НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын илтгэлүүд НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын эмхэтгэл | Page 7

ÍÝÝËÒÒÝÉ ÁÎËÎÂÑÐÎËÛÍ ×Èà ÕÀÍÄËÀÃÀ Á. Áóðìàà Íýýëòòýé Ìýäëýã Áîëîâñðîëûí Ñàí Имэйл хаяг: [email protected] Мэдлэгийн үнэ цэн чухалчлагдсан өнөө үед бид ирээдүйд ямар монгол иргэнийг бэлтгэхийг төрийн бодлогодоо тодорхой тусгаж, амьдралд хэрэгжүүлснээр нэгдмэл зорилготой, мэдлэг чадвартай, бүтээлч, хариуцлагатай, насан туршдаа суралцах чадвартай монгол иргэнийг төлөвшүүлнэ. Чанартай боловсролыг зөвхөн танхимын уламжлалт аргаар эзэмших нь хангалтгүй бөгөөд сурагчдыг насаар нь ангилан бүлэглэж, нэгэн хэвийн тогтсон хичээлийг бүгдэд нь зааж, сурсан ч, сураагүй нэгэн зэрэг дараагийн хичэээлд шилждэг дэлхий нийтийн боловсролын тогтолцоо өнөөгийн эрэлт хэрэгцээнд нийцэхгүй болжээ. Дэлхийн олон орон нээлттэй боловсрол, бүх нийтэд зориулсан нээлттэй сургалтад тулгуурласан боловсролын системийн шинэчлэл, өөрчлөлтийг өргөнөөр хэрэгжүүлж байна. Энэхүү шинэчлэл нь өнөөгийн манай боловсролын тогтолцоог өөрчлөх бус, шинэ үзэл баримтлал, арга барилаар сэлбэж, орчин үеийн сургалтын технологид суурилсан, бүх нийтийн оролцоотой, төр-хувийн хэвшил-олон нийтийн хамтын ажиллагааны нээлттэй талбарыг бий болгоно. Нээлттэй боловсролын тогтолцоонд Blended буюу сургалтын холимог арга хэлбэр ихээхэн дэлгэрч байна. Энэхүү хэлбэр нь заах арга зүйг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын өртөгийг бууруулах ач холбогдолтой. Cудлаачдын дүгнэж буйгаар дээрх холимог cургалтын хэлбэрийг ашигласнаар уламжлалт аргатай харьцуулахад суралцагчийн бие даах чадвар, хувь хүний зохион байгуулалт, бүтээлч сэтгэлгээ сайжирдаг байна. Энэ нь нээлттэй сургалт суралцагчийг бие дааж ажиллахыг илүү шаарддаг онцлогтой нь холбоотой. Нээлттэй боловсролын олон арга хэлбэрүүд дотроос хүн бүрт тэгш хүртээмжтэй, дэлхий нийтэд асар хурдацтай тархаж, сургалтад өргөнөөр ашиглагдаж байгаа нь АН