НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын илтгэлүүд НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын эмхэтгэл | Page 69
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ
Эрдэм шинжилгээний хурлын ýìõýòãýë
SCHOOLOGY ҮҮЛЭН ТЕХНОЛОГИЙН
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛД ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ
Г.Баярцэцэг, Ц.Сувд-Эрдэнэ, С.Болдбаатар, Б.Пүрэв-Эрдэнэ
Дорнод их сургууль, Байгалийн ухаан бизнесийн салбар
Имэйл: bayartsetseg_dds@yahoo.com, smile_sssmile@yahoo.com,
jesonjoy@yahoo.com, purwe_0313@yahoo.com
Хураангуй
Техник технологийн хурдтай хөгжил нь аль ч орны боловсролын ялгааг
арилгаж, бүхий л мэдээ мэдээллүүд нь үүлэн технологид суурилж байна.
Өнөөгийн боловсрол нь цаг хугацаа, орон зайг үл хамааран сургалтыг үр
дүнтэй, нээлттэй байхыг шаардаж байна.
Дэлхий нийтээр боловсролын үзэл санааг нээлттэй, чанартай бас өрсөлдөх
чадвартай боловсон хүчин бэлтгэх, хүн бүр адил тэгш боловсрол эзэмших
боломжийг нээж, өргөжүүлэхэд чиглэгдэж байна. Харин дээрх санааг
хэрэгжүүлэхэд туслах нэгэн боломжийг судлан, сургалтандаа ашиглаж байна.
Үүлэн технологид суурилсан боловсролын систем болох Schoology нь
дээрх боломжийг агуулсан байдаг. Энэ сургалтын систем нь анх 2009 онд
байгуулагдсан бөгөөд тэр даруйдаа боловсролын салбарын шинэчлэлтийн
хурдыг нэмэгдүүлж эхэлсэн байна.
Schoology системийг хэрэглэснээр тухайн байгууллага боловсролын үйл
ажиллагаандаа тасралтгүй сургалтыг зохион байгуулах боломжтой юм.
Энэ системийн нэмэлт боломжууд нь Google Drive, Dropbox, Khan Academy,
Evernote, Geogebra8 Microsoft OneDrive гэх мэт олон нээлттэй боловсролыг
дэмждэг програмуудыг ашиглах боломжтойгоороо бусдаас давуу юм.
Түлхүүр үг: Schoology систем, боловсролын чанар, залгамж холбоо, багш
Удиртгал
Боловсролын чанарын шинэчлэлийг манай улсын хувьд жил бүр боловсронгуй
болгохын тулд Засгийн газраас Цахим Монгол үндэсний хөтөлбөр 2005-2012 он,
Цахим засаглал үндэсний хөтөлбөр 2012 он, Монгол улсын мэдээлэл, харилцаа
холбоо, технологийн талаар 2021 он хүртэл төрөөс баримтлах бодлого, Мэдээллийн
технологийн боловсролын стандарт, Шинэ зууны боловсрол хөтөлбөр, Тогтвортой
хөгжлийн боловсрол гэх мэт олон төсөл хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлж
байна.
Боловсролын чанарыг сайжруулахын тулд олон судлаачид, эрдэмтэд, багш нар
өөр өөрсдийн чиглэлээр тасралтгүй судалгаа хийж ажилласаар байна.
Боловсролын сургалтын байгууллага нь үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ,
боловсролын бүх салбарын тэргүүлэх ажилтанг бэлтгэдэг, энд ажилладаг багш
нь эрдэм шинжилгээ, сургалтын ажлыг хослуулан явуулдаг холимог үүрэгтэй
уялдаатайгаар тэдний гүйцэтгэх ажлыг “үйлдвэрлэл-эрдэм шинжилгээ-сургалт”
хэлбэртэйгээр тодорхойлж, сургалтыг тасралтгүй үйл ажиллагаа болгон
http://mn.khanacademy.org
69