НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын илтгэлүүд НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын эмхэтгэл | Page 92

Эрдэм шинжилгээний хурлын ýìõýòãýë НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ АШИГЛАН СУРГАЛТЫГ ҮР ДҮНТЭЙ ЯВУУЛАХ ТУРШЛАГААС П.Мэнд-Амгалан, М.Хуанган, Д.Эрдэнэсувд Дархан-Уул, ХААИС-ийн Агроэкологи Бизнесийн Сургууль Имэйл хаяг: mendee.p@sab.edu.mn, khuangan@sab.edu.mn Хураангуй There is a huge necessity to improve the English language teaching technology in higher education systems. According to this goal we are interested in students’ learning styles. Altogether 147 first and second year students of the School of Agroecology and Business (SAB) of Mongolian University of Life Sciences in Darkhan are involved in our survey. The result of the questionnaire has shown us the preferred learning style for the majority of students was “group” – 86% followed by “tactile” - 65%, “auditory” - 63.6%, “vis ual” – 63.3%, “kinesthetic” - 63% and “individual” - 29.6% respectively. And we did survey on Massive Open Online Courses used in the higher education system in the world to make classes more effective. We chose Eliademy online system, made in Finland according to our survey result. This report will consider and share experience of mixed training at SAB. Түлхүүр үг: Синхрон, асинхрон, холимог сургалт, сурах хэв маяг, үйлийн болон оролцооны хэв маяг, харааны мэдрэхүй, сонсохуйн мэдрэхүй, ганцаарчилсан, нийтэд нээлттэй онлайн сургалт Удиртгал Эмч хүн өвчтнөө оношилж байж эм бичдэг шиг багш суралцагчаа таньж байж арга барилаа тааруулах ёстой1. Тэгвэл энэ жорыг тааруулах зохицуулах арга нь “бүгдэд хүрэх сургалт” юм. Түүнийг суралцагч нэг бүрийн сурах үйл ажиллагааг дэмжиж хөгжүүлнэ гэж ойлгож болно. Их дээд сургуулийн сургалтанд тулгамдаж байгаа асуудлûн нэг бол академик түвшингýý дордуулахгүйгээр прагматик сургалтыг хөгжүүлэх тухай асуудал юм. Сүүлийн үед оюутан залуучуудын сурах хэв маяг өөрчлөгдөж, технологийн дэвшлийг өдөр тутмын амьдралдаа түлхүү ашиглаж интернэт орчинд ажиллах, сурах хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байна. Тиймээс танхимын сургалтыг онлайн сургалттай хослуулан явуулах шаардлага бидний өмнө тулгараад байна. Бид сургалтыг үр дүнтэй явуулах зорилгоор Финланд улсын мэргэжилтнүүдийн бүтээсэн Элиадеми зайн сургалтын системийг албан ёсны эрхтэйгээр ìонгол хэл дээр орчуулж анх удаа Дархан дахь ХААИС-д нэвтрүүлсэн туршлагаас хуваалцах болно. Элиадеми нь 2013 онд бүтээгдсэн хэдий ч үүлэн технологид суурилсан, хамгийн уян хатан, ашиглахад хялбар тул эдүгээ дэлхийн 160 оронд 31 хэл дээр ашиглагдаж байгаа МÎÎÑ /нийтэд нээлттэй онлайн сургалт/ сургалтын хамгийн олон хэрэглэгчтэй сургалтын менежментийн систем юм. Монгол улсын хэмжээнд их дээд сургуулиудад ихэвчлэн ашигладаг М¯¯ÄË системтэй харьцуулсан үзүүлэлтүүд таны сонирхлыг татна гэдэгт итгэлтэй байна. 1  Olloo.mn 92 http://mn.khanacademy.org