НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын илтгэлүүд НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын эмхэтгэл | Page 70
Эрдэм шинжилгээний хурлын ýìõýòãýë
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ
өргөжүүлэхийг юун түрүүнд анхаарах хэрэгтэй юм.
Тиймээс бид сургалтын тасралгүй үйл ажиллагааг тухайн боловсролын
байгууллагаас удирдан зохион байгуулах нь төгсөгчдийн чанарт өндөр нөлөө
үзүүлэх юм. Харин бидний танилцуулж буй сургалтын систем нь дээр дурдсан
суралцах хугацааны болон төгсөлтийн дараах сургалтуудыг тасралтгүй зохион
байгуулах боломжтой юм.
Арга зүй
Schoology сургалтын систем нь анх ЕБС-ийн сургалтын хүрээнд дэлхийн
бүхий л орнуудад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба сүүлийн жилүүдэд их,
дээд сургуулиудын дунд хурдацтай тархаж, зайлшгүй хэрэглээ нь болоод байна.
Уг системийг 2014 оны 11 сарын байдлаар 200 орны 60,000 сургуулийн
7,5 сая хэрэглэгчид хэрэглэж байна. Эндээс харахад дэлхий нийтэд хүлээн
зөвшөөрөгдсөн Facebook, Twitter гэх мэт олон нийтийн онлайн сайтуудын нэгэн
адил хэрэглэгдэх болсон. Манай улс энэ сургалтын системийг “Бүтээлч оюун”
клуб бөгөөд Сүхбаатар аймгийн ЕБС-ийн зарим сургуулийн багш нар үйл
ажиллагаандаа ашигладаг.
Тус системийн технологи талын давуу талуудыг дурдвал:
• iOS, Android болон Kindle ухаалаг утаснуудад суурилах,
• Нээлттэй эхүүд болох Google Drive, Dropbox болон Evernote гэх мэт олон
програмуудыг нэмэлтээр ашииглах
• Тухайн системд оруулсан мэдээллийг татах, хэвлэх, боловсруулах гэх мэт
олон төрлийн үйлдлийг хийх боломжтой
• Төгсөгчид болон шинээр элсэгчдийг бүртгэж мэдээллийн бааз үүсгэх
залгамж холбоог нэгтгэж цаашид төгсөлтийн дараах сургалтыг зохион
байгуулах боломжтой
Энэ систем нь хэрэглэгчдэд цаасан материалаас татгалзаж, үүлэн
технологид суурилан цахим мэдээллийг хадгалах, боловсруулах, хуваалцах,
бусдад түгээх, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой.
Систем нь зөвхөн боловсролын байгууллага дахь áагш, сурагч, эцэг
эхүүдийн хамтын үйл ажиллагааг дэмждэг.
Дàðààõ хүснэгтээс харахад тухайн боловсролын байгууллагаас гадна багш,
сурагч, эцэг эхчүүдийн хамтын үйл ажиллагааг нэгтгэж хаа ч бай ялгаагүй
сургалтыг үр өгөөжтэй, чанартай сургалтыг авах, бусдад түгээх, харилцан
суралцах, сургалттай холбоотой бүхий л үйл ажиллагааг нээлттэй үүлэн
технологид суурилуулан ашиглах боломжийг нээж өгч байгаа нь харагдаж байна.
70
http://mn.khanacademy.org