Сүхбаатарын Дэмчиг НАМТАР | Page 6
Аав, Уянга сумын уугуул Ч.Сүхбаатар:
МИНИЙ ХҮҮ ӨӨРИЙНХӨӨ ХҮЧЭЭР АМЖИЛТАД ХҮРСЭН
Хүү минь багадаа маш сэргэлэн, мэрийлттэй,
аливаа зүйлд их идэвх зүтгэл гаргадаг хүүхэд байсан.
Ээж нь ч нийгмийн идэвх сайтай, сэхээтэн хүн байсан
юм. Сумынхаа эвлэлийн хорооны нарийн бичгийн
даргын үүрэгт ажлыг хийж байлаа. Тэр минь хүүгээ
тав, охиноо хоёр настай байхад бурхан болж, бид
гурав өнчирч үлдсэн. Миний хоёр хүүхэд хоёр талын ах
эгч нар болон нутгийн зон олныхоо дэмээр хүн болсон.
Хүү маань зургаадугаар ангиа төгстөл аавтайгаа
хамт байж байгаад долоодугаар ангид ордог жилээ
Арвайхээр, цаашаа Улаанбаатар руу шилжин
суралцсан. 10 дугаар анги төгсөх жилээ “Би конкурст
орлоо, аав хүрээд ир” гэсэн. Манайх Уянга суманд
байсан, Дэмчиг Есөнзүйлд ерөнхий боловсролын
сургуулиа төгссөн юм. Өөрөө Хууль зүйн зөвлөгөө өгөх
газрын даргаас зөвлөгөө аваад, мэргэжлээ сонгосон,
бидний хэн нь ч нөлөөлөөгүй.
6
Миний хүү дандаа л биеэ дааж явсаар өдий зэрэгт
хүрсэн. Оюутан болоод Өвөрхангай аймгийн оюутны
холбоог үүсгэн байгуулсан. Бас УИХ-ын Тамгын газар
дадлага хийж байсан юм билээ. “Аав аа, би ингэсэн
шүү” гээд л ярьдаг. Би ч “Ажлаа сайн хийгээрэй. Нэрээ
бодож яваарай. Хүний итгэлийг алдаж болохгүй.
Түмэнтэйгээ яваарай” гэж захидаг.
Хэцүү цагт амаргүй зам сонгочихсон явж байна.
Хэдий тийм боловч хүүгээ том зорилго тээж, төрийн
хүн болохоор сэтгэл шулуудсаныг дэмжиж байгаа.
Гэхдээ ард түмэн шийднэ. Миний хүү хар толбогүй
хүүхэд юм шүү. Муу юм хийхгүй гэж аав нь бүрэн
итгэдэг. Ямар ч үед олонтойгоо явж, тэднийхээ
итгэлийг алдалгүй, шантралгүй зүтгэж, төр улсдаа
тустай үйл бүтээх цаг нь болсон гэж бодож байна.