НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын илтгэлүүд НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын эмхэтгэл | Page 25
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ
Эрдэм шинжилгээний хурлын ýìõýòãýë
ЕБС-ИЙН НИЙГМИЙН УХААНЫ СУРГАЛТАНД ОНЛАЙН
ЭХҮҮДИЙГ АШИГЛАЖ СУРАЛЦАГЧИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Э.Баасанцэрэн
Олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ Эрин” лаборатори сургуулийн
Нийгмийн ухааны багш
Имэйл хаяг: [email protected]
Хураангуй
НҮБ-аас 2015 онд баталсан “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөрийн
зорилтуудаас “Бүгдийг хамарсан, нийтлэг, чанартай боловсрол олгох бүх
хүмүүсийн амьдралын турш сурах боломжийг дэмжих”-д мэдээлэл технологийн
эрин үед нээлттэй боловсрол чухал үүрэг гүйцэтгэнэ.
Олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ Эрин” лаборатори сургуулийн
нийгмийн ухааны сургалтанд 11, 12 дугаар ангийн сурагчдад дэлхий дахины
хамгийн шилдэг бага хурал болох TED–ийн шилдэг лекцүүдийг ашиглан тэдэнд
ойлгоход бэрх зарим нэг сэдвүүд болох эдийн засаг, улс төр, эрх зүй, олон
улсын харилцаатай холбоотой видео мэдээллээр дамжуулан дэлхий нийтийн
болон өнөөгийн цаг үеийн монголын нөхцөлтэй холбогдох нийгмийн шинжлэх
ухааны ойлголтуудыг тэдэнд энгийнээр хүргэхэд оршино.
Түүхийн хичээлийн үндэсний цөм хөтөлбөрийн дагуу 8, 9 дүгээр ангийн
сурагчид болон Cambridge IGCSE History 0470 хичээлийг сонгон судалж
буй суралцагчдад хамгийн өргөн хандалттай Америкийн Нэгдсэн Улсын Хан
Академийн видео хичээлүүдийг англи хэл дээр болон монгол хэлэнд орчуулсан
хэлбэрээр сургалтанд ашиглаж байна.
Түүх, нийгмийн ухааны сургалтанд нээлттэй эхүүдийг хэрэглэснээр
суралцагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, бие даан суралцах чадвар хийгээд
мэдээлэл боловсруулж, өөрийн үнэт баялаг болгож чадах дэлхийн монгол
иргэнийг бэлтгэхэд оршино.
Түлхүүр үг: Нээлттэй боловсрол, онлайн эх, суралцагчийн хөгжил, Хан Академи,
TED
Удиртгал
21 дүгээр зуун бол мэдээллийн эрин зуун. Энэ цаг үед мэдээлэл дунд хүмүүс
амьдарч байгаагаас 70 гаруй хувийг цахим эх сурвалжаас авч байна. Блогдох,
гүүгэлдэх, татах, спам, фэйсбүүкдэх, мэссенжердэх гээд жигтэй үгс бидний
өдөр тутмын ярианд нэвтэржээ.