8
Ярилцлага
засгийн чиглэлээр докторын ажлаа эхлүүлээд Монголдоо ирэхэд Нээлттэй нийгэм форумын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан эдийн засагч Ч. Хашчулуун энэ ажлыг санал болгосон юм. Судлах асуудал нь өмнө хийж байсан чиглэлтэй минь таарч байсан учраас ажиллах шийдвэр гаргасан. Цаг үеийн тулгамдсан асуудлаар эдийн засагч, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч зэрэг нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн байр суурийг нийтлэл хэлбэрээр англи, монгол хэлээр нийгэмд хүргэх чиглэлд онцгой анхаарч ажиллаж байна. Үүнээс гадна Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгт“ Эрчим хүчний үр ашиг” төсөл дээр Төрийн санхүүгийн менежментийн асуудлыг хариуцсан үндэсний ахлах зөвлөхөөр ажиллаж байна. Бид төрийн санхүүгийн менежмент, засаглалыг сайжруулах зорилгоор Ховд, Завхан аймагт төсөл хэрэгжүүлдэг. Сургалт семинар зохион байгуулах, судалгаа хийхээс гадна орон нутгийн хөгжлийн сангийн оновчтой зарцуулалтыг харуулах загварыг эрчим хүчний асуудалд анхаарал хандуулах замаар туршиж харуулж байна. Мөн
төсөл маань макро төвшинд |
эрчим |
хүчний |
асуудлаар |
ажилладаг бөгөөд саяхан манай |
төслийн |
багийнхан |
Эрчим |
хүчний |
хэмнэлтийн |
хуулийг |
батлуулсан. |
Ажлынхаа юунаас сэтгэл ханамж авдаг вэ? Мөн хүн үр бүтээлтэй ажиллахад юу чухал вэ?
Байнга шинэ асуудал дээр ажиллаж байдаг учраас өргөн хүрээний мэдлэг, мэдээлэлтэй болсон. Мөн ажил хэргийн шугамаар дэлхийн гучаад улсаар аялжээ. Нээлттэй нийгэм хүрээлэн, Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн гээд олон ч хуралд оролцсон. Фрейзэр Институтийн Эдийн засгийн эрх чөлөөний жилийн хурлуудад ч мөн оролцож байлаа. Тийм учраас дотооддоо болон гадаадад том мэргэжлийн сүлжээ бий болгож чадсан. Үүндээ сэтгэл ханамжтай явдаг.
Үр бүтээмжтэй ажиллахад ар гэрийн тогтвортой байдал маш чухал. Халамжтай хань, хоёр хөөрхөн охиныхоо хайран дунд амьдардаг би азтай хүн. Мөн эрүүл зөв хооллож, спорт фитнессээр хичээллэн, цагийн сайн менежменттэй байж, үр бүтээлтэй ажиллахыг хичээж явдаг.
Та УИХ-ын 59 дүгээр тойргоос бие даан нэр дэвшсэн. Та сонгогчиддоо хандаж юу хэлэх вэ?
Иргэдийн санхүүгийн эмзэг байдлыг улс төрчид маш их ашиглаж байна. Сонгуулийн үеийн хоосон амлалт, хуурамч дүр төрхөд иргэд битгий хууртагдаасай. Эцсийн дүндээ сонголт таны гарт байгаа болохоор ирээдүй хойчоо бодож хариуцлагатай сонголт хийгээсэй. Бодлого ярьж оюуны чадамжаараа уралдах чадвартай, туулсан амьдрал нь ил тод цэвэр, өөрийн гэсэн түүхийг бүтээж байгаа, хамгийн гол нь улс орныхоо төлөө гэсэн сэтгэл, итгэл үнэмшилтэй хүнд итгэл хүлээлгэх нь зөв болов уу.
Улаанбаатар хотын хойморт орших Сүхбаатар дүүрэг, илч гэрлийн эх нутаг Багануур дүүрэгт хэзээнээс боловсрол, мэдлэгтэй сэхээтнүүд, ажилсаг бүтээлч уурхайчид амьдарсаар ирсэн. Тиймээс түүхийн нэг шинэ хуудсыг эргүүлэх ухаалаг, алс ирээдүйг харсан зөв сонголт хийнэ гэдэгт гүнээ итгэж байгаа.
Ярилцсан: Ц. Энхжаргал
Төрийн ХҮН