НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын илтгэлүүд НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын эмхэтгэл | Page 6
Боловсрол, Соёл, Шинжлэх Óхааны Ñайд Л.Гантөмөрийн
Нээлттэй боловсролын НЭГ Монгол үндэсний хөтөлбөрийн
хэрэгжилтийг танилцуулах үйл ажиллагааг нээж хэлсэн үг
Хүүхэд нэг бүрийг хөгжүүлж өөртөө болон ирээдүйдээ
итгэх итгэлийг төлөвшүүлэх, амьдралын сайн сайханд
тэмүүлэх, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, өөрийгөө
хөгжүүлэн, бие даан суралцах чадвартай болгох нь
боловсролын салбарын шинэчлэлийн бодлогын зорилго юм.
Иймээс бид бага дунд боловсролын чанарын шинэчлэлийн
бодлогодоо дараах зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлж
байна. Үүнд:
• Хүүхэд бүрийг сурч чадна гэсэн итгэлтэй болгох
• Хүүхэд бүрийг авьяас чадварт нь тулгуурлан хөгжүүлэх
• Хүүхэд бүрийг өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй болгох
• Хүүхэд бүрийг суралцах чадварт сургах, хүүхдийг сургах гэж
хүчлэхээсээ илүү сурахыг нь дэмждэг байх
• Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх
Орчин үеийн хүүхдийн онцлог хэрэгцээнд үндэслэсэн сургалтын арга
хэлбэрүүдийг амжилттай туршин хэрэгжүүлж байна. Энэ цаг үед хүүхдийн сурч
хөгжих явцыг мэдээллийн технологийн арга хэрэгслээс ангид авч үзэх аргагүй
юм. Тийм ч учраас өнөөгийн сургалтын системийн шийдвэрлэж чадахгүй олон
асуудлыг шийдэж, үр дүнтэй нотлогдож байгаа цахим сургалтын технологи
дэлхий дахинд болоод манай улсад өргөн дэлгэр ашиглагдаж байна.
Дэлхий нийтэд эрдэмтэн судлаачид, багш нар, сурагчид, эцэг эхчүүд
хамтран суралцан, хөгжиж, интернэтэд суурилсан нээлттэй бол