НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын илтгэлүүд НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын эмхэтгэл | Page 81

НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ Эрдэм шинжилгээний хурлын ýìõýòãýë Бэрхшээл сургамж: • Эхний үед цаг их шаардана. Дүгнэлт  Химийн хичээлийн лекцийг модел загвар харуулах, сорил туршилт хийж эсвэл видео бичлэгтэй явуулах нь үр дүнтэй. Орчин үед бүхий л сэдвийн өндөр түвшинд хийсэн, богино хугацааны видео бичлэг элбэг болсон өнөө үед баримтын мэдлэгийн түвшинд бичлэгийг үзээд өнгөрөх биш тэрхүү химийн юмс, үзэгдлийн цаад шалтгаан, зүй тогтлыг тайлбарлах, тодорхойлох зэргээр сэтгэн бодуулах, эрэгцүүлэн дүгнэх дээд түвшний суралцах үйл ажиллагаа явуулах нь чухал.  Семинарын үеэр хосоор, бүлгээр хамтран ажиллахын зэрэгцээ дүрд тоглох, эвлүүлгийн, бинго, элчин сайд гэх мэт орчин үеийн сургалтын олон сонирхолтой, идэвхтэй аргыг ээлжлэн хэрэглэн бүтээл, нээлт гаргадаг мэдлэг бүтээдэг технологийг нэвтрүүлсэн. Зөвхөн хэлэлцүүлгийн шатад хэрэглэдэг галерей үзэх зэрэг олон аргууд хө гжиж байна.  Хичээлийн киррикюлим, стандартчилалыг цаг үеийн шаардлагын дагуу байнга хөгжүүлж байна Хэлэлцүүлэг 1. Сургалтын хөтөлбөр (химийн бакалаврын хөтөлбөр)-ийг зах зээлийн эрэлт хэрэгцээ, дэлхийн жишигт нийцүүлэн боловсруулсан нөхцөлд хичээлийн хөтөлбөрийн агуулга, арга зүйн шинэчлэл хэрэгжүүлэх боломжтой. 2. Хичээлийн хөтөлбөрийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд багшийн онолын мэдлэг, чадварын зэрэгцээ багшлахуй арга зүйн ур чадвар, сургуулийн нэгдсэн бодлого нэн чухал. 3. Нэг багшид ноогдох оюутны тоо, багшийн ажлын ачааллыг тооцох аргачлалыг өөрчлөх шаардлагатай. 4. Их сургуулийн хэмжээний үнэлгээний нэгдсэн тогтолцоо (оюутан, багшийн ажлын үр дүнг үнэлэх) бий болгох нь чухал. Ашигласан ном, хэвлэл МУИС, Х.-и. с., 2013. Химич мэргэжилтний цогц чадамж, түүнд тавигдах шаардлага, Улаанбаатар. Н.Бэгз, С., 2001. Монголын дээд боловсролын чанар: Бодит байдал, хэрэгцээ. Улаанбаатар. http://mn.khanacademy.org 81