НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын илтгэлүүд НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын эмхэтгэл | Page 26

Эрдэм шинжилгээний хурлын ýìõýòãýë НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ Иймд дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Монгол орны өөрийн өвөрмөц онцлогийг тусгасан онлайн эхүүдийн мэдээллийн сан бий болгох шаардлагатай байна. Сурагчдад Хан Академи болон TED-ийн онлайн, видео хичээлүүд нь нийгмийн ухааны сургалтаар тэдэнд мэдээ мэдээлэл, мэдлэгийг өгч цаг үеийнхэнтэйгээ хөл нийлүүлэн алхан, хөгжсөн төлөвшсөн иргэн болоход цахим ертөнцийн мэдээллийг ашиглаж сурах боломжуудыг олгож байна. 1. Арга зүй Туршилт 1: Нийгмийн ухааны сургалтанд TED–ийг ашиглах нь 1. Ахлах ангийн 11, 12 дугаар ангийн нийт 80 сурагчдаас өдөрт хэдэн цагаар, ямар сайтуудыг ихэвчлэн ашигладаг, интернэтэд хаанаас гол төлөв холбогддог, интернэтээс авсан мэдээллээ хичээлдээ ашигладаг эсэх, ашигладаг бол ямар хичээлд ямар сайтуудыг түлхүү ашигладаг талаар сургалтын орчин дахь интернэтийн хэрэглээний судалгаа авсан. 2. Судалгааны үр дүнг нэгтгэсний дараа сурагчдад нээлттэй онлайн эхүүд (http://academicearth.org, www.wikipedia.org, http://www.bloomberg.com, www.baabar.mn, www.tv.insider.mn)-ийг ашиглаж, бие даан суралцах боломж өндөр байгаа талаар зөвлөгөө өгч, TED-ийн талаар танилцуулга хийсэн. 26 http://mn.khanacademy.org