НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын илтгэлүүд НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын эмхэтгэл | Page 84
Эрдэм шинжилгээний хурлын ýìõýòãýë
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ
Энэхүү судалгаагаар насанд
хүрэгчдэд
зориулсан
бүрэн
34%
38%
онлайн хэлбэрийн сургалтын
хөгжил,
хэрэцээ,
боломжийг
тодорхойлохыг
зорьсон
ба энэ
5%
1%
чиглэлийн судалгаанд өөрийн
2%
гэсэн хувь нэмрээ оруулахыг
6%
2% 4% 4%
хичээлээ.
Монгол
иргэдийн
4%
хувьд дэлхийн томоохон их
2-р зураг. Онлайн сургалтад суралцагчдын
дээд сургуулиуд, судалгааны
эзлэх хувь, орноор
байгууллагуудаас
зохион
байгуулдаг онлайн сургалтуудад тэр бүр түгээмэл хамрагддаггүй нь ажиглалт,
хайлтаас харагдаж байна. Тухайлбал Coursera МҮҮК-д суралцагчдын статистик
мэдээллийг харъяа улс орноор нь ангилж харахад 2-р зураг дахь үр дүнг
харуулж байна (Mamgain, Sharma, & Goyal, 2014). Энд хүн ам ихтэй Энэтхэг,
Хятадаас бусад хөгжиж буй орноос оролцогчдûн тоо хараахан их хувийг
эзлэхгүй байна. Дээрх төрлийн сургалтад хамрагдахад àнгли хэлний чадвар
мөн гол бэрхшээлүүдийн нэг болж байна. Иймээс нээлттэй боловсролын
хүртээмжийг сайжруулах үүднээс тухайн үндэстний онцлогт тохирсон сургалтын
хэлбэрийг хэрэгжүүлэх, түүний тогтвортой байдлыг хангах хэрэгцээ тулгарч
байна. Ингэснээр суралцагч нь ямар нэгэн саадгүйгээр дэвшилтэт технологийг
ашиглан суралцах, дэлхийн боловсролоос хуваалцах боломж бүрдэнэ.
Интернэтэд суурилсан МҮҮК хэлбэрийн онлайн сургалт нь дээрх хэрэгцээг
хангах нэг шийдэл болно. МҮҮК нь зайн боловсрол, нээлттэй боловсрол,
виртулаль анги зэрэг ялгаатай ойлголтуудын онцлогийг өөртөө шингэсэн байдаг
(Balaji & Sekhar, 2013).
Энэ судалгааны өгүүллээр насанд хүрэгчдийн сургалтанд нээлттэй
боловсролын үүрэг, мөн түүний хэрэгцээг боловсролын шинэлэг технологи
болох тоглоомжуулах аргатай хослуулсан МҮҮК хэлбэрийн онлайн курс зохион
байгуулах замаар тодорхойлж, сургалтад хамрагдагчдын оролцоо, сургалтын
явц, үр дүнг шинжлэх замаар тодорхойллоо. Энэхүү өгүүлэл нь дараах хэсгүүдээс
бүрдэнэ.
United States
Brazil
India
China
Canada
United Kingdom
Russia
Germany
Spain
1. Арга зүй
1.1 Сургалтын бэлтгэл
Сургалтын зохион байгуулалтын өмнө 2 удаагийн онлайн санал асуулга (Санал
асуулга #1, Санал асуулга #2)-ыг явуулсан. Энэ удаагийн зорилтот бүлгээр
багш, сурган хүмүүжүүлэгчдийг сонгосон ба насанд хүрэгчдэд зориулсан
онлайн сургалтын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох зорилгоор эхний санал
асуулгыг санамсаргүйгээр сонгогдсон техник мэргэжлийн боловсролын салбар
(ТМБС)-ын багш нарын дунд явуулсан. Нийт 87 хариулт бүртгэгдэж, үр дүнд
анализ хийсэн. Энэ санал асуулгаар тодорхойлогдсон сургалтын хэрэгцээнд
үндэслэн онлайн курсын ерөнхий агуулга, загвар боловсруулагдсан. Хоёр
дахь санал асуулгаар сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүсийн үндсэн
мэдээллийг авах, мөн тэдгээрийн суурь чадамж, техникийн нөхцөл боломжийг
тодорхойлоход чиглэгдсэн.
84
http://mn.khanacademy.org