НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын илтгэлүүд НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын эмхэтгэл | Page 83

НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ Эрдэм шинжилгээний хурлын ýìõýòãýë http://mn.khanacademy.org China Pakistan Singapore Japan South Korea Taiwan Australia Canada European union USA улс үндэстэн бүрийн удирдлага, тогтолцооноос шалтгаалан харилцан адилгүй байдлаар хэрэгжиж байна. Иймээс засгийн газар болон боловсролын байгууллагуудаас боловсролын технологи, түүний хүртээмж, цаашлаад үр ашиг бүхий дэлхийн түвшний мэдлэгийг хуваалцах арга замуудыг хайсаар, олон төрлийн судалгаа шинжилгээ, туршилт, үйл ажиллагаануудыг хэрэгжүүлсээр байна. Монгол улс ч мөн адил боловсролын чанарыг сайжруулах талаар олон төрлийн бодлогыг хэрэгжүүлж, олон улсын төсөл хөтөлбөрүүдийг дэмжсээр ирсэн. Энэ том цар хүрээтэй ажилд дэмжлэг болох шалтгаан нь энэхүү судалгааны ажлын нэгээхэн зорилго юм. Төрөл бүрийн албан бус, интернэтэд суурилсан зэрэг цөөнгүй сувгаар өөрийн сонирхсон сургалт, мэдээллийг хүртэх, мэдлэг ур чадварыг авах боломж нээлттэй байдаг ч үүнийг дагасан бэрхшээлүүд тулгарсаар байна. Тухайлбал улс орнуудын технологийн хөгжлийн ялгаа, иргэдийн түүнийг хэрэглэх нөөц боломж, хэлний боловсрол, мөн боловсролын хүртээмжийн менежментийн сул байдал зэрэг нь иргэдэд уян хатан боловсролын үйл ажиллагаанд хамрагдахад саад болж байна. Дээр дурдагдсан бэрхшээлүүдийг шийдэх олон төрлийн боловсролын судалгаа, туршилтууд хийгдсээр байгаа ч мөн л улс орон бүрийн хөгжлийн түвшин, нийгмийн бодлогын чиг баримжаа зэргээсээ шалтгаалан харилцан адилгүй түвшинд хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл хөгжиж буй орнуудын эрдэмтэд, их сургуулиуд, үйлдвэр аж ахуй нэгжүүдийн боловсролын технологиор 50% хийж буй судалгааны хэмжээ, тоо 40% хөгжингүй орнуудтай харьцуулахад 30% маш зөрүүтэй байна. Америк, Европын 20% холбооны орнууд, Канад, Австрали зэрэг 10% улсууд нь энэ чиглэлийн судалгааг олноор 0% нь хийж, тодорхой амжилтад хүрсэн бол Монгол зэрэг орнуудын хувьд хангалгүй түвшинд байгааг харж болно. Эрдэм шинжилгээний томоохон цахим номын сангуудаас орж хайлт хийхэд МҮҮК болон 1-р зураг. Улс орнуудын боловсролын боловсролын технологийн судалгааг маш технологи (gamification)-ийн судалгаа, олноороо хийсэн ч түүний эх сурвалийг хувиар авч үзэхэд хөгжиж буй орны эрдэмтэд, байгууллагууд маш цөөн тоогоор бүртгэгдсэн байна. Жишээ нь “Áоловсролд тоглоомжуулах технологи/gamification technology in education” гэсэн түлхүүр үгээр Web of Science (Thomson Reuters (United States), n.d.) цахим номын сангаас хайлт хийж, олдсон судалгааны ажлуудыг улс орноор нь ангилж харахад 1-р зураг дахь үр дүнг үзүүлж байна. Эндээс харахад хамгийн бага тооны судалгаа хийгдсэн Хятад, Пакистанаас бусад нь хөгжингүй улс орнууд байна. Үүнээс харахад бидний хувьд хийгдэж буй судалгаануудаа илүү өндөр түвшинд хүргэх, өргөн цар хүрээтэй болгох шаардлага байсаар байна. Насан туршийн боловсрол нь дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн тогтвортой хөгжлийн нэг хүчин зүйл болж буй өнөө үед насанд хүрэгчдийн боловсрол, мэргэжил дээшлүүлэлт нь сурган хүмүүжүүлэгчдийн анхаарвал зохих нэг хэсэг юм. Насанд хүрэгчдийн боло всролыг зайнаас эзэмшүүлэх, интернэтэд суурилсан сургалтын технологийн хөгжил сүүлийн үед түгээмэл хэрэгдэж байгаагийн хэрээр түүний чанар, стандартад анхаарал хандуулах шаардлага тулгарч байна. 83