МАКРО ЭДИЙН ЗАСГИЙГ ТОГТВОРЖУУЛАХ АСУУДАЛД БИД ЯАГААД АНХААРАЛ ХАНДУУЛАХ ЁСТОЙ ВЭ?
18
Сүүлийн гурван жилд эдийн засгийн ерөнхий байдал, муудаж, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд буурлаа.
Хэрэглэх дуртай хүнсний бүтээгдэхүүнийх нь үнэ нэмэгдээгүй, төгрөгийн ханш сулраагүй, гэр бүлийн хэн нэг нь ажилгүй болоогүй, ажлын хэн нэг нь гэнэт халагдаагүй тохиолдолд жирийн иргэд макро эдийн засгийн тогтвортой байдал гэдэг сэдвийг сонирхдоггүй.
ДНБ-ий өндөр өсөлт нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангагч биш. Улсын төсвийн их хэмжээний алдагдал, асар их хэмжээний өр, үнийн өсөлт, амьжиргааны түвшингийн бууралт, ажилгүйчүүдийн тоо өссөөр байгаа цагт Монгол улс макро эдийн засгийнхаа тогтвортой байдлыг хангаж чадахгүй.
Олборлох салбар зогсонги байдалд орсон, мөн гадаадын хөрөнгө оруулалт буурсан үед төрийн хөрөнгө оруулалтаар эдийн засгийг явуулах, зөвхөн өндөр өсөлтөөр эдийн засгийн хөгжлийг хангана гэдэг зохимжтой хэлбэр биш юм.
Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд ямар үзүүлэлтүүдийг хангасан байх ёстой вэ?
Эдийн засагч Б. Мөнхсоёлоос авсан тодруулга
МАКРО ЭДИЙН ЗАСГИЙГ ТОГТВОРЖУУЛАХ АСУУДАЛД БИД ЯАГААД АНХААРАЛ ХАНДУУЛАХ ЁСТОЙ ВЭ?
Нэгдүгээр хүчин зүйл
ИНФЛЯЦИЙГ БАГА ХЭМЖЭЭНД, ТОГТВОРТОЙ БАЙЛГАХ
Инфляцийг хазаарлаж, үндэсний валютыг дэмжих нь эдийн засгийг өсгөх, ажлын байрыг шинээр бий болгох үндсэн зорилгын нэг. Үнийг тогтвортой байлгах / инфляцийг хянах /, үндэсний валютыг тогтвортой байлгах нь Монголын Төв банкны үндсэн үүргийн нэг юм.
-Орлогын өсөлт нь үнийн өсөлтийг гүйцэж чадахаа болиход компаниуд болон айл өрхүүд орлогодоо тааруулан бараа бүтээгдэхүүнээ худалдан авна. Ингэснээр хөрөнгө оруулах, хөгжих боломжгүй болно.
-Үнэ өсөхөд үйлдвэрлэл буурч, дэлгүүрийн бараа бүтээгдэхүүний борлуулалт, орлого буурч, мөнгөний урсгал хумигдах тул айл өрхүүд ядуурч, компаниуд хөрөнгө оруулж чадахаа болино.
-Өндөр инфляц нь үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг унагана,
Хоёрдугаар хүчин зүйл
ДНБ-ТЭЙ ХАРЬЦУУЛАХАД УЛСЫН ӨРИЙН ХЭМЖЭЭ БАГА БАЙХ
Улсын өрийн хэмжээ бага түвшинд байснаар татварын орлогыг гадаадын зээлдэгчид өр төлөх биш, харин дотоодын шаардлагатай хэрэгцээнд зарцуулах боломжийг Засгийн газарт олгоно.
ДНБ нь 10 тэрбум ам. доллараар хэмжигдэж байгаа Монголын Улсын нийт өрийн хэмжээ 21 тэрбум ам. долларт хүрээд байна. Энэ өрийг дарах үүрэг дараа дараагийн Засгийн газрын нуруун дээр ирнэ.
Өрийг аль болох ашиг гаргах, улмаар ДНБ-ийг нэмэгдүүлэх зүйлд зарцуулах, тухайлбал, ажлын байр шинээр бий болгох, татварын бааз суурийг өргөтгөхөд зарцуулах нь туйлын чухал байсан боловч тэгж чадаагүй. Тиймээс 2017 оноос, үндсэн өрөө төлж эхлэх үед үндэсний хөгжлийн стратегийн биелэлт удаашрах магадлалтай. Сүүлийн хоёр жилд Засгийн газрын нэмэлт зээлийн зардал мэдэгдэхүйц өсчээ. Үүнээс үзэхэд Өрийн оновчтой удирдлагын стратеги нэн чухал байна.
Төрийн ХҮН