НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын илтгэлүүд НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын эмхэтгэл | Page 27

НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ Эрдэм шинжилгээний хурлын ýìõýòãýë 3. Суралцагчдад өөрийн ирээдүйн мэргэжил, хүсэл сонирхол дээрээ үндэслэн дурын сонголтоор сонирхолтой лекцийг тус бүр нэгийг үзэж, тэмдэглэл хөтлөн, бүлгийн фокус ярилцлага хийхэд бэлдэж ирэх даалгавар өгснөөр сурагчид өөрийн сонирхсон сэдвээр бие даан мэдээлэл авч, боловсруулалт хийн үнэлэлт дүгнэлт өгч, бусадтайгаа мэдлэгээ хуваалцах боломж бүрдсэн. 4. Нийгмийн ухааны сургалтын цөм хөтөлбөрийн дагуу бүлэг сэдэвтэй холбоотойгоор баримтат болон уран сайхны кино үзэхээс гадна сурагч бүр бие даалтын авсан сэдвийн хүрээнд лекц үзэж, тэмдэглэл хөтлөн, шинэ үгийн тайлбар бичиж, бие даалтаа хамгаалдаг. Туршилт 2: Cambridge IGCSE History 0470 хичээлд Хан Академийг ашиглах нь Энэ хичээлийн жилээс эхлэн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор Шинэ Эрин сургуулийн 9АБ бүлгийн нийт 6 сурагчид дэлхийн түүх хичээлийг сонгон суралцаж байна. 1. Дэлхийн түүх сонгон судалж буй сурагчдаар онлайн анги үүсгэсэн. 2. Үзсэн сэдвүүдтэй холбоотой видео хичээлүүдийг гэрийн даалгаварт бие даан судалж, дасгал ажил ажиллуулсан. Ингэснээр ангид үзсэн мэдлэгээ бататгаж, бие даан суралцах, бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх боломжийг олгож байна. http://mn.khanacademy.org 27