НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын илтгэлүүд НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын эмхэтгэл | Page 68

Эрдэм шинжилгээний хурлын ýìõýòãýë НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ Туршилтын болон туршилтын бус ангийн шалгалтын сэдэв бүрээр дунджын зөрүүг тооцоолбол тоон дарааллын хязгаар -45%, функцийн хязгаар-18%, функцийн уламжлал-18%, интеграл-9% байгаа нь суралцагчдад эерэг нөлөө үзүүлж байгааг илэрхийлж байна. Туршилтын анги сайн үр дүнг үзүүлсэн шалтгаан нь сурагч багшийн дэмжлэгтэйгээр уг хэрэглэгдэхүүн дээр ажиллах, мэдлэг бүтээлгэх явцдаа тодорхойлолт, ухагдахууныг өөрөө хэрхэн бүтээгдэж байгааг ажиглан, тодорхойлолтыг бичиж байсан. Энэ нь шалгалтын явцад уг тодорхойлолтыг санахгүй байсан ч өмнө хийж байсан зураглалыг дүрслэн зурсанаар тэндээсээ тодорхойлолтоо гаргаж асуултад хариулж байсан нь энэ хэрэглэгдэхүүн, аргазүй сайн үр дүнтэй болсныг батлаж байна. Хэлэлцүүлэг Энэхүү судалгааг МУБИС, МБУС-ийн математикийн багшийн ангийн оюутнууд математикийн дидактик хичээлийн хүрээнд хийсэн. Математик анализийн агуулгыг дунд болон их сургуульд судласан байсан боловч онолын ойлголтын мөн чанарыг сайтар ухаараагүй байгааг багш нар анхаарах шаарлагатай байна. Туршигдсан арга, техник, хэрэглэгдэхүүн нь суралцагчдын мэдлэгийн түвшин, сургалтын орчин, багшийн багшлах эв дүй, ур чадвар зэрэг олон хүчин зүйлээс хамааран эерэг, сөрөг нөлөө үзүүлж болох юм. Цаашид судалгааг дунд сургуульд буулган турших, үр дүнг судлах боломжтой. Дүгнэлт Энэ ажлын хүрээнд математик анализын хичээлд суралцагчдаар мэдлэг бүтээлгэх дидактик шийдэл боловсруулан туршиж, сайжруулж, боловсронгуй болгосон нь онолын ач холбогдолтой юм. GeoGebra программд суурилсан математик анализын хичээлд хэрэглэх хэрэглэгдэхүүн түүний B̃FFFB