НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын илтгэлүүд НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын эмхэтгэл | Page 93
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ
Эрдэм шинжилгээний хурлын ýìõýòãýë
1. Арга зүй
Бид сургалтыг үр дүнтэй явуулахын тулд суралцагсдын суралцах хэв маягийг
судлах, технологийн дэвшлийг ашиглан явуулдаг зайн болон холимог сургалтын
хамгийн үр дүнтэй системийн талаар судалгаа хийх, туршиж үзэх, үнэлгээ хийх
зорилтуудыг тавин ажилласан. Энэ ажлуудыг харьцуулсан судалгаа, туршилт
судалгаа, ажиглалт, асуулга судалгааны аргуудыг ашиглан явуулсан.
2. Үр дүн
Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн Агроэкологи Бизнесийн Сургууль нь газар
тариалангийн төв бүсэд оршдог сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл хосолсон
бүтэцтэй байгаль орчин, ХАА-н салбарт 1969 оноос хойш мэргэжилтэн бэлтгэж
байгаа төрийн өмчийн сургууль юм. ХАА-н болон байгаль орчны салбарын аж
ахуйн нэгж байгууллагын захиалгаар мэргэжилтэн бэлтгэх, урт богино хугацааны
сургалт явуулах төдийгүй танхимийн сургалтыг технологийн дэвшлийг ашиглан
үр дүнтэй явуулах шаардлага бидэнд өдөр тутам тулгарч байдаг. Иймд бид энэ
асуудлыг шийдвэрлэх боломжийг эрэлхийлсэн болно. Энэ зорилтын хүрээнд
бид эхлээд суралцагчдын суралцах хэв маягийг тодорхойлох оролдлого хийсэн.
Суралцагчдын сурах хэв маягийн талаар Фелдер (1993) , Гарднер (1998), Колб
(1976), Вилс (1999), Киндли Ходсон (1999), Оксфорд (1990) нар судалгаа хийж
олон бүтээл туурвижээ. Эдгээр эрдэмтэд сурах онцлогийг тухайн суралцагчдын
гадаад хэл болон бусад судлагдахууныг мэдлэг болгон эзэмшихдээ ашигладаг
өөрсдийнх нь сурах арга зам гэж тайлбарлажээ. Бид судалгаагаа Америкийн
эрдэмтэн Ж.М.Рейдийн àнгли хэлийг 2 дахь гадаад хэлээ болгон үздэг
суралцагчдын гадаад хэл сурах хэв маягийг тодорхойлох асуулгын аргыг
ашиглаж явуулав. Гадаад хэл сурах 6 үндсэн хэв маягийг тодорхойлох 40
асуулгыг сургуулийнхаа веб хуудàñд байрлуулан сургуулийнхаа анги хэл судалж
буй 380 оюутнаас цахим хэлбэрээр авч Excel data analyze програм ашиглан
боловсруулалт хийж үзлээ. Судалгааны дүнг зургаар үзүүлбэл:
ИНЖЕНЕР
individual
kinesthetic
group
auditory
tactile
visual
0
20
40
60
80
100
1-р зураг. Инженерийн мэргэжлийн оюутнуудын àнгли хэл сурах хэв маяг
Дээрх зургаас харахад èнженерийн мэргэжлийн оюутнуудын àнгли хэл
сурах хэв маяг нь бүлгээр суралцах хэв маяг илт давамгайлсан байх бөгөөд
сонсох, оролцооны, мэдрэхүйн болон харааны тогтоолтын суралцах хэв
http://mn.khanacademy.org
93