НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын илтгэлүүд НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын эмхэтгэл | Page 8
хүрдэг онцлогийг харгалзаж үзсэн нь Хан Академийн сургалтын арга зүйгээс
тодорхой харагддаг. Хан Академийн видео хичээл нь ерөнхий боловсролын
сургуулийн багш нарын ажлын ачааллыг хөнгөвчилж, сурагчид болон бие даан
суралцагсдыг үнэ төлбөргүйгээр мэдлэгээ баяжуулж, шинэчлэн сайжруулж,
шинэ мэдлэг бүтээх боломжийг бүрдүүлж байгаа тул Хан Академийг хэрэглэж
буй туршлагаа хуваалцсан багш нарын сайн дурын бүлгэмүүд олноор үүсэж
байна.
Европод өрнөсөн соён гэгээрлийн үеэс эхлэн мэдлэггүй байдал, мухар
сүсгийн үр дагавар ядууралд хүргэж байгааг ойлгон, иргэдийн ялангуяа бага
насны хүүхдийн боловсролыг анхаарлын төвд авчирсан байдаг. Энэ үеэс хүүхэд
насны дотоод мөн чанар, энэ насанд өгөх суурь мэдлэг чухалчлагдаж эхэлсэн ч
өнөө үед энэ асуудлыг боловсролын системд цэгцтэй шийдээгүй хэвээр байгаа
нь харамсалтай. Хан Академийнхны тодорхойлсончлон хүүхдийн бага ангидаа
олж авч чадаагүй, дутуу дулимаг суурь мэдлэг нь анги ахих тусам шүүрэн
шанаганы нүхнүүд шиг цоорхой мэдлэгтэй нэгэн болдог аж. Ямар нэг шахалтын
дор эзэмшсэн мэдлэг хэзээ ч хүүхдийн ухаанд хоногшдоггүй тул хүүхэд насанд
нь мэдлэгийг сонирхолтой хөгжөөнт байдлаар хүргэж, хүүхдийн төрөлх чадварыг
нээн илрүүлэх боломжтой хэмээсэн Платоны ишлэлийн үнэ цэн эдүгээд ч
алдагдалгүйгээр нээлттэй боловсролын үзэл санаатай яв цав нийцэж байна.
Нээлттэй сургалтын арга зүй нь мэдлэг дамжуулахаас илүүтэйгүүр
суралцагсдыг бодоход сургах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, мэдлэгийг
өөрөөр нь бүтээлгэх арга барилыг чухалчилдаг аж. Э.В.Ильенковын “Сургууль
бодоход сургах ёстой” номонд “Хүнд заяасан хосгүй үнэт баялаг болох ухаан,
бодох чадварт хэрхэвч гэмтэл учруулж болохгүй. Хүний ухаан, бодох чадварт
гэмтэл учруулдаг зүйл бол сургууль хүүхдэд мэдлэгийг бэлнээр нь өгөх явдал
юм” хэмээсэн нь санамсаргүй хэлсэн хэрэг биш. Нээлттэй боловсролын
сургалтын арга зүйг боловсруулахад суралцагсдын бие даан суралцан
мэдлэгээ баяжуулж, “бодоход” сургахад онцгой анхаардаг. Тухайлбал, ерөнхий
боловсролын сургуулийн дэлхийн түүхийн хичээлийн цагт суралцагч дэлхийн
түүхэн үйл явдлын шалтгаан үр дагавар, шинж чанар, харилцан хамаарал зэрэг
дэлхийн түүхийн талаар цэгцтэй мэдлэгийг авч, эх сурвалжийг ашиглан өөрийн
үнэлэлт өгөхөд суралцдаг хэдий ч шалтгаан үр дагаварыг нь гүнзгийрүүлэн
судлах, түүхийн сургамжийг ухаарч, эргэцүүлэхэд баталгаатай эх сурвалж
бүхий эргэцүүлж “бодох” боломж олгосон, нээлттэй хичээлүүд үр дүнтэй. Манай
улсад нээлттэй боловсролын арга зүй шинэ тутам хөгжиж байгаа учир үр дүн,
нөлөөллийг нь судлахад эрт хэдий ч хэрэглээний суурь судалгааг олон түвшинд
явуулж байна.
Хан Академийн нээлттэй хичээлүүд нь 2015-2016 оны хичээлийн жилээс
хэрэгжиж эхэлсэн бүтээлчээр суралцах чадвар, сурах арга барилтай, шинжлэх
ухааны мэдлэг, ойлголтыг эзэмш .4/K4,4/4c4-4`4,4.