"Төрийн хүн" сэтгүүл Б.Мөнхсоёл "Төрийн хүн" сэтгүүл Б.Мөнхсоёл | Page 6

6
Ярилцлага
Улсын төсөв татвар төлөгчдийн мөнгөөр бүрдэж байгаа учраас иргэд, аж ахуйн нэгж төсвийн мөнгө юунд зарцуулагдаж байгаад хяналт тавьж, оролцоотой ажиллах шаардлагатай. Тиймээс төсвийн ил тод, нээлттэй байдалд анхаарах ёстой байх. Та төсвийн төвлөрлийг сааруулах талаарх Ерөнхийлөгчийн дэргэдэх ажлын хэсэгт орж ажилласан гэл үү?
Тийм ээ. Төсвийн төвлөрлийг сааруулах асуудалд анхаарал тавьж, өөрөөр хэлбэл орон нутгийн засаг захиргаа, иргэд тулгамдсан асуудлаа шийдэх санхүүгийн эрх мэдэлтэй байх тал дээр нэлээд ач холбогдол өгч ажилласан. 2013 оноос хэрэгжиж эхэлсэн Төсвийн тухай хуулиар бий болсон орон нутгийн хөгжлийн сангийн тусламжтайгаар иргэд асуудлаа шийдвэрлэх тодорхой боломжтой болсон. Жил бүрийн төсвийн тухай хуульд дүн шинжилгээ хийж, тухайн жилийн төсвийн тухай хууль бодитой хийгдсэн эсэх, тулгарах эрсдэл, бэрхшээл, хэр алдагдалтай байгаа зэрэгт дүгнэлт өгч, санал гаргадаг. Миний санаачилж хэрэгжүүлсэн нэг шинэ ажил
бий. Бизнес эрхлэгчид, бодлого боловсруулагчдад зориулан Хэрэглэгчийн итгэлийн индексийг боловсруулсан, энэхүү ажлыг МУИС-ийн багш нар одоо хүртэл хэрэгжүүлээд явж байгаа.
Туршлагатай улс төрчид, зарим эдийн засагч Монголын сонгуулийн системийг буруу, гаж байна гэдэг. Та юу хэлэх вэ?
Мөнгөтэй хүмүүст ээлтэй, тэдэнд үйлчилдэг одоогийн сонгуулийн тогтолцоо энэ байдлаар мөд өөрчлөгдөхгүй. Улс төрийн систем, сонгуулийн тогтолцоо нь шинэ гарч ирж байгаа хүмүүст төвөгтэй, шударга бус байна. Эх үүсвэр нь ойлгомжгүй асар их хөрөнгөөр баярхаж бялхсан хүмүүс гарч ирээд ахан дүүсийн минь тархийг угааж, аяга, мөнгө, бидон, нүүрсээр саналыг нь худалдаж авах эмгэнэл биш гэж үү? Сонгуулийн тов нэгэнт тогтчихсон энэ цаг үед, сонгогчид маань идэвхтэй, соргог байж, хүнээ зөв танихын төлөө илүү чармайлт гаргаасай. Тархи угаасан, харваас хоёр гурван нүүртэй хүмүүсийг бүү сонс, нүүр нь улайхгүй худлаа ярьж байгаа нэр дэвшигчдэд бүү итгээрэй гэж хэлмээр байна.
Жендер гэдэг үгийн утгыг алдагдтал улс төрийн орчинд хэрэглэж байна. Эм хүйсийг эрээс нь зааглах ёстой ч юм шиг ойлголт төрүүлж байгаа тухай та шүүмжилдэг. Жендерийн талаар юу гэж ойлговол зохих вэ?
Жендерийн тухай зөв өнцгөөс ярихгүй бол эмзэг ойлголт. Гуйвуулах, буруу утгаар ойлгох магадлал өндөр. Ер нь жендер гэдэг нь аливаа үйл ажиллагаанд эрэгтэй эмэгтэй хүмүүс эрх тэгш оролцохыг хэлдэг. Боломжийг тэгш олгоно, хэрхэн ашиглахыг хувь хүн өөрөө шийднэ гэсэн үг. Манай эмэгтэйчүүдийн боловсрол өндөр ч цалин бага, мэргэшсэн байдлаараа илүү ч албан тушаалын зэрэглэлээр эрэгтэйчүүдээс доогуур албан тушаал эрхэлдэг. Цалингийн ялгавартай байдал 20 %-тай байна. Гэтэл жишээ нь, өрх толгойлсон эмэгтэйчүүд олон байдаг бол эрэгтэйчүүд 8 дахин бага байна.
Монголын нийт хүн амын 52 %, боловсролын салбарт ажиллагсдын 79 %, эрүүл мэндийн салбарын нийт хүний нөөцийн 87 %, шүүх засаглалын чиглэлээр ажиллагсдын 63 %-ийг эмэгтэйчүүд бүрдүүлж байхад
Төрийн ХҮН