"Төрийн хүн" сэтгүүл Б.Мөнхсоёл "Төрийн хүн" сэтгүүл Б.Мөнхсоёл | Page 19

Эдийн засагч Б. Мөнхсоёлоос авсан тодруулга
19
Эрсдлийг бууруулж, зээлжих зэрэглэлийг дээшлүүлсэнээр зардлыг бууруулах, өрийн санхүүжилтийг удирдах боломж олгоно. Хэрвээ манай өр нэмэгдсээр байх аваас хөрөнгө оруулагчид болон банкууд Монголыг эрсдэл ихтэй хэмээн үнэлж, өндөр хүүтэйгээр зээл олгох болно.
-Ирээдүйн зээлдэгчид төр зардалдаа ямар сахилга баттай, ил тод хандаж байгааг олж мэдэхийг эрмэлзэж буй энэ үед баялаг бий болгох, үйлдвэржилтийг төрөөс дэмжих нь ухаалаг алхам байх болно.
Гуравдугаар хүчин зүйл
ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ БУУРУУЛАХ
Төсвийн алдагдлыг бууруулснаар улсын өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх боломжтой. Төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувийг 3 байвал зохистой гэж үзсэн байдаг. 2016 онд Монгол улсын төсвийн алдагдал ДНБ-ий 10 хувьтай тэнцэхээр байна.
Монголын ДНБ-д эзлэх улсын өр болоод төсвийн алдагдал өндөр байна. Энэ хэвээр үргэлжилсээр байх аваас эцсийн дүндээ Монголын эдийн засаг бүрэн уналтад орох бөгөөд ингэснээр улс өрөө төлж дийлэхгүй болж, хэн
µ
ДНБ- Дотоодын нийт бүтээгдэхүүн ч боломжийн нөхцөлөөр зээл өгөхөө болино.
Улсын хөгжил цэцэглэлтэд амин чухал үүрэгтэй хувийн хэвшлийг идэвхжүүлснээр татварын орлого нэмэгдэх болно.
Урьдчилан сэргийлж чадалгүйгээр эдийн засаг бурэн унах дээрээ тулвал“ Гарц стратеги” хэрэгтэй болох бөгөөд энэ нь ихээхэн хэмжээний золиос шаардана. Цалин буурч, нийт ард иргэдийн амьжиргаа доройтно. Энэ нь бодлого боловсруулж, төсвийн шийдвэр гаргах эрх бүхий улстөрч, түшмэдийн том жижиг бүлэглэлүүдийн шийдвэрийн золиос болно гэсэн үг.
Грек зэрэг орон ийм уналтад орж байсан хэдий ч Европын холбооны гишүүн байсан учраас Герман түүнийг аварсан. Харин Монгол бол Европын холбооны гишүүн биш, хэн нэгэн өрийг нь төлж, алдагдлыг нь бууруулна гэж хүлээлтгүй.
Дөрөвдүгээр хүчин зүйл
МӨНГӨН ТЭМДЭГТИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ
Мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдал, хөрвөх чадвар нь импортлогч, экспортлогчдод урт хугацааны өсөлтийн стратегийг боловсруулах, хөрөнгө оруулагчдад валютын ханшийн өсөлтөөс үүдэх эрсдлийг бууруулах боломж олгодог. Мөн гадаад валютаар авсан өрийн дарамт өсөх аюулыг багасгаж байдаг. Тухайлбал, Чингис бондыг дурдаж болно. Үндэсний мөнгөн тэмдэгт үнэгүйдэх нь гадаад валютаар зээл аван төсөл хөтөлбөрөө санхүүжүүлж байгаа хүмүүс төдийгүй Засгийн газарт аюултай. Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн хэлбэлзлийг 2,5 хувь байх нь хэвийн гэж үздэг. Сүүлийн жилүүдэд монгол төгрөгийн ханш 35 хувиар унаж эдийн засгийн төлөв байдлыг улам муутгаж байна.
Дизель түлш, шатахуун, автомашин, түүний сэлбэг, аж үйлдвэрийн чухал түүхий эд материал, өргөн хэрэглээний гол бүтээгдэхүүн, электрон бараа, хувцас, хүнсний бүтээгдэхүүнийг Монгол улс импортлон авч байна. Ямар ч үйлдвэрлэл гадаадын түүхий эд, технологид суурилж байгаа нь Монголын үйлдвэрлэлийг өндөр зардалтай болгож байна.
Ийм байдалд хүрэхгүйн тулд татварын орлогын зарцуулалтыг маш сайн төлөвлөж, төрийн зардлыг хянах шаардлагатай.
Үндэсний Стратегийн Хүрээлэн ТББ