбөрт уригдаж оролцсон.
Та одоо Үндэсний стратегийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирлаас гадна өөр ямар алба хашиж байгаа вэ? Эдгээр ажлынхаа талаар товч ярьна уу.
Үндэсний стратегийн хүрээлэнгийн хувьд эдийн засгийн асуудал, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр иргэдийн болон дотоод, гадаадын бизнес эрхлэгчдийн дуу хоолойг нийгэмд хүргэх чиглэлээр ажилладаг. Эцсийн зорилго нь иргэдийн байр суурийг бодлого боловсруулагчдад хүргэх юм. Канадад эдийн