НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын илтгэлүүд НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын эмхэтгэл | Page 111

НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ Эрдэм шинжилгээний хурлын ýìõýòãýë 6-р зураг. Сургалтын явцад оюутнуудын даалгавар илгээж багшийн үнэлгээ өгсөн байдал 3. Ä¿ãíýëò MOODLE системийг багш бэлтгэх сургалтад хэрэглэснээр хичээлийн цахим агуулгыг нээлттэй хөгжүүлэх боломж бүрдэж байгаагаас гадна оюутнууд хичээлийн агуулгыг хүссэн цагтаа дахин үзэх, даалгаврыг бие даан болон хамтран гүйцэтгэх, ингэснээр суралцагчид дижитал хамтын ажиллагааны чадварт эрт суралцах боломж бүрдэж байна. Тухайлбал, онлайн хэлбэрээр бусад оюутантайгаа илүү холбоотой байж, бие даалт, дасгал ажиллахдаа илүү цаг зарцуулж, хичээлдээ илүү сонирхолтой оролцсоноор хичээлийг илүү сайн ойлгож, ингэснээр хичээлийн чанарт эерэгээр нөлөөлж байгаа нь уг судалгаагаар нотлогдлоо. Уламжлалт болон сургалтын удирдлагын систем ашигласан холимог сургалтын нийтлэг үзүүлэлтүүдийг харьцуулан 1-р хүснэгтэд үзүүллээ. Хүснэгт 1 Уламжлалт болон холимог сургалтын харьцуулалт Үзүүлэлт Уламжлалт сургалт Холимог сургалт Багш суралцагчийн харилцаа Шууд Шууд, ижил биш хугацаанд Курсыг олон суралцагчид шууд хүргэх боломж Бага Дунд Суралцагчийн сахилга бат/идэвх Дунд зэрэг Өндөр http://mn.khanacademy.org 111