НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын илтгэлүүд НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын эмхэтгэл | Page 9
шинээр хийх шаардлага гарч ирж байна.
Нээлттэй боловсролын эрх зүйн орчны хувьд тэдгээрийг ашиглах, ишлэх, эх
сурвалжийг засварлах, нийтлэх явдалд эрх зүйн шаардлага тавих тохиромжтой
хэлбэр нь Оюуны Бүтээлч Хамтын Өмч (Creative Commons) гэж үздэг. Интернэт
орчинд зохиогчийн эрхийг хамгаалах түгээмэл хэрэглэгддэг нөхцөл болж,
дэлхий нийтэд өргөнөөр хэрэглэгдэж байгаа энэхүү тогтолцоонд манай улс
2013 оноос Нээлттэй Мэдлэг Боловсролын Сан (http://www.one.mn) гэрээ хийж,
нэгдэн ажиллаж байна. Оюуны бүтээлч хамтын өмчийн тогтолцоо нь боловсрол,
сургалтын хэрэглэгдэхүүнийг түгээх, дахин ашиглахтай холбоотой эрх зүй,
техник, нийгмийн шинжтэй нэмэлт ажлыг хөнгөвчилж, үр ашигтай байлгахад
чиглэгддэг аж. Энэ утгаараа оюуны бүтээлч хамтын тогтолцоо нь соёл,
боловсрол, төр, шинжлэх ухааны мэдлэг, бүтээлийг түгээх олон улсын стандарт,
олон нийтийн өмч болсон аж. Манай улсад Нээлттэй боловсролын “НЭГ Монгол”
үндэсний хөтөлбөрийн хүрээнд бүх түвшний сургалтад нээлттэй боловсролын
дэлхий нийтийн чиг хандлагыг тусгаж, багш, мэргэжилтэн, суралцагчдын хамтын
ажиллагааны өргөн талбарыг бий болгох ажлуудыг үе шаттайгаар хийж, үр
дүнгүүд нь гарч эхэллээ.
http://mn.khanacademy.org
9