НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын илтгэлүүд НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын эмхэтгэл | Page 82
Эрдэм шинжилгээний хурлын ýìõýòãýë
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЦЭЭ - НАСАНД
ХҮРЭГЧДИЙН СУРГАЛТАНД: MOOC ХЭЛБЭРИЙН ОНЛАЙН
КУРС
С. Гарамханд
МУИС-ийн Төгсөлтийн дараах сургуулийн мэргэжилтэн
Имэйл хаяг: gamiha2000@yahoo.com
Хураангуй
Технологид хөтлөгдсөн мэдлэгийн эрин зуун нь хувь хүнээс өндөр түвшний
мэдлэг, боловсролыг шаардаж байна. Гэтэл Монгол зэрэг хөгжиж буй орны
иргэдийн багагүй хэсэг нь технологийн хандалт, боловсролын хүртээмж,
газарзүйн байршил, хэлний чадвар зэргээсээ шалтгаалан дэлхийн түвшний
чанартай боловсролыг эзэмших боломжоор хязгаарлагдмал байна. Иймээс
сурган хүмүүжүүлэгчдийн хувьд тухайн зорилтот бүлгийн онцлог, нөхцөл байдалд
уялдуулан, тэдэнд ямар нэгэн бэрхшээлгүйгээр ахисан түвшний боловсролын
агуулгыг эзэмшүүлэх уян хатан сургалтын технологийг хэрэглэх нь чухал байна.
Тухайлбал интернэтийн боломж, нөөцийг ашигласан нээлттэй боловсролын
тогтолцоог бий болгосноор дэлхийд стандарт хэмээн тооцогдож буй олон
туршлагуудыг нэвтрүүлэх боломтой болох юм. Хүн төрөлхтөн насан туршийн
боловсролыг эрхэмлэх болсон өнөө үед насанд хүрэгчдийг тасралгүй сургах
механизмд хувь нэмэр оруулах үүднээс энэхүү судалгааны ажлыг хийлээ.
МҮҮК (Нийтийг хамарсан нээлттэй онлайн курс) буюу Massive Open Online
Course (MOOC) хэлбэрийн сургалт нь бидний судалгааны зорилгыг хэрэгжүүлэх
боломжтой технологийн шийдэл байлаа. Судалгааны өгүүллээр насанд
хүрэгчдийн сургалтанд нээлттэй боловсролын үүрэг, мөн түүний хэрэгцээг МҮҮК
хэлбэрийн онлайн курст хамрагдагчдын оролцоо, сургалтын явц, үр дүнг шинжлэх
замаар тодорхойллоо. Мөн энэ төрлийн сургалтын технологийн өмнөх туршлага,
судалгаанууд дээр үндэслэн сургалтын чанар, хүртээмжийг сайжруулах
зорилгоор gamification буюу тоглоомжуулах аргын туршилтыг хийлээ.
Түлхүүр үг: нээлттэй боловсрол, онлайн сургалт/курс, насанд хүрэгчдийн
боловсрол, МҮҮК/MOOC, боловсролын технологи, gamification/тоглоомжуулалт
Удиртгал
Технологийн үсрэнгүй хөгжил нь хүмүүст дэлхийн улс орон хооронд хил
хязгааргүй мэт харилцах, хамтран ажиллах боломжийг олгож байна. Энэ
хөгжлийн үр дүн нь нийгмийн бүхий л салбарт нөлөөллөө үзүүлж буй нь
боловсролын салбарт ч ихээхэн ажиглагдаж байна. Аливаа бие хүн дэлхийн
түвшний боловсролтой байхын тулд боловсролыг эзэмших арга барил,
мэдээллийг боловсруулах ур чадвар зэргээ үргэлж шинэчилж улмаар өндөр
түвшний чанартай боловсролыг эзэмших боломжи йг эрэлхийлж байх нь
чухал. Аливаа улс орон, тэр тусмаа ардчилсан засаглалтай нийгмийн хувьд
иргэддээ эзэмшүүлэх боловсролын хүртээмжийг зохицуулах үүрэгтэй ч энэ нь
82
http://mn.khanacademy.org