Сүхбаатарын Дэмчиг НАМТАР | Page 5

гэж манай ард түмэн хэлэлцдэг.
Хууль тогтоох байгууллагын“ гал тогоо”-нд арваад жил“ чанагдаж”, чамгүй туршлагажсан залуу улстөрчийн зоригтой алхам цаашид үргэлжилнэ. Тэр улс эх орныхоо хөгжилд залуус манлайлан оролцох, хийж бүтээх цаг үе ирж буйг мэдэрчээ.
Мөн оюутан ахуй цагтаа Өвөрхангай аймгаас гаралтай нийгмийн идэвхтэй, манлайлагч нөхөдтэйгөө хамтран үе тэнгийнхэнтэйгээ танилцах, спорт, урлагаар өрсөлдөх, орон нутгийнхаа төлөө чадах зүйлээ хийх зорилго дэвшүүлэн“ Хөгжлийн төлөөх оюутны төв” ТББ Өвөрхангай аймгийн оюутны холбоог байгуулж, нутаг нэгт оюутнуудыг нэгэн дээвэр дор нэгтгэж чадсан юм.
Тэдний эхлэх цэгийг нь хатгасан тус байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилсээр ирэх онд 10 нас хүрнэ.
Тэр хийж бүтээх чин хүсэл эрмэлзэлтэй залуу хүн. Сэвэлзэх ёстой шинэ цагийн“ салхи”. Түүний цаг ирлээ.
С. Дэмчигийн даруу төлөв, аливаа зүйлд няхуур, хичээнгүй ханддаг, хариуцлагатай байдал гэр бүлийнх нь хүмүүжилтэй салшгүй холбоотой. Тиймдээ ч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга гэх хариуцлагатай ажилд журмын нөхдийнхөө итгэлийг хүлээн ажиллаж байна.“ Хүн өөрөө зөв хандлагатай, зөв харилцаатай, зөв зорилготой байваас үр дүн нь үргэлж эерэг байдаг юм байна” гэж хэлсэн нь С. Дэмчиг ямар замыг хэрхэн туулж энд хүрснийг гэрчилнэ.“ Яс сайт яван чангардаг”

“ Шинэчлэлийг хөгжүүлж эхлэхэд залуус бид болоогүй, цаг нь биш гээд зугтаад байвал Монголын ирээдүйг хэн авч явах вэ. Залуустаа итгэл хүлээлгэх цаг болсон” хэмээн зорилготой, зоригтой шийдвэрийг тэр гаргасан юм.
С. Дэмчиг бол хийж бүтээх чин хүсэл эрмэлзэлтэй залуу хүн. Сэвэлзэх ёстой шинэ цагийн“ салхи”. Түүний цаг ирлээ.
5