ОФФШОР ДАНС ГЭЖ ЮУ ВЭ?
Оффшор / offshore / гэдэг нь англи хэлний“ эргийн гадна”,“ хилийн гадна” гэсэн утгатай үг. Энэ нь татвараас зайлсхийж, харилцагчийнхаа их хэмжээний мөнгийг хадгалахын тулд банкуудын үзүүлдэг үйлчилгээ юм
Дэлхийн дийлэнх улс оронд ерөнхий сайд, парламентийн гишүүд, улс төрчид оффшор бүсэд данстай байхыг гэмт хэрэг гэж үздэг.
Тэнд татварын дарамтаас зугтсан бизнесмэнүүд компаниа байгуулан бүртгүүлж, үйл ажиллагаа явуулдаг. Мөн улстөрчид оффшорын бүсэд нуугдан бизнес хийн мөнгөө эргэлдүүлдэг. Ер нь оффшор нь татвараас зайслхийн, мөнгө угааж, зэвсгийн наймаачид болон алан хядагчдын санхүүгийн үйл ажиллагаанд оролцох томоохон талбар юм.
Оффшор данс, оффшор компанийн тухайд бизнесийн эрх зүйн үүднээс хууль бус гэж үздэггүй юм байна. Учир нь тэнд компаниуд хууль ёсны дагуу байгуулагдан бүртгэгддэг. Дэлхийн татварын системд албан ёсоор хамгийн бага хэмжээний хураамж тогтмол төлж, бизнес эрхлэх боломжтой бүс хэмээн зарлагддаг. Өөрөөр хэлбэл, оффшор компаниуд өөрийн улсдаа төлж буй татвараа багасган, ашгаа нэмэгдүүлэхийн тулд оффшор бүсэд давхар үйл ажиллагаа явуулдаг байна.
Гэхдээ энэхүү үйл ажиллагаанд улстөрчид, улс орнуудын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, парламентын гишүүд холбогдож болохгүй. Учир нь, тэд бол улс орныхоо өмнө хариуцлага хүлээж, улс орныхоо төлөө зүтгэх ёстой.
Тэд ард түмний татварын мөнгөөр цалинждаг, ард түмнээс итгэл хүлээсэн хүмүүс. Гэтэл улс орныхоо, татварын төлөгчдийн мөнгийг оффшор бүсэд эргэлдүүлж, ашиг хийх нь ёс зүйн талаасаа хэрхэвч байж болохгүй зүйл гэдгийг шинжээчид хэлдэг. Оффшорын цаана эргэлдэж байгаа их хэмжээний хөрөнгө нь дэлхий нийтийн санхүүгийн хямралын нэг гол шалтгаан болж буй. Эх оронч байх ёстой төр барьж байгаа эрхмүүд эх орондоо татвараа төлөхөөс зайлсхийн ийнхүү ашиг хонжоо эрэлхийлж байгааг саяхан олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэг олон нийтэд ил болгон зарласан билээ.
ДЭЛХИЙН НИЙТЭЭР
Дэлхийн улс орнууд оффшор данстангуудад хатуу хариуцлага тооцож, хэрэг үүсгэж эхэлсэн байна. АНУ, Канад, Япон, Энэтхэг, Украйны засгийн газраас оффшор данстай нь илэрсэн өөрсдийн иргэд, компаниудад хариуцлага тооцох, хэргийг мөрдөх тусгай комисс байгуулхаа мэдэгдсэн.
Тухайлбал |
Канадын |
сангийн |
сайд |
Даяна |
Либотилиур |
( Diane |
Lebouthillier |
) |
асуудлыг |
нарийвчлан |
шалгаж, |
шаардлагатай |
бол |
эрүүгийн гэмт хэрэг гэж |
үзэн хэрэг үүсгэх болно гэж |
мэдэгдсэн байна. |
?
Эх
ИСЛАНД УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЗИГМУНД ГАНЛАССОН
Ил болсон оффшор данстай хүмүүсээс нэлээд шуугиан тарьсан нь Исланд улсын ерөнхий сайд Зигмунд Ганлассон( Sigmundur Davíð Gunnlaugsson) юм. Улс нь эдийн засгийн хямралд орж, дампуурлаа зарлан яахаа алдаад байхад ерөнхий сайд нь нууц офшор данстай, түүндээ их хэмжээний мөнгө хадгалж байсанд дургүйцсэн Исландын ард түмэн эсэргүүцлийн жагсаал хийж ерөнхий сайдаа огцруулсан. Исландчууд асуудалд дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа парламентаа бүхэлд нь огцруулах асуудлыг хүртэл хөндөж байсан.
ИСПАНИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙД ХОСЕ СОРИА
Оффшор бүртгэлтэй компанид хувь эзэмшиж байсан нь илэрсэн Испанийн аж үйлдвэрийн сайд Хосе Сориа( Jose Manuel Soria) мөн огцорсон. Францын ерөнхийлөгч Франсуа Олланд оффшор данс нь илэрсэн францын иргэд, ялангуяа улс төрчидтэй хатуу хариуцлага тооцож, хуульд заагдсан бүх л шийтгэлийг хүлээлгэх болно гэдгээ мэдэгдэж байсан. Оффшор данс, түүнээс үүдэлтэй хөрөнгийн гадагш чиглэсэн урсгалтай шийдвэртэй тэмцэж байгаа улсуудын нэг нь ОХУ юм. Өнгөрсөн жил Оросын засгийн газар төрийн өндөр албан тушаалтнуудыг гадаадад данстай байхыг хориглосон хууль батлажээ.
ХАРИН МОНГОЛД....???
сурвалж: http:// panamapapers. sueddeutsche. de / articles http:// www. nytimes. com / 2016 / 04 / 06 / world / europe / panama-papers-iceland